Ерөнхийлөгчийг

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

“Хорвоод тэр угаас өвгөн төрсөн хүн” гэдэг шиг хорвоод тэр угаасаа дарга төржээ. Хорь, гучин жилийн өмнө дарга байсан, арван жилийн өмнө дарга байсан. Хоёр, гурван жилийн өмнө дарга л байсан. Одоо ч гэсэн дарга хэвээрээ. Дарга гэдэг нь овог нь ч юм шиг, нэр нь ч юм шиг. Гэтэл дарга маань даргын ажлаа даргын ажлаар солих гэж байгаа тухай баттай, баараггүй мэдээ дуулдлаа. Том дарга учир бүр том дарга болох нь тодорхой. Дарга маань дарга болохоороо бүр л дарга болох байх даа.

Хэний тухай яриад байгааг бараг таачихав уу? Тийм ээ тэр бол Болдын Цэнгэл дарга.

Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг “Эрдэнэс Монгол” компанийн даргаар томилох нь гэсэн “бор шувуу” шаргал ордон дотор босон суун жиргэж эхэлжээ. Олны яриа ортой, ордны “бор шувуу” зөнтэй. Б.Цэнгэл дарга тэгэхээр удахгүй буйр сэлгэж магадгүй бололтой.

Аливаа томилгоонд шалтаг, шалтгаан заавал байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын өндөр сэнтийнээс төрийн өмчит уул уурхайн компаниудын нэгдлийг бодлого, чиглэлээр хангадаг толгой, том компанийн захирлын шавдан руу шамдан зүтгэх шалтгаан Б.Цэнгэлд байгаа ажээ. Түүнээс биш аль нэг байгууллагын даргын ажлыг удаа-н хийхээр уйдаад дараагийн даргын ажил руугаа очиж байгаа гэж хэн ч хэлэхгүй байх.

Эхээс төрөхдөө дарга төрсөн шахуу Б.Цэнгэлийг хэний хэн бэ гэдгийг улс төр, бизнесийнхэн төдийгүй олон нийт аль хэдийнэ мэддэг болсон. Зарим хэл амтай нэг нь түүнийг Хүүкийн “Жунай” гэх нь ч бий.  

Ерөөс төрөөс төрсөн тэрбумтан, төрийн албан дахь ураг төрлийн хэлхээг улам нэмж, тулам дүүргэж яваа ашиг хонжооч, цүнх баригчаас мөнгө баригч болтлоо дэвшиж ирсэн ийм төрлийн чимээгүй “паразитүүд” Монголын төрөөр дүүрэн. Тэдний нэг “мөнхийн дарга” маань олны нүдэнд тэр бүр өртөж, овойж оцойтол дуулиан тариад байхгүй ч төрийн алба хийгээд төрийн өмчит компаниудын дарга, захирлын суудал бүхэнд шахуу бөгсөө тавьж үзсэн нэгэн. Түмнийг түүчээлж манлайлахгүй хэрнээ хаа нэгтээ очиж хувалз шиг шигдээд, түрийвчээ дүүргэж, халаасаа түнтийлгэдэг шимэгч гээд хэлчихвэл нэг их хэтрүүлсэн болохгүй.

Б.Цэнгэлийн эдүгээ хашиж байгаа албан тушаал нь хуучнаар бол Төрийн өмчийн хорооны дарга гэсэн үг. Төрийн өмчит 80 гаруй компани, аж ахуйн нэгжийг атгаж суудаг, том эрх мэдэлтэн албан тушаалаа голж, чамлана гэж байх уу.

Харин түүний очих гээд байгаа “Эрдэнэс Монгол” бол стратегийн ач холбогдол бүхий орд газруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, уул уурхайн  31 компанийн нэгдлийг толгойлдог. Тэгэхээр асар их мөнгө, эрх мэдэл тэнд төвлөрдөг гэсэн үг. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хүчин чадлаараа төрийн өмчит ная, ерэн компаниас мэдээж илүү. Даргын суудалд дадлагажиж, мэргэшсэн Б.Цэнгэл үүнийг олж харсан нь тодорхой. Бас түүний ард мөнгө, хөрөнгө, ашиг сонирхлоороо нэгдсэн, улс төр, эдийн засгийн томоохон бүлэглэл байгаа. Төрийн өндөр дээд албан тушаалтан ч бий. Тэд нар нь Б.Цэнгэл гэдэг цодгор хүүгээ эрх мэдлийн шатрын хөлөг дээрх ашигтай байрлал руу түлхэж, цодолж буй болов уу.

Авлигын чимээгүй сүлжээний эзнийг АТГ шалгах болоогүй юу?

Шударга зарчим, хууль ёс засагладаг улс оронд бол Б.Цэнгэл ингэж даргын сэнтийд он удаан шигдэж суух хүн биш гэдэг. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт байнга нэр холбогддог атлаа албан тушаалын марафонд шатаар биш лифтээр өгссөнийх нь нууц гэвэл тэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Хүүкийг Зүүний хүчний холбоог байгуулахад Б.Цэнгэл Удирдах зөвлөлд нь багтаж, МАСЗХ-ны Ерөнхийлөгч болоход нь нийслэлийн МАСЗХ-ны даргаар ажиллаж байв. Улмаар У.Хүрэлсүхийг МАН-ын генсек байхад Авто тээврийн үндэсний төвийн дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Шадар сайд байхад нь Гаалийн ерөнхий газрын дарга, Ерөнхий сайд болоход нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар тус тус томилогдож байх жишээтэй.

Түүний намтрыг сөхвөл:

  • 1968 онд Улаанбаатар хотод төрсөн,
  • 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль,
  • 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр,
  • 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар төгссөн.
  • 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,
  • 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,
  • 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,
  • 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,
  • 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга,
  • 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,
  • 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч,
  • 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга,
  • 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга,
  • 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал,
  • 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга,
  • 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд,
  • 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх,
  • 2015 онд Гаалийн ерөнхий газрын дарга,
  • 2017-2018 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал,
  • 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2020 оноос өнөөг хүртэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна.

АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Өөрийн орлого: 67 сая₮
  • Гэр бүлийн орлого: 362 сая₮
  • Орон сууц: 1,1 тэрбум₮
  • Автомашин: 75 сая₮, Toyota, Rav 4- 1
  • Газар: 160 сая₮
  • Үнэт эдлэл: 190 сая₮
  • Хадгаламж: Дотоодод 78 сая₮
  • Бэлэн мөнгө 200 сая₮
  • Авлага: 101 сая₮

Б.Цэнгэлийн эхнэр С.Янжинсүрэн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар ажилладаг эр нөхрөө бодвол эрдэм боловсролтой доктор бүсгүй бий. Түүнийг УИХ-ын гишүүн асан Р.Рашийн ойрын хамаатан гэдгээрээ улс төр дэх ургийн бичгийг баяжуулсан нэгэн гэх нь ч бий. Нөхөр нь насаараа дарга хийж байгаа шиг С.Янжинсүрэн доктор насаараа зөвлөхөөр ажиллаж ирсэн. Тухайлбал, Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх, Шадар сайдын зөвлөх, Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж иржээ.

Цаашилбал, эхнэр, нөхөр хоёр төрийн албанд ах дүү, хамаатан садан, найз нөхдийн сүлжээ, ашиг сонирхлын бүлэглэлтэй. Ганц жишээ хэлэхэд УБТЗ-ийн Тээвэр зохион байгуулалтын алба хоёр орлогч даргатай бөгөөд нэг нь  гэртээ 10 тэрбум төгрөг хадгалж байгаад баригдсан С.Батдөл. Нөгөө орлогч нь Б.Цэнгэлийн эхнэр С.Янжинсүрэнгийн төрсөн дүү С.Цэвээндорж.

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж

С.Цэвээндорж нь ХОМ-тээ мэдүүлснээр бол 1.8 тэрбумын орон сууцтай, 600 сая төгрөгийн Benz G-500, Land 200 автомашинтай, 2.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай чинээлэг нэгэн аж. 

Б.Цэнгэл 2021 онд, ковидын ид үед Төрийн ордны чанх ард, хотын А зэрэглэлийн бүсэд 1 метр кв нь 1000 ам.доллараар үнэлэгдэх байрлалд хувьдаа оффис худалдан авч, тансаглан тарвалзаж ахуйдаа өөрийн хамаарал бүхий компанид чингэлэг тээврийн үйлчилгээ эрхлэх монополь эрх олгосон байдаг. Ингээд нэг чингэлэг ачааны үнийг 90 сая төгрөг болгон хөөрөгдөж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн зовлон дээр зоолж, хөлс, нулимсан дээр хөлжжээ. Хилээр хяналтгүй оруулж ирсэн метилийн спиртэнд 15 хүн хордож амь насаа алдчихаад байхад Замын-Үүдийн гаалийн газрын даргын албан тушаалтайгаа амь тэмцэн, үхэлдэн зууралдаж суусан хүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг ашиглан халаасаа зузаалж суух нь юу ч биш байсан биз ээ. 

Дашрамд тэмдэглэхэд уг оффисыг Б.Цэнгэл дарга гэргийдээ “бичгийн өргөө” болгон тохижуулж өгсөн гэдэг. Уг байшингийн тухайд “Женко” Х.Баттулгыг улсын Ерөнхийлөгч байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан С.Шижир тэргүүтэй гар хөлүүд нь авилга, албан тушаалаар түрий барьж байгаад долоон давхар байшин сүндэрлүүлчихсэн нь тухайн үедээ л хэл ам таталж байв. Өдгөө нэг бөөрөнд нь zarig.mn сайтынхан байдаг тус оффист баахан Ардчилсан намынхан дунд Б.Цэнгэл даргын гэргийн “бичгийн өргөө” л тоон доторх үсэг мэт торойж байдаг аа.

Төрийн албанд 20, 30 жил дарга хийсэн ч гялайж, гялтайх юмгүй, харин ч хар түүх арвинтай ийм хүн илүү ашигтай, эрх мэдэлтэй албан тушаал руу зүтгэж байгаа гэхээр Цэнгэл гэдэг нэр нь шунал, гунил, харуусал шиг сонсогдоно.

Г.Ууганбаатар

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

1 цаг 18 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

4 цаг 12 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

6 цаг 56 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

8 цаг 18 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

8 цаг 43 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

9 цаг 17 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

9 цаг 47 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

10 цаг 10 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

8 цаг 18 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

9 цаг 17 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

9 цаг 47 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Сурталчилгаа