Мухар төмөр зам мухардлаас гарах уу?

Мухар төмөр зам мухардлаас гарах уу?

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж байгуулах тухай УИХ, Засгийн газрын түвшинд ярьж эхлэхэд эхээс мэндэлж байсан хүүхдүүд өнөөдөр нас биед хүрч, энэ жил иргэний үнэмлэхээ гардан авцгааж байна. Төмөр замын бүтээн байгуулалт нь 10 гаруй жил гацсаны эцэст 2018 оноос эрчимжиж, хоёр жилийн өмнө дууссан ч өмнөд хөршийн төмөр замын сүлжээтэй холбогдоогүй хэвээр. Өөрөөр хэлбэл монголчууд бид мухар төмөр замынхаа туузыг хайчлаад хоёр жил, хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд боомтын хил холболтын төмөр замыг барьж байгуулах талаар манай Засгийн газар өмнөд хөрштэй тасралтгүй яриа хэлэлцээ хийсээр ирэв. Санасныг бодоход яриа хэлэлцээр ахицтай. Хамгийн сүүлд өнгөрсөн сард Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэрээ Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэлэлцээрт сүүлчийн цэгийг хатгаснаар өдгөө боомт холболтын төмөр зам барих ажлын бэлтгэл хийгдэж байна.

Гашуунсухайтын гашуун сургамж буюу алдагдсан боломж

Гашуунсухайтын төмөр зам тэртээ 2015 онд ашиглалтад орох байв. Харамсалтай нь улс төржилтөөс болж бүр тодруулбал нарийн царигаар төмөр зам барьвал Хятадаас танк орж ирнэ гэдэг үлгэрээс болж мухардаж гацсан түүхтэй.

Хэрвээ 9 жилийн өмнө тус төмөр зам ашиглалтад орсон бол 375 сая тонн бүтээгдэхүүн экспортолж хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого Монголд орж ирэх байсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан удаатай.

Алдагдсан боломжийг зөвхөн мөнгөөр хэмждэггүй. Өнгөрсөн арван жилд монголчуудын амьдралд, Монголын эдийн засагт ямар хувь нэмэр оруулах байж вэ гэдгээс гадна ямар олон боломжийг бид алдсан бэ гэдэг нь чухал.  Гашуунсухайтын төмөр замыг гацаасан гашуун сургамж их наяд, их наядаар  хэмжигдэнэ. Хамгийн сүүлийн бодитой тооцоогоор Гашуунсухайтын төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс болж манай улс 63.2 их наяд төгрөгийн, БНХАУ 3.1 тэрбум юанийн алдагдалд хүлээжээ.

Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын тухай 10 баримт

  • Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан I, II үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “МТЗ” ТӨХК-д олгож, 2013 оны тавдугаар сараас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж эхэлсэн ч 2014 оны төгсгөлөөс Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоосон юм.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг 2012 онд Австрали улсын “Ай Ком” компани 1520 мм-ийн царигтай байхаар боловсруулж дуусган барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. 2014 онд УИХ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царигийн өргөнийг хэлэлцэн 1435 мм-ийн царигтай байхаар шийдвэрлэснээр нь өмнө хийсэн ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах шаардлага гарсан билээ.
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан.
  • Уг төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн.
  • “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан.
  • Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна. Энэ нь хоёр улсын хоорондын хоёр дахь хил дамнасан төмөр замын хэлэлцээр болсон юм. 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдсоноос хойш 69 жилийн дараа ийнхүү экспортын төмөр замын хоёр дахь гарцтай болох гэж байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Хятадын  талаас төлөөлөн гэрээ байгуулах “Чайна Энержи групп” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн юм.
  • Монгол Улс экспортоо нэмэгдүүлэх, коксжих нүүрсний зах зээлээ тэлэхэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам хамгийн чухал түшиц болно.
  • Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт гурав дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2-2.5 дахин буурч, 700 тэрбум ам.доллар хэмнэнэ. Улсын төсөвт төвлөрүүлэх орлого одоо байгаагаас 60-70 хувь нэмэгдэх боломжтой.

Ногоон эдийн засаг ба хар алтны хэрэглээ

Нүүрсний зах зээлийн ирээдүй тун бүрхэг. Хэрэглээ нь хумигдаж байгаа. Хятадууд үүнийг олж харж, мэдрээд нарийн судалгаа руу шилжжээ. Агаар мандалд хаях нүүрстөрөгчийн хэт ислийг бууруулах талаар дэлхийн улс орнуудын Засгийн газрууд үүрэг хүлээж байгаа. Тухайлбал, 2021 онд Шотландын Глазгоу хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын 26-р дээд хэмжээний чуулган буюу COP26-ын үеэр хүлэмжийн хий үүсгэгч хамгийн том хүчин зүйлсийн нэг нь нүүрс учраас нүүрсний эрчим хүчнээс татгалзах нь дэлхийн температурыг хэвийн хэмжээнд хадгалах чухал ач холбогдолтой гэж үзэж Powering Past Coal Alliance санаачилгын хүрээнд 40 гаруй улс нүүрснээс татгалзах амлалт өгсөн. Энэ нь малтмал түлшнээс татгалзах  олон улсын кампанит ажил болж өрнөж буй. Улс орнууд эдийн засгийн чадавхаас хамааран 2030-2040 он гэхэд нүүрсний эрчим хүчнээс татгалзахаа амласан юм.

Энэ хүрээнд нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн салбарт дэлхийн хөрөнгө оруулалтын банкууд санхүүжилт хийхээс татгалзсан, Өмнөд хөрш Хятад ч уг салбарт хөрөнгө оруулалт огт хийхгүй байгаа. Үүнийгээ хүн төрөлхтний өмнө хүлээж буй үүрэг гэж Ши дарга зарласан. Тиймээс БНХАУ ногоон эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийж 267 атомын цахилгаан станц барьж байгаа аж. “Чайна энержи” компани л гэхэд нүүрснээс шингэн түлш болон хөнгөн цагааны исэл гаргах чиглэлээр туршилтууд хийсэн нь амжилттай болжээ.

Товчхондоо нүүрсний хэрэглээ, экспортын зах зээл цаашид хумигдана. Монголчууд бидний хувьд говийн хөрсөн дор буй хар алтаа үнэд хүргэж, “хатуу юм” болгоод авдрандаа хийж авахын тулд яаравчлах хэрэгтэй гэсэн үг. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хаяанд байршилтай, геополитикийн олон давуу талтай атлаа бид нүүрсээ борлуулах дэд бүтэцгүй будилж суугаа нь их усны хөвөөнд цангаж үхэхтэй адил  хэрэг юм.

Мухар төмөр замыг мухардлаас гаргаснаар жилд 120 сая тонн нүүрс экспортлох боломжтой

Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж буй БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компани нь нүүрс, газрын тос, эрчим хүчний нөөц боловсруулалтаар дэлхийн хэмжээнд өрсөлддөг компани. Улсынхаа нийт эрчим хүчний 13 хувийг дангаараа хангадаг, нийт 17 компани, 88 нүүрсний уурхайг нэгтгэсэн “Чайна энержи” компани нүүрснээс шингэн түлш, нүүрсний нунтгаас хөнгөн цагааны исэл гаргаж авах туршилт явуулаад эхэлжээ.

Нийт 2400 км урт төмөр зам эзэмшдэг, 30 км урт ачаа тээх туршилтыг амжилттай хийсэн тус компанийн тээврийн төмөр замын хүчин чадал 717 сая тонн, үүнээс 570 сая тонн нь нүүрсний тээвэр. Хятадын дөрвөн том далайн боомтод ачаагаа хүргэдгээс “Хунхуа” боомт дахь терминал хамгийн том орчин үеийн хөмрөх технологитой гэх мэт орчин үеийн технологийг нүүрс, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буйгаараа илүүрхдэг аварга групп. Эдгээр сайн туршлагуудаа жишээ нь хөмрөх терминалыг Гашуунсухайт-Ганцмодны боомтын дамжуулан ачих байгууламжид барьж болох уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Манай улсын нүүрсний экспорт ирэх 2025 онд 80 сая тонн орчим байна гэсэн тооцоолол бий. Харин Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор жилд 120 сая тонн  болж нэмэгдэх боломжтойг салбарын мэргэжилтнүүд хэлж буй.

Угаас Тавантолгой, Оюутолгойн ордын уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх үндсэн шугам нь БНХАУ-ын “Ганьчуань” төмөр зам. Уг төмөр замын шугам 354.816 км урт. Хятадууд 2005 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгжүүдтэй “Тавантолгой” төслийн тээврийн шугамын талаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд 2010-2015 оны хооронд “Ганьчуань” төмөр замыг барьж дуусган ашиглалтанд оруулжээ. Тус төмөр замаар хүчин чадлынхаа арван хувь буюу жилд 6.4 сая тонн ачаа тээвэрлэж байгаа нь манай улс Тавантолгойн ордоосоо Гашуунсухайт боомт хүртэл өргөн царигийн төмөр зам тавьсан, хил холболтын төмөр зам баригдаагүйтэй холбоотой. 

Задгайгаар болон хөмөрч сэлгэх технологийг ашиглана

Энэхүү төсөл нь хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн төсөл болон Ганцмодны боомтын төмөр замыг өөрчлөх төсөл гэсэн хоёр төслөөс бүрдэнэ.

Хил дамнасан гүүрэн байгууламжийн төсөл нь Хятадын хилийн доторх Ганцмод боомттой залгах цэгийн хил дамнасан цэг хоорондын зай нь 760 метр. Хил дамнасан төмөр замыг стакадан гүүр байдлаар шийдвэрлэхээр зураг төслийг боловсруулсан. Хос шугамтай том гүүрийн нэг байгууламж, өргөн, нарийн царигийн хоёр гүүр, төмөр замын нэмэлт шугам зэрэг бүтээн байгуулалтын нийт төслийн хөрөнгө оруулалт 84 сая юань. Төслийг 18 сарын дотор хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй.

Боомтын төмөр замыг өөрчлөх төслийн хувьд 2023 оны хоёрдугаар сард “Баошэнь төмөр зам” ХХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК хооронд санамж бичиг байгуулж, төмөр замын сэлгэн ачих хүчин чадлыг задгайгаар 10 сая тонн, хөмөрч сэлгэхээр 20 сая тонн байх, тус төслийн зураг төслийг өөрчилж нарийн царигийн хилийн шалган нэвтрүүлэхийн зүүн талд өргөн царигийн хилийн шалган нэвтрүүлэх байгууламжийг байгуулахаар болсон байна. БНХАУ-ын “Чи Хөнь” гаалийн хяналтын зүүн талд шинээр сэлгэн ачих болон нүүрс хөмрөх төхөрөмжийг байгуулахаар тогтжээ. Тус төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоогоор 4.13 тэрбум юань шаардлагатай бөгөөд 24 сарын дотор гүйцэтгэнэ гэж тооцжээ.

“Чайна энержи” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэх чиглэлээр Ганцмодны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ХХК байгуулж, Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын Хятадын хил дотор байгуулах гүүр, төмөр зам, сэлгэн ачих болон гааль, хилийн хяналт шалгалт байгуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулах ажлыг хариуцуулж байгаа аж. Хятадын тал холбогдох тендерээ зохион байгуулсан бөгөөд төмөр зам байгуулж эхлэх бэлтгэлийг хэдийнэ хангажээ.    

Г.Ууганбаатар

Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах хууль батлагдсангүй

Уржигдар 16 цаг 32 мин

НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө

Уржигдар 12 цаг 48 мин

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНХАУ-ын Ардын их сургуулийн Хүндэт доктор болжээ

2025-12-18

Л.Гантөмөрийн хүргэн бүжигчин, инфлюнсер Т.Саруултөгс насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж байв уу

2025-12-18

Томилгоо: Сангийн яамны ТНБД асан Ж.Ганбат СЕХ-ны даргаар, түүний оронд Аудитын ерөнхий газрын дарга асан Г.Занданбатыг томилоно

2025-12-18

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан Гантиг вилла хотхоныг удахгүй ипотекийн журмаар нийтэд худалдан борлуулна

2025-12-18

НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна

2025-12-18

М.ЦОЛМОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН БА ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

2025-12-17

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ (ITU) БАЙГУУЛЛАГЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-12-17

Choco баарны эзэн М.Энхболдын “түрийвч” Б.Нямжав дэд сайд болов

2025-12-17

Тендер: МҮОНРТ 85 сая төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэнэ!

2025-12-17

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ

2025-12-17

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭХ” СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-12-17

С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна

2025-12-17

Шинээр томилогдох дэд сайдуудын хэн нь хэн бэ?

2025-12-17

ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК ийн Гадаад харилцаа хариуцсан захирал А.Анужин: Бид 2025 онд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Япон, БНСУ-тай хамтран нийт долоон удаагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн

2025-12-17

Элчин сайдуудын томилгооны “сет”: Ерөнхийлөгч Ө.Батбаяр, Лу.Болд нараа энэрч А.Төмөр, Ө.Энхтүвшин нарт төмөр нүүр үзүүлэв

2025-12-17

Террил Атиензагийн хэрэгт “хуурамч дүгнэлт” гаргасан байж болзошгүй Шүүх эмнэлэгийн дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

2025-12-17

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

2025-12-17

Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо ЕТГ-ын дэд дарга болов

2025-12-16

Террил Атиензагийн хэрэгт “хуурамч дүгнэлт” гаргасан байж болзошгүй Шүүх эмнэлэгийн дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

2025-12-17

Л.Гантөмөрийн хүргэн бүжигчин, инфлюнсер Т.Саруултөгс насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж байв уу

2025-12-18

Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ

2025-12-16

Томилгоо: Сангийн яамны ТНБД асан Ж.Ганбат СЕХ-ны даргаар, түүний оронд Аудитын ерөнхий газрын дарга асан Г.Занданбатыг томилоно

2025-12-18

Шинээр томилогдох дэд сайдуудын хэн нь хэн бэ?

2025-12-17

Элчин сайдуудын томилгооны “сет”: Ерөнхийлөгч Ө.Батбаяр, Лу.Болд нараа энэрч А.Төмөр, Ө.Энхтүвшин нарт төмөр нүүр үзүүлэв

2025-12-17

Choco баарны эзэн М.Энхболдын “түрийвч” Б.Нямжав дэд сайд болов

2025-12-17

Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо ЕТГ-ын дэд дарга болов

2025-12-16

“Эрдэнэс Оюутолгой“-н Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг суллан, хилийн хориг тавьжээ

2025-12-16

ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК ийн Гадаад харилцаа хариуцсан захирал А.Анужин: Бид 2025 онд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Япон, БНСУ-тай хамтран нийт долоон удаагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн

2025-12-17

Тендер: МҮОНРТ 85 сая төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэнэ!

2025-12-17

Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна

2025-12-15

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

2025-12-17

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан Гантиг вилла хотхоныг удахгүй ипотекийн журмаар нийтэд худалдан борлуулна

2025-12-18

Малын даатгалаас гадна “малчингүй” болох цаг ойрхон байна

2025-12-15

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан Террил Атиензагийн гэр бүл өнөөдөр 10:00 цагаас УЕП-т хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өгнө

2025-12-16

НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна

2025-12-18

С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна

2025-12-17

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ

2025-12-17

М.ЦОЛМОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН БА ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

2025-12-17

Сурталчилгаа