Ч.БАТ-ОРГИЛ: 20 минутын хот концепц хэрэгжиж эхэлснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, хүнд суртал арилна

Ч.БАТ-ОРГИЛ: 20 минутын хот концепц хэрэгжиж эхэлснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, хүнд суртал арилна

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн зөвлөх, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Чулуунбаатарын БАТ-ОРГИЛ

ХҮҮГИЙН БОДОЛ

Би Увс аймгийн Улаангомд суманд төрж, өссөн. Эхээс дөрвүүлээ. Дээрээ хоёр эгч, нэг ахтай айлын бага нь. Аав маань тухайн үеийн Намын дээд сургуульд сурч байх үедээ өөд болсон юм билээ. Гэсэн ч эмээ маань аавын тухай үргэлж ярьж өгдөг байсан болоод ч тэр үү, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой гэдэг бодол хүүхэд байхад л бий болчихсон байсан. 2006 онд дөнгөж 18 нас хүрээд л нэгдүгээр курсын оюутан байхдаа Ардын намд гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж байлаа.

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ БОЛ МОНГОЛЧУУДЫН ДАРХЛАА

Багадаа зун болохоор хөдөө өвөөгийнд очиж амарна. Хурдны морь унаж, бөх ноцолдоно. Ахлах ангидаа морь уях гэж үзсэн. Аймгийн наадамд азарга мордуулж ч явлаа. Одоо хэдийгээр бөх, морь аль аль нь орхигдсон ч гэлээ боломж, эрх мэдлийнхээ хэмжээнд бөх, морь тэргүүтэн үндэсний спортоо аль болох дэмжихийг хичээж ирлээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит Өсвөрийн шигшээ баг гэж байдаг. Эд маань 2020 онд Булган аймагт болсон Үндэсний бөхийн Өсвөр үеийн улсын аваргаас тэргүүн байрын шагнал авсан юм. Тэд Булган аймгийн таван аваргын нэрэмжит барилдааны цомоо надад бэлэглэснийг билэгшээн хадгалж явдаг. Товчхондоо үндэсний өв соёл бол Монголчуудын дархлаа гэдэг үзэлтэй. Цагаан сар, Улсын баяр наадамд онцгой ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэх дуртай.

Дүүргийн хэмжээнд хаана ямар асуудлууд тулгарч байгааг мэдэрч ажиллахыг зорьдог. Асуудлыг гарсан хойно нь биш урьдчилан арга хэмжээ авч, иргэндээ ээлтэй, ая тухтай, амар тайван орчныг бүрдүүлэх сэтгэл, туршлага надад байна

ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН ЭКОНОМИКСИЙН ТЭНХИМИЙН БАГШ НАРААРАА БАХАРХДАГ

Дунд сургуульдаа математик, физикийн хичээлдээ сайн хүүхэд байв. Аймгийнхаа Физикийн олимпиадад хоёр удаа түрүүлж байлаа. Улмаар ахынхаа зөвлөснөөр МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимд элсэн орж, 2009 онд эдийн засгийн бакалавр, 2021 онд магистраар суралцаж төгссөн. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Экономиксийн тэнхимд дэлхийн томоохон сургуулиудад боловсрол эзэмшсэн Монголын урдаа барих эдийн засагч, багш нар хичээл заадаг. Аливаад ул суурьтай, тооцоо судалгаатай хандах, асуудлын гарц шийдлийг оновчтой, шуурхай гаргах ур чадварыг чухамхүү оюутны ширээнээс суралцсан нь одоо ч ажил, амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. Эрдэмтэн багш нартаа талархаж басхүү бахархаж явдаг билээ.

БҮК БА СУРСАН ЭРДМЭЭ ГАРГАЖ, ӨӨРИЙГӨӨ НЭЭСЭН ОН ЖИЛҮҮД

Сургуулиа төгсөөд 2012 онд Улаанбаатар БҮК (Байшин үйлдвэрлэх комбинат)-д эдийн засагчаар ажилд орж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлэв. Социализмын үеийн томоохон үйлдвэрүүдийн нэг төдийгүй зах зээлийн шуурганд өртөхгүйгээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа үйлдвэр. Бүх тооцоо, зах зээлийн судалгааг хийнэ. Сурсан эрдмийнхээ ид шидийг үзэж, хүмүүстэй ч харьцаж сурсан. Товчхондоо энд ажилласан гурван жил ихийг сурсан, өөрийгөө нээсэн чухал он жилүүд байлаа.

2016 оноос эхлэн Хан-Уулыг эко дүүрэг болгох зорилт тавьж, чамгүй ажил хийсэн. Бүтээн байгуулалт ч эрчтэй өрнөсөн. 2020 онд хийж бүтээснээ үнэлүүлж МАН үнэмлэхүй ялалт байгуулав. “Энэ хэд бас юм хийсэн шүү” гэхийг сонсоод эрч хүч, урам авдаг юм билээ. Эко байх, эрүүл орчинтай болох гэдэг богино хугацааны ажил биш. Гэхдээ хот гэдэг их айл хоггүй, цэвэр, ая тухтай байх нь хамгаас чухал гэдэг үзэл санааг анхлан дэвшүүлж, үйл хэрэг болгож яваадаа бахархдаг.

29-ТЭЙДЭЭ ДҮҮРГИЙНХЭЭ ХАМГИЙН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОВ

2015 оноос нам, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох талаар бодох болсон. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх учиртай гэдэг бодол явсаар байсан хэрэг. Ингээд 2016 онд Ж.Алдаржавхлан дарга Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихэд 9-р хороо хариуцсан менежерээр ажиллав. Намар нь орон нутгийн сонгуулиар ажилласан хороондоо нэр дэвшиж, 2016 онд 29-тэйдөө дүүргийнхээ хамгийн залуу Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож байв. Өмнө нь төрийн албаны шалгалт өгч тэнцэж байсан ч болж бүтээгүй. Эцэст нь иргэдийнхээ итгэл хүлээж, тэдний дэмжлэгээр улс төрд орсон. Төрийн албанд түмнийхээ дэмжлэгээр орсон учраас илүү хариуцлагатай, санаачилгатай гол нь иргэдийнхээ төлөө хичээж ажиллах ёстой шүү гэдэг үүрэг даалгаврыг өөртөө өгч ирлээ.

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ УЗ-ИЙН ГИШҮҮН, ДҮҮРГИЙНХЭЭ САЛБАР ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо хэмээх улсын хэмжээнд 40 гаруй мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн, үйл ажиллагаа, зорилго чиглэлээ залуучууд руу чиглүүлсэн төрийн бус байгууллага байдаг. Холбоог манай үеийн залуусын тод төлөөлөл Ням-Осорын Учрал сайд тэргүүлдэг. Н.Учрал сайд 2022 оны 5-р сард холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох санал тавьснаар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахын сацуу дүүргийнхээ салбар хорооны тэргүүнээр ажиллаж байна. Залуу насны эрч хүч, гялалзсан амбиц ханхлуулсан 21 аймаг 9 дүүргийн залуустай нэг баг болж, хөл нийлүүлэн, үзэл бодол, үнэт зүйлээ хуваалцаж түүнийгээ улс орныхоо хөгжлийн хэмнэлд хувь нэмэрлэх гэгээн зорилготой явна.

“ЭНЭ ХЭД БАС ЮМ ХИЙСЭН ШҮҮ” ГЭХИЙГ СОНСООД ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГ АВДАГ

2016 онд найман жил манай нам засаглаагүй байсан дүүрэгт 35 төлөөлөгчийн 18 нь Ардын намынх, 17 нь Ардчилсан намынх, үнэндээ ширүүхэн дөрвөн жил. Энэ дөрвөн жилд бид Хан-Уулыг эко дүүрэг болгох зорилт тавьж, чамгүй ажил хийсэн. Бүтээн байгуулалт ч эрчтэй өрнөсөн. 2020 онд хийж бүтээснээ үнэлүүлж МАН үнэмлэхүй ялалт байгуулав. “Энэ хэд бас юм хийсэн шүү” гэхийг сонсоод эрч хүч, урам авдаг юм билээ. Эко байх, эрүүл орчинтай болох гэдэг богино хугацааны ажил биш. Гэхдээ хот гэдэг их айл хоггүй, цэвэр, ая тухтай байх нь хамгаас чухал гэдэг үзэл санааг анхлан дэвшүүлж, үйл хэрэг болгож яваадаа бахархдаг.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд их хийгдсэн. Эрх зүйн орчинг сайжруулснаар дүүрэгт тодорхой хэмжээгээр санхүүгийн боломжууд бий болсон нь хамгийн том дэвшил гэж болно. Ингэснээр жишээ нь хог тээврийн машины парк шинэчлэлтийг хийлээ.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

Нам, төрийн ажил мэргэжлийн ажлаас тэс ондоо. Иргэд, олон нийттэй ажиллах амаргүй. Ялангуяа дүүргийн түвшинд иргэдтэй анхан шатанд нүүр тулж ажилладаг учраас иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудал бэрхшээл, зовлон жаргал дунд “амьдарч”, тэр бүхнийг шийдэлтэй нь ажил хэрэг төдийгүй төрийн бодлогод тусгах нь ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ бидний үндсэн үүрэг гэж болно. Миний хувьд иргэдийнхээ итгэлийг хүлээж хоёр удаа дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож 8 дахь жилдээ ажиллаж байна. Түүнчлэн намын анхан шатны үүрийн даргаас дүүргийн намын хорооны тэргүүлэгч болтлоо дэвшин ажиллаж байна. Үүргээ сайн гүйцэтгэсэн гэсэн үг гэж өөртөө урам өгнө.

ТООНЫ ХЭЛЭЭР

Өнгөрсөн 8 жилд та бүхэн юу хийв гэж асуух хүн олон байдаг. Шуудхан тооны хэлээр хариулъя.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн зөвлөхийн хувиар эхлээд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтыг дурдъя:

» Сургууль -12 /7620 суудал/

» Цэцэрлэг- 27 /4860 ор/

» Авто зам- 40 км

» Гүүр-6

» Цэцэрлэгт хүрээлэн-34

» Спорт тоглоомын талбай – 71

» Хог тээврийн машин механизм- 45

» Өрхийн эрүүл мэндийн төв-14

» Гэрэлтүүлэг -3558

» Камер-562

Үүнээс 9-р хороонд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд: /2020-2024 он/

» 320 суудалтай 114-р сургуулийн өргөтгөл,

» 180 суудал, 100 ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,

» 240 ортой 134-р цэцэрлэг,

» 2 байршилд спорт талбай.

Бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Энэ хүрээнд яг одоо:

» Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,

» 100 ортой цэцэрлэгийн барилга,

» Хороолол дундах авто замууд /1 км/,

» 114-р сургуулийн “Урлаг” заалны засвар,

» Эцсийн буудлын тохижилт,

» Үерийн ус зайлуулах шугам, шуудуу,

» Нисэхийн Аюулгүйн тойргийг хоёр түвшний гэрлэн дохиотой уулзвар болгох ажил, бүтээн байгуулалтуудыг 2024 оноос өмнө дуусгахаар ажиллаж байна.

ЕРӨӨЛ БОЛЖ ТУССАН ИРГЭНИЙ ШҮҮМЖЛЭЛ БА АМЬДРАЛЫН ЧАНАРТ ГАРСАН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХӨГЖЛИЙГ ХЭМЖИНЭ

Өнгөрсөн жил иргэдтэй уулзаж байхад орон сууцны хотхоны явган хүний зам дээр нэг ээж намайг загнасан юм. “Хүүхдийн тэрэг түрээд яваад үзээч” гэж. Бид ажил хийгээд байдаг. Төсөв батлаад, компаниуд шалгараад ажил хийгээд байдаг. Сайхан зам, барилга байшинтай болж байгааг хөгжиж байна гэж үздэг. Амьдралын чанарт ямар өөрчлөлт гарав гэдгээр хөгжлийг хэмжих учиртай. Тооны хойноос хөөцөлддөг нь гэм биш зан болчихжээ гэдэг бодол яг тэр үед орж ирсэн. Бид зам тавиад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгээд байдаг. Иргэдийн талархлыг хүлээсэн олон ажил хийсэн. Зарим талаараа иргэдэд таалагдахгүй ажил бас байна шүү дээ. Явган замаар хүүхдийн тэрэг түрж явахад таатай биш байна. Эндээс чанар, стандарт гэдгийг яаж нутагшуулах вэ гэдэг бодол төрж байгаа юм. Бүхий л ажил, бүтээн байгуулалт гагцхүү иргэний төлөө байх зарчмыг баримталж ажиллана.

ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛДӨГГҮЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Ч ХИЙДЭГГҮЙ ХУУЛЬ ЗӨРЧИГЧИДТЭЙ ШҮҮХДЭЛЦЭЖ ОЛЖ АВСАН ОЛОН ГАЗАРТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЛАА

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд их хийгдсэн. Эрх зүйн орчинг сайжруулснаар дүүрэгт тодорхой хэмжээгээр санхүүгийн боломжууд бий болсон нь хамгийн том дэвшил гэж болно. Ингэснээр жишээ нь хог тээврийн машины парк шинэчлэлтийг хийлээ. Дүүрэг өмнө нь хогийн ачааллаа дийлдэггүй байсан бол парк шинэчлэлтээр 36 хог тээвэрлэх машин авснаар хогны асуудал үндсэндээ цэгцэрч байна. Цаашилбал, цэцэрлэгт хүрээлэнгүүд олноор нэмэгдсэн. Том, жижиг нийт 25 цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Газрын төлбөрөө төлдөггүй, бүтээн байгуулалт ч хийдэггүй хууль зөрчигчидтэй шүүхдэлцэж байж олж авсан газрууддаа цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулсандаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Газар чөлөөлөх замаар мөн олон цэцэрлэг, сургууль барьж чадсан.

20 МИНУТЫН ХОТ ДЭЛХИЙ ДАЯАР “ТРЭНД” БОЛЖ БАЙНА

Ж.Алдаржавхлан гишүүний санаачилсан засаг захиргааны шинэчлэл болох “20 минутын хот” концепц УИХ-аар хэлэлцэгдэж батлагдсан. Ингэснээр 2026 оны 1 дүгээр сараас бид шинэ бүтцээр ажиллаж эхлэх юм. Тодруулбал, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Хан-Уул дүүрэгт 3 хот бий болно. Хот бүх асуудлаа өөрсдөө шийддэг болно. Хан-Уул хот, Яармагийн гүүрнээс цаашаа Яармаг хот, Нисэхээс цаашаа Буянт-Ухаа хот болно гэсэн үг. Иргэдийн Хурлын төлөөлөгчид хотын зөвлөлийн гишүүд болох юм. Хотын санхүүг баталж өгнө гэсэн үг. Өрөөрө хэлбэл энэ бодлого хэрэгжиж эхэлснээр өмнө нь хязгаарлагдмал байсан дүүргийн эрх мэдэл нэмэгдэж, энэ хэрээр төрийн үйлчилгээ иргэндээ ойртоно. Төрийн хүнд суртал ч багасна гэж үзэж байгаа. Угаас дэлхий даяар 20 минутын хот гэдэг концепц “трэнд” болж байна. Улам их ачаалал, түгжрэлтэй болж буй томоохон хотууд 20 минутын дотор сургуульдаа алхаад очдог, төрийн анхан шатны үйлчилгээнүүдээ авдаг байх боломжийг эрэлхийлсний үр дүнд бий болсон загвар.

ЧАДАХГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО!

Өнөөгийн хэрэгжиж буй хуулиар бол дүүрэг, хорооны Засаг дарга нарт төсөв захиран зарцуулах эрх байхгүй. Зөвхөн иргэдээс ирсэн санал хүсэлтийг дээшээ уламжилж, аль зам засаж, хаана цэцэрлэг, сургуулийн байр өргөтгөхийг дээд шатны байгууллага шийддэг. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Хот, нийтийн аж ахуй дүүргийн харьяанд ирнэ. Энэ нь зам засвар, арчилгаа, хотын цэвэрлэгээ гэх мэт бүхий л асуудал дүүрэг дээрээ шийдэгддэг болно гэсэн үг. Цас ороод зам хаагдахад “Хан-Уулынхан ажлаа хийгээч” гэдэг. Гэтэл Хот тохижилтын газрынхан хариуцдаг байх жишээний. Энэ дунд хийдэл, давхардал, хариуцах эзний асуудал босож ирдэг. Энэ бүх ойлгомжгүй байдал шинэ хууль хэрэгжиж эхэлснээр дуусгавар болно. Товхондоо бүх асуудал эзэнтэй, эргэж буух хаягтай болно. Эндээ ажлаа хийнэ. Чадахгүй бол хариуцлага тооцно гэсэн зарчим үйлчилж эхэлнэ.

Сургуулиа төгсөөд 2012 онд Улаанбаатар БҮК (Байшин үйлдвэрлэх комбинат)-д эдийн засагчаар ажилд орж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлэв. Бүх тооцоо, зах зээлийн судалгааг хийнэ. Сурсан эрдмийнхээ ид шидийг үзэж, хүмүүстэй ч харьцаж сурсан. Товчхондоо энд ажилласан гурван жил ихийг сурсан, өөрийгөө нээсэн чухал он жилүүд байлаа.

ХАН-УУЛД БОЛЖ БАЙГАА БҮХ ЗҮЙЛД ЖИЖИГ ГЭЛТГҮЙ САНАА ТАВЬЖ АЖИЛЛАДАГ

Хотын иргэдийн амьдралын чанар хорооны аюулгүй байдлаас эхэлнэ гэж хэлж болно. Тийм ч учраас 2017 оноос камерын хяналтыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1620 камер суурилуулсан байна. Үүнийгээ төгөлдөржүүлж дүүрэгтээ Камерын хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Удахгүй ашиглалтад орно. Камерын систем дээр иргэн, хороо, цагдаагийн гурвалсан хяналтын тогтолцоог туршиж байна. Гудамжны эхэнд камер байрлуулна. Тухайн айл камераа харж хамгаална. Иргэд орчин тойрондоо хяналт тавина. Дараагийн удаа СӨХ-үүдэд турших юм. Ингэснээр дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдана гэж үзэж байна.

БЯМБА ГАРИГ БОЛ АЖЛЫН ӨДӨР

Хан-Уул дүүргийн ИТХ-д 9 дүгээр хорооноос хоёр удаа сонгогдож, 8 дахь жилдээ ажиллаж байна. Мөн дүүргийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн зөвлөхөөр ажиллаж байна. Энэ ажил үүргүүд хороо төдийгүй дүүргийнхээ иргэдийн амьдралын гүн рүү орж ажиллахыг шаарддаг. Пүрэв гариг бүр хороон дээрээ сууж, иргэдээ хүлээн авч байна. Энэ дүүргийн булан тохой бүрт ямар асуудал байгааг цээжээрээ мэднэ гэхэд хэтрүүлсэн болохгүй. Асуудал гарсан хойно хөөцөлдөж явах бус урдаас нь угтуулж арга хэмжээ авах сэтгэл, туршлага надад байна. Тийм ч учраас дүүргийн ИТХ-ын сонгуульд дахин нэрээ дэвшүүллээ. Ард олон, иргэд сонгогочид маань ахин итгэл хүлээлгэж дэмжинэ гэдэгт итгэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

1 цаг 13 мин

Тодруулга: “Х.Булгантуяаг 20 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хэргээр Тагнуулын байгууллага шалгаж байгаа” гэдэг худал

3 цаг 4 мин

Титантай энергийн тогоо байдаг гэвэл та итгэх үү?

6 цаг 32 мин

“ТАВАНТОЛГОЙН ЦАГААН ТОЛГОЙ”-н баримтууд юу өгүүлэв?

8 цаг 33 мин

Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан

8 цаг 59 мин

Өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлнө

10 цаг 4 мин

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

10 цаг 34 мин

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

Өчигдөр 15 цаг 52 мин

“МӨНГӨН ГҮҮР”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо

Өчигдөр 14 цаг 25 мин

Ө.Шижир: Энэ жил аймгуудын Засаг даргын хэрэгцээнд 30 орчим тэрбум төгрөгөөр 80 орчим машин авсан

Өчигдөр 13 цаг 57 мин

Ч.Ганжавхлан “Ид шидийн орон”-оос мөнгө идэхээргүй хурган тэрбумтны хүү гэв үү?

Өчигдөр 12 цаг 46 мин

Ц.Даваасүрэн: Төрөө тогтвортой байлгах талаас нь бодож УИХ-ын гишүүний 12 сарын тэтгэмжийг олгох нь зүйтэй. Германд бол бараг бүх насаар нь олгодог

Өчигдөр 12 цаг 38 мин

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 59 мин

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ

Өчигдөр 10 цаг 26 мин

УИХ-ын гишүүд улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү?

Өчигдөр 09 цаг 54 мин

Хоёр автомашин мөргөлдөж, 18 настай эрэгтэйн хоёр хөл автомашины бүхээгт хавчуулагджээ.

Өчигдөр 09 цаг 41 мин

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдсан гэх мэдээллийн УЧИР юу байв

Өчигдөр 09 цаг 37 мин

Х.Булгантуяаг эргүүлэн татаж “Петровис”-ын О.Содбилэгийг УИХ-ын гишүүн болгох тохироо хийгдсэн гэв үү?

Уржигдар 19 цаг 02 мин

Багш нарын ажил хаялт албан ёсоор зогссон тул Лхагва гарагаас хичээл орно

Уржигдар 18 цаг 56 мин

Багш нар 13 хоног үргэлжилсэн ажил хаялтаа зогсоож, маргааш хичээл орж эхэлнэ

Уржигдар 17 цаг 47 мин

Мисс моделиудын төрийн албанд хүчин зүтгэж буй оролцоо

Уржигдар 11 цаг 53 мин

Тэргүүн титмээ алдаад уйлж байсан мисс Д.Шүрэнцэцэг онгоцны үйлчлэгчээс “Эрдэнэс Монгол”-ын гадаад харилцааны менежер болтлоо “боловсорчээ”

2025-10-31

Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна

2025-10-30

Монголчууд Physical Asia шоугаар дэлхийн хараанд өртөж байна

Уржигдар 16 цаг 27 мин

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдсан гэх мэдээллийн УЧИР юу байв

Өчигдөр 09 цаг 37 мин

Х.Булгантуяаг эргүүлэн татаж “Петровис”-ын О.Содбилэгийг УИХ-ын гишүүн болгох тохироо хийгдсэн гэв үү?

Уржигдар 19 цаг 02 мин

АТГ Сангийн сайд Б.Жавхланг шалгах ёстой биш үү?

2025-10-30

Багш нар 13 хоног үргэлжилсэн ажил хаялтаа зогсоож, маргааш хичээл орж эхэлнэ

Уржигдар 17 цаг 47 мин

Тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүллээ

2025-10-30

Ч.Ганжавхлан “Ид шидийн орон”-оос мөнгө идэхээргүй хурган тэрбумтны хүү гэв үү?

Өчигдөр 12 цаг 46 мин

“Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн дүү Төсвийн зарлагын дэд хорооны дарга болоход ахынх нь лайв нөлөөлөв үү?

2025-10-31

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянаж байна

2025-10-30

"ОЮУ ТОЛГОЙ" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ

2025-10-31

Багш нарын ажил хаялт албан ёсоор зогссон тул Лхагва гарагаас хичээл орно

Уржигдар 18 цаг 56 мин

“The Mongolz” баг Б.Өнөдэлгэртэй 2025 оныг дуустал гэрээ байгуулжээ

Уржигдар 17 цаг 10 мин

“Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” мэтгэлцээнд ХЭН ЮУ ХЭЛЭВ

2025-10-31

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 2025.10.17-ны өдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан байсан ч өчигдөр суллажээ

2025-10-31

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

2025-10-31

Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа

2025-10-31

УИХ-ын гишүүд улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү?

Өчигдөр 09 цаг 54 мин

Сурталчилгаа