Х.Булгантуяагийн гоё шийтгэл

Х.Булгантуяагийн гоё шийтгэл

Ардын намд албан тушаалын аль амттай, хүчтэйдхүрч, эрхэлдэг хэдэн эмэгтэй бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа. 

Тэрбээр, улстөрд хөл тавихдаа л даргын сэнтийгээс гараагаа эхэлсэн түүхтэй нэгэн. Тодруулбал, намын Нарийн бичгийн даргаар гурван жил ажиллаж байгаад 2016 оны үес шууд л Сангийн дэд сайдын сэнтийд заларсан. Улмаар 2020 онд УИХ-ын гишүүн болж, УИХ дахь МАН-ын бүлгийн Дэд даргын албыг давхар хаших болсон билээ. Улмаар 2023 оны гуравдугаар сард Боомтын сайдаар томилогдож, ердөө сар гаруйн дараа Ардын намын дэргэдэх “Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Дараа нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болж, 2024 оноос буюу өдгөө УИХ-ын дэд даргын суудалд залраад буй.

Товчхондоо, дөрөвхөн жилийн дотор МАН-аас хүртэж болох сайд, даргын сэнтийг тасралтгүй эзэгнэжээ. “МАН-ын тэргүүн хатагтай” гэгдэтлээ асар дардан замаар өгссөөр ирсэн гэсэн үг. 

Өдгөө харин сайдын суудал аваагүй ч, УИХ-ын дэд даргын ямбаар шагнуулсан нь учир жанцантай аж. 

Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа тойргоос сонгогдсон гэдгээрээ түрий барьж сайдын суудал руу ахин зүтгэж. Гэвч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх үедээ 1.3 тэрбум орчим төгрөгийн асуудал гаргасан байж болзошгүй хэрэгт нэр холбогдсон “шуум” намынх нь дотоодод хийсэж явна. Намын дотоод хяналт шалгалтын хүрээнд дээрх асуудал буюу ТББ-аар мөнгө гаргаж авах замаар “сонгуульдсан” нь ил болж, улмаар энэ асуудлаа шалгуулах уу, эсвэл сайдын суудлаа өгөх үү гэдэгтээ тулж асуудал өндрөө авсан гэх. Эцэст нь “Сайд бололгүй УИХ-ын дэд даргын суудалд чимээгүйхэн дөрвөн жил суучих” гэх агуулгатай тохирооо хөшигний ард явагдсан байж болзошгүй аж. Улмаар Х.Булгантуяа дээрх буулт нь сайдын суудал биш УИХ-ын дэд даргын зөөлөн сэнтий болж хувирчээ. МАН-ын шийтгэл нь хүртэл даргын суудлын шагнал болон ирж байх жишээтэй. Гоё ёоёо гэдэг шиг арай гоё шийтгэл үү...  

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэр хөрөнгөлөг нэгэн бэ?

  • Түүний өөрийн орлого 2019 онд Сангийн дэд сайд байхад 30,4 сая төгрөг байж. Харин 2023 онд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга болох үед 91 сая болж огцом нэмэгджээ. 
  • Харин орон сууц нь 2016 онд 485 сая төгрөгийн үнэтэй байсан бол 2023 онд хагас тэрбумыг давж, 560 сая төгрөгт хүрсэн байна. 
  • Автомашиных нь үнэ харин эсрэгээрээ буурчээ. Дэд сайд байхдаа 75 саяын машин хөлөглөдөг байсан бол сүүлд 45 сая болж буурчээ. 
  • Мөн тэрбээр 20 саяын газартай, 236 саяын хадгаламжтай, 

УИХ-ын Дэд дарга хагас тэрбумын байранд амьдардгаас өөр гоёчилж ярихаар зүйл АТГ-т гаргасан ХОМ-т нь алга. Харин өөрийнх нь орлого огцом өссөнөөс өөр өөрчлөлт төдийлөн гараагүй байна. Албан тушаал дамнахын хэрээр түүний хамтрагчид болон гэр бүлийнх нь хүний бизнес цэцэглэж ирсэн баримт дэлгэгдэж байв.

Зургийг: СГЗ Т.Чимгээ

У.Хурц-Үг

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

1 цаг 17 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

4 цаг 11 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

6 цаг 56 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

8 цаг 17 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

8 цаг 43 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

9 цаг 16 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

9 цаг 46 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

10 цаг 9 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

8 цаг 17 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

9 цаг 16 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

9 цаг 46 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Сурталчилгаа