Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордыг Ховдын иргэд, малчид босож тэмцэж байж нэг удаа авч үлдлээ. Ховор ан амьтан, ургамлын аймаг, заган ойг сүйтгэх нь гэж эрдэмтэн судлаачид ч сануулав. Гэвч цаашдаа бол уг ордыг  ухах нь ойлгомжтой. Харин хэн, хэзээ, ямар шийдвэр гаргаж, яаж  гэдэг л одоогоороо тодорхойгүй байна.

Тэгээд ч энэ  том төсөл гэнэт, тэр тусмаа сонгуулийн жилүүдэд  хүчээ авч шуудхан явчих ямар ч боломжгүй. Улс төрийн  хөшүүрэг  хаанаас хүчтэй нөлөөлсөн бэ гэдэг асуулт заавал гарна. Урдах хойдохыг ч сөхнө.

Олон нийт хардахдаа Э.Болормааг Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ толгой мэдэн шийдэж Ховдын Засаг даргаар шууд “томилуулсан”, энэ нь зүгээр ч нэг гэнэтийн томилгоо байгаагүй нь лавтай. УИХ-ын гишүүн болгож авчрах гэж үү? Эсвэл Халзан бүрэгтэй мэтийн стратегийн том төслийн “харгалзагч”-аар  суулгасан уу гэлцдэг.

Ховдын Засаг даргаар томилогдохоосоо өмнө Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрог /Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/-т намаасаа Д.Амарбаясгалан, Б.Баярсайхан,С.Бямбацогт, Б.Заяабал, З.Мэндсайхан, Ч.Хүрэлбаатар, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн,С.Энхболд нарын хамт нэр дэвшсэн. АН-аас Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, З.Нарантуяа, Д.Батцогт, Ц.Одонтунгалаг, Д.Батсайхан, Б.Түвшин, Н.Тэгшбаяр нар өрсөлдсөн. Тухайн үед  тус тойргийг зургаан сайд нэр дэвшсэн “Үхлийн тойрог” гэлцэж байв. Сайд нар дүүрч гэхэд Монголын урдаа барих, улсаасаа баян болчихсон улс төрчид нэр дэвшсэн нь тус тойргийг үхлийн тойрог гэгдэхэд хүргэсэн хэрэг. Эдэн дундаа улстөрд бол “нялх ногоо” Э.Болормаа хэрхэн сонгуульдаж, яаж гарч ирсэн нь тун сонирхолтой.

Таамаг №1

Ховдынхны дунд  түүнийг  Халзан бүрэгтэйг хурдавчлуулна гэж төсөл хэрэгжүүлэгчдээс санхүү авч сонгуульдав уу гэх таамаг яригддаг. Гол нь  Э.Болормаадаа ч биш стратегичаараа Санжийн Баярын дараа нэрлэгддэг  Д.Амарбаясгалан бүхнийг зохицуулав уу гэсэн хардлага.

Хамгийн сонирхолтой нь сонгуулийн сүүлийн өдрүүдэд МАН-ын “Морьтой аравт” “Ховд” зочид буудалд бүгдээрээ бүгчихсэн нэг кэйс. Угтаа бол Завханаас нэр дэвшигч Завхандаа, Говь-Алтайгаас нэр дэвшигч Говь-Алтайдаа бууриа сахиад сууж байх ёстой атал МАН-ынхан бултаараа Ховдод цуглаж, үүрлэсэн нь сонирхол татах нэг өнцөг. Ямартаа л сөрөг хүчнийхэн нь “Мөнгөө тараачихсан улс гэдсээ илээд хэвтэх нь ойлгомжтой биз” гэж хардсан.

Хоёрдугаарт, санал хураалтын орой дүнг дэлгэцэн дээр шууд мэдээлж эхлэхэд Э.Болормаа байнд ч үгүй, банзанд ч үгүй үлдэж мэдэх дүр зурагтай буюу  10 мандаттай тойрогт 13-т “цохиж” явсан. Удаа ч үгүй гэв гэнэт, ёстой нүд ирмэхийн зуур шуудхан тав руу үсрээд ороод ирсэн. Нүд салгахгүй харж суусан хүмүүст бол АН-аас нэр дэвшигч Ш.Адьшаатай  бараг л байрыг нь сольчихов уу гэмээр гэнэтийн үсрэлт болж, Ш.Адьшаа Э.Болормаагийн байр руу ухарсан. Эцэст нь таваас доошилсоор сонгуулийн тооллого дуусахад 10 дээр арай чүү дүүжигнэсэн байдаг. Эндээс Э.Болормааг УИХ-д заавал гаргахын тулд ажиллагаа явуулчихав уу гэж хардаж болохоор байдаг. Тэгээд ч сонгуулийн өмнөх аль ч судалгаанд Э.Болормаагийн нэр байхгүй байсан нь бас нэгийг өгүүлнэ. Энэ бүхнээс дүгнэхэд Э.Болормаа Халзан бүрэгтэй ч юм уу эсвэл хайрт Ерөнхий сайдынхаа татаасаар ч юм уу, магад эсвэл ид шидээр Их хурлын гишүүн болсон гэж хэлж болно.

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа өнөөдөр Халзан бүрэгтэйн асуудлаар “Энэ бол Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал. Өнгөрсөн жил Ерөнхий сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзсаны үндсэн дээр Засгийн хурлаар төслийг зогсоох шийдвэр гаргасан. Гэтэл ямар хурдтай сэргэж байна вэ. Ашигт малтмал гэдэг ашиг сонирхолд нэрвэгдсэн салбар гэдгийг бид мэдэж байгаа. Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргахын өмнө Ховд аймагт очиж ажилласан уу. Нөхцөл байдал юу өөрчлөгдсөн гэж сэргээх шийдвэр гаргаж байгаа юм бэ” хэмээн  Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Тувааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр  “зад загнасан”.

Энэ үг, үйлдэл нь “Э.Болормаа Халзан бүрэгтэйн төслөөс мөнгө авч сонгуульдсан” гэх таамгийг үгүйсгэж байгаа юм. Гэхдээ улстөрч хүн таван дүртэй, арван амтай гэлцдэг. Үйлдлээ нуухын түр зуурын дүрээ хувиргасан “жүжиг” тавьж байж ч болох.

Таамаг №2

Халзан бүрэгтэйн төслийг яаравчилсан гэх асуудлаар  өдгөө  МАН-ынхан АН руу, салбарын сайд Ц.Тувааны зүг зэрэг, зэрэг давшилж буй. Эндээс  АН засагт шургалж аваад уг төслийг гэрлийн хурдаар урагшлуулах гэсэн мэт байдал харагдаж буй. Дээр нь Ховдод орон нутгийн сонгуульд Ардчилсан намынхан ИТХ-ын 41 суудлын 27 авч илүүрхсэн. Дахиад л АН-ынхан Халзан бүрэгтэйг “ногоон гэрэл”-ээр явуулна гэж санхүүжилт авч сонгуульдсан уу гэх хардлага сэрдлэг гарч ирж байгаа юм.

Уг орд бол “сахал” Д.Эрдэнэбилэгийнх гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүний “Шатрын хүү” гэгддэг “Монголиан коппер корпорейшн”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Халзан бүрэгтэй төслийг удирдаж буй.

Тэгвэл бас нэг “Шатрын хүү” Э.Долгион нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хажуу бөөрөнд нам наалдчихсан суугаа. Тэд хоорондоо хэл авалцахгүй байна гэж байхгүй. Хэн нь ил харагдах “Шатрын хүү”, хэн нь хөшигний ар дахь “Шахааны ноён” болж буйг  хэн мэдлээ.

Ц.Пүрэвтүвшин төслөө явуулахын тулд сонгуулийн өмнө мөнгө гаргасан бол олигархи бизнесүүдийн зарчмаар МАН-ыханд ч өгсөн, АН-ынханд ч өгсөн байж таарна. Хэн нь ч төслийг урагшлуулах өрөнд унасан гэсэн үг. Тэгвэл МАН яагаад зулраад байна гэсэн асуулт гарна.

Уг мөнгийг Д.Амарбаясгалан нь арай Л.Оюун-Эрдэнэдээ хэлэлгүй аваад тараачихаагүй байлтай. Үгүй бол Ховд аймгийн ганц сумын л дайны хүн амтай Говь-Алтайдаа л олны танил гэхээс улс даяар олонд танигдаагүй Л.Амарбаясгалан Ховд, Завханыхнаас яаж санал зулгааж, хэрхэн сонгогдсон байх вэ.... гэх мэтээр дахиад асуулт хөвөрнө. Ц.Туваан руу давшилснаараа МАН нүглээ нууж, зүгээ буруулж байгаа ч юм бил үү.

Таамаг №3

Эцэст нь хэлэхэд, сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ховдод ачир дээрээ Ардчилсан нам, мөн чанартаа бол С.Бямбацогтын “нам” ялсан гэцгээж буй. Лавшруулбал, энэ бол хэзээнээсээ Л.Оюун-Эрдэнэтэй толхилцож ирсэн С.Бямбацогтын намдаа өгсөн “нокаут” ч гэж үзэж буй.

Түүний хувьд УИХ-ын сонгуулиар тойрогтоо нэгээр тасарсан. Ховд бүү хэл баруун бүсэд С.Бямбацогтыг барах хүн байхгүйг харуулсан. Харин орон нутгийн сонгуулиар МАН мад тавиулсан нь чухамдаа “ах” намын дотоод зөрчил буюу С.Бямбацогт, Э.Болормаа хоёр хоорондоо хөлөө жийлцснээс гарсан үр дагавар гэж Ховдынхон шууд дүгнэж буй. Ямартаа л Ардчилсан намынхан, манай намыг ялуулж өгсөн Э.Болормаадаа баярлалаа гэж байхав. Товчхондоо Ховдод Ардчилсан нам ялсныг С.Бямбацогтын намдаа өгсөн “салаавч” гэж болно. Эндээс С.Бямбацогт  “Халзан бүрэгтэйг болгоно, бүтээнэ” гэж  амлаад, тэднээс мөнгө цохисон  юм биш биз. Том эрх ашгийн төлөө тэр АН-ынхантай сэм нийлж, нам гэтэж явна уу гэж хардаж бас болохоор.

Ингэж хардах үндэслэл ч бий. Учир нь сонгуулийн өмнө “....Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий "Вестерн Холд" ХХК Хөгжлийн банканд 71.5 тэрбум төгрөгийн өртэй. Тодруулбал, төрсөн дүү  нь болох С.Балжиннямын “Вестерн Холд” ХХК нь Хөгжлийн банкнаас “Ховд эко цемент” төслөөр 28 сая ам.долларын зээлийг 2019 онд авсан.  Мөн  хамаарал бүхий “Эй Жи Жи Эс” компани  нь Хан-Уул дүүрэг 23-р хороо, Нүхт, Арцатын задгайд Шинэ суурьшлын бүс байгуулан “Хан төгөл” хотхон барьсан. “Эй Жи Жи Эс” ХХК нь түүний байгуулж байсан “Алтай трест” компани хувьцааг нь эзэмшдэг, төрсөн дүү Сандагийн Балжинням, Сандагийн Баянчулуун нар нь эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн” гэх мэтээр шуугиж байв.

2023 онд албан тушаалын давуу байдлаа ашиглан холбогдох компаниудаар дамжуулж нийт 281 тэрбум төгрөгийн зээл авч, мөнгө угаасан байж магадгүй гэх хамаарал бүхий 32 хүн /бүлэглэл/-ий баримтуудыг нэр бүхий хүмүүс АТГ-д  шалгуулахаар өгч байв. Тэгэхээр энэ мэт уул овоо шиг асуудлаасаа суга үсрээд гарчихдаг, тус тойргоос тасралтгүй 16 жил сонгогдсон бөхөөр бол “Дархан аварга” С.Бямбацогтыг хашраах гэж Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар “шийтгэсэн” үү.  Амбиц, эрх ашиг  нь зам гүүр, эрчим хүчний салбар атал зөрүүлээд БХЯ руу “цөлчихсөн”-ийг юу гэж үзэх вэ. Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

Ч.Ганга  

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

11 цаг 43 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

12 цаг 1 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

12 цаг 52 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

14 цаг 49 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

14 цаг 57 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

20 цаг 5 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

20 цаг 5 мин

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

12 цаг 52 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

Сурталчилгаа