Том мөнгөний ар дахь томчуудын зодоон буюу №1-ийн хатгаас

Том мөнгөний ар дахь томчуудын зодоон буюу №1-ийн хатгаас

ЖДҮ-ээс хэвлэлүүдтэй гэрээ хийж том мөнгө тараасан гэх дуулиан сошиалыг хэсэгтээ хөдөлгөх шинжтэй. Гэхдээ мөнгө мөртэй. Явсаар эзэн нь эхнээсээ тодорчихов бололтой. Шулуухан хэлэхэд “ах” намын сонгуулийн мөнгө босгох схем явсаар нэг хэсэг нь хэвлэлүүдийн дансаар гаргаж авсан гэх хардлага байсан. Хардлага ч батлагдчихлаа.

Ер нь бол  аль ч цаг үед төрийн эрх барьж буй нам, улс төрийн хүчин сонгууль дөхүүлж байгаад нэг иймэрхүү байдлаар зардлаа босгодог бичигдээгүй хуультай. Чухам олонд ил тод болж байсан түүх бараг үгүй. Жиг жуг гарсан ч тэгсхийгээд намжчихдаг. Намууд ч, улстөрчид ч  эрх ашиг, сонирхол, элдэв изм-ээрээ нэгдчихдэг болохоор тэр биз.

Энэ удаа мэдээллийг гаргаж шидсэн нь ч, чанга дуугарч сэвсэн нь ч шат дараатай,  зохион байгуулалттай улс төрийн захиалгат “жүжиг” гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Эхлээд шударга дүртэй нэг дарга гарч ирж ингэсэн, тэгсэн байна гээд ихэд жигшиж буй маягтай ярвайж ирээд хэд хэдэн хэвлэлийг нэр цохсон. Тэрийг нь бас нэг нөхөр  өлгөж аваад шилэн данс ухтал ийм, тийм байна гэхчлэн тараагаад л...Бусад нь ч ичээсэй, шившиг гээд л давалгаалах жишээтэй. Яс юман дээр өнөөх шилэнг нь ухаад үзэхээр бүгд их, бага ямар нэгэн хэмжээгээр мөнгөний сүлжээнд “гинжлэгдчихсэн” байх жишээтэй. Бусдаасаа хамгийн чанга орилж байгаа нь бүр ч том мөнгөтэй холбогдчихсон ч байх шиг.  

Нийгмийн тайзан дээрх энэ мэт жижиг зодооны ард харин манай томчууд жинхнээсээ “зодолдож” эхэлсэн байдаг. Том мөнгөний сураг зөвхөн эхлэл нь гэлцэж байгаа юм. Мэдээж яригдаад буй мөнгө “ах” намын сонгуулийн зардлаа босгосон схемийн нэг хэсэг нь. Үүнийг эргэлтэд оруулах, дохио өгөх эзэд нь  тус намын толгойд байгаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар.

Хоёр хувилбар байж болно.  

Хувилбар нэг: Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын зодоон. Угаас Л.Оюун-Эрдэнийн засаг ихдээ цагаан сарын дараа унана гэсэн прогноз орон нутгийн сонгуулийн өмнөөс дуулдаж эхэлсэн. Угаас анх бүрдэж байхад нь цэцгэн настай гэж байв. Манай Ерөнхий сайд засгийг нь оролдох бүрт ямар нэг бичиг цаас бүхий баримт гаргаж шиддэг зуршилтай. Амиа авч үлдэхийн тулд өөр яах ч юм. Энэ удаад намынх нь сонгуулийн төсвийг бүрдүүлсэн  ЖДҮ сангийн гэрээг гаргаж шидэж байх жишээний. Нөгөө талд “шилэн” хэмээх Б.Цогтгэрэл Соёлын сайд Ч.Номинг “ухаж”, улалзуулсан нь санамсаргүй хэрэг яавч биш. Тэгэх тусмаа “шилэн” Цогоо хэзээ ч захиалга, төлөөсгүй пост хийдэггүй билээ. Өөрөөр хэлбэл Соёлын сайдаараа туг тахиж, шүд сугалах маягаар засгаа авч үлдэх “барбарис” төлөвлөгөөг Л.Оюун-Эрдэнэ цээжиндээ зурж яваа аж.

Л.Оюун-Эрдэнийн тулах хүч нь улс төрийн хүрээндээ хотын дарга Х.Нямбаатар. Х.Нямбаатарын гарт Нийслэлийн нам бий. Нийслэлийн нам, нийслэлийн сонгуулиа алдчих юм бол Л.Оюун-Эрдэнэ бүхнээ алдана гэсэн үг. Тийм ч учраас эцсийн хүчээ шавхаж орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотыг МАНдуулж чадсан. Ханцуйн дотроо экс Ерөнхийлөгч “Женко” Х.Баттулгатай наймаалцсан гэсэн үг. Хэрэв Ардчилсан нам саяын орон нутгийн сонгуулиар хаа газрын лайвчин, шантаажчидыг нэр дэвшүүлээгүй бол хотыг цэнхэртүүлчих боломж бүрэн дүүрэн байсан. Гэвч Ардчилсан нам буюу “Женко” Х.Баттулга сайн дураар унаж өгсний цаана ямар наймаа, хэлцэл болсныг бид таашгүй. Мэдэж байгаа ганц зүйл гэвэл экс Ерөнхийлөгч хэзээ ч ашиггүй наймаа, хэлцэлд найр тавих нэгэн биш билээ.   

Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой болчихож байгаа юм. Нохойноосоо эртхэн шиг зам салсан нь ч МАН-д цаашилбал Монголын ард түмэнд ээлтэй байж болно.  

Энэ агуулгаар рингний нөгөө тал дахь мөнхийн өрсөлдөгч Д.Амарбаясгалан номер нэгтэй хавсайдан засаг унагах зодоонд ханцуй шамалсан байж болох талтай. Энэ тохиолдолд Засаг цэцгэн байтугай ялааны настай болно. Эсрэг авах арга хэмжээ нь энэ мэт гэрээ сэлтийг намынхаа нэрийг дэнчинд тавиад олон нийтэд шидэж өгөх.  

Хувилбар хоёр: Хоёр  найзын талцал, зодооныг ашиглаж, мөрийг нь мөшгиж, мөнчгөрийг тоншиж, мөнгөний мөрөөр барьцаалж хүссэнээрээ байлгахыг хэн санаархах вэ. Мань хоёр бол Монголын номер хоёр, гурав нь. Тэднийг  гаднаас, харийн орноос, хилийн чанадаас ингэх боломжгүй. “Зөвхөн Монголдоо” гэдэг улс төрийн энэ тоглолт бол манай улс төрийн тогооноос халихгүй.

Навч модноосоо хол унахгүй гэгчээр дээр нь сууж байгаа номер нэгийн санаа байхаас зайлахгүй гэх гаргалгаа.

Яагаад гэж үү. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч болохын тулд Ерөнхий сайдын албаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлж байсан У.Хүрэлсүх нэгэн цагт  “Том Ах”, “Сайн Ах” байсан бол одоо зүгээр нэг Улсын Ерөнхийлөгч буюу хатуухан хэлэхэд “шалдан ноён”.

Дүү нар нь  улс төрийн цээнд хүрэх чинээгээр өрсөлдөгч нь болж өсөж томорсон. Гэтэл ах нь эрх мэдлээ үргэлжлүүлмээр байдаг. Хөрш орнуудыг харахаар В.Путин, Ши Жиньпин нар суудалдаа улирч болоод байдаг. Манайх болохоор ганц удаа зургаан жил суугаад баяртай гэдэг хуультай. Энэ л үүднээс өнгөрсөн УИХ-ын сонгуулиар У.Хүрэлсүх  парламентад өөрийн фракцийг бүрдүүлэхийн  тулд төрсөн дүүгээсээ эхлээд зөвлөх, туслах, ойрын шадруудаа хүртэл хуйгаар нь сонгуульд илгээсэн. Гарсан нь ч бий, унасан нь ч бий.

Ардын намаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараас салгаж авахын тулд Тамгын дарга Я.Содбаатарыгаа намын генсек болгосон. Шадар туслахаа болгож, гараасаа хөтөлж ирсэн Н.Энхбаатарыгаа МАН-ын нарийн бичгийн даргаар тавих зэргээр зохицуулалт хийсэн гэх мэтээр дурдвал “гинжин хэлхээ”-г төрд ч, намд ч, бусад газруудад ч үүсгэсэн.

Үндсэн Хуулийн Цэц хүртэл “хөдлөөд” эхэлсэн. Цэцийнхэн өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр экспертүүдээс судалгаа авахдаа “Давхар дээл” байх хэрэгтэй юу, үгүй юу гэсэн” утгатай асуумж явуулсан нь үүний нэг нотолгоо. Цэц “Давхар дээл”-ийг дахин оролдоно гэдэг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн  хувь заяа хэврэг тийшээ хэлтийнэ гэсэн үг.  

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль ч гэсэн үндсэндээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн угтал, бэлтгэлийг хангах ийм л сонгууль болсон. Жишээ нь, У.Хүрэлсүхийн,  “Женко” Х.Баттулгын гээд  фракцууд “зодолдсон”. Зохих бэлтгэлээ ч хангасан. Хөрсөө ч  бэлдсэн. Гэхдээ одоо эрх мэдэлтэй байгаа давуу байдлаа ашиглаад  үндэсний аюулгүй байдал,  хурдтай өөрчлөгдөж буй дэлхийн  геополитикоор шалтаглан үүнээс цааш явах газаргүй гэх утгатай мессэж өгөөд  Үндсэн хуульд  Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өөрчлөлт оруулчих юм бол У.Хүрэлсүх 2027 онд Ерөнхийлөгчөөр улирахад гайхах юмгүй.

Угаас МАН-д түүнээс өөр сонголт байхгүй биз. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нас бага, цус шингэн тул босго давахгүй. У.Хүрэлсүх харин тэднээр “шатрын хүү”  шиг наадаж, хүслээ гүйцээхийн тулд шалтаг хэрэгтэй. Сонгуульд тараасан мөнгөний үнэрээр “мөшгиж”, мөндөл шиг нам цохих гэсэн нь энэ биз.

Нэг чулуу хөдлөхөд дагаад олон чулуу хөдөлдөг. Энэ ташрамд шат шатанд бие биеэ нухах гэсэн МАН-ынхан идэвхжиж, том, жижиг “зодоон” энд тэндгүй өрнөж буй бололтой.  ЖДҮХС-ийн дарга Я.Эрдэнэсайханыг зайлуулаад оронд нь очих хүсэлтэй нөхдүүд ч том мөнгөний наад, цаадах  зодоонд ханцуй шамлаж “зодолдоод” эхэлсэн маягтай. Сиймхийгээр нь энд тэнд шургах хүсэлтэй, албан тушаалын донтой нөхдүүд ч тэрийг нь өөртөө ашигтайгаар сэвээд эхэлсэн харагдана.

Үүнээс өөр гурав дахь, дөрөв дэх  хувилбар ч бас гарч ирэхийг таашгүй. Ямартай энэхүү сэвэлт улс төрийн захиалгат “зодоон” бөгөөд хатгаас хийж, хонжоо хайж суугаа нь номер нэг болж таарч байгаа юм.

Ч.Ганга  

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

12 цаг 59 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

13 цаг 17 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

14 цаг 7 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

16 цаг 5 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

16 цаг 12 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

21 цаг 20 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

21 цаг 20 мин

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

14 цаг 7 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

“The Mongolz” 23 дахь улирлын ESL Pro League тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-03-10

Сурталчилгаа