Гурвыг цогцоор буюу “Чайна энержи”-гийн тавьсан санал

Гурвыг цогцоор буюу “Чайна энержи”-гийн тавьсан санал

-Төмөр замын царигтай холбоотой эргэж буцсан ШИЙДВЭРҮҮД-

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг хийснээр нүүрсний экспорт 120 сая тоннд хүрч, эдийн засаг хоёр дахин тэлнэ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдэж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээ ид яригдаж байна.

АЛДАГДСАН БОЛОМЖ: ХЯТАДЫН ТАЛ 2,3 ТЭРБУМ ДОЛЛАР, МОНГОЛЫН ТАЛ 18,5 ТЭРБУМ ТӨГРӨГ

2015 оноос хойш бүхэл бүтэн 9 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт яагаад ингэтлээ гацсан тухай яриа тусдаа том сэдэв. Шулуухан, товчхондоо бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга төмөр замаа нарийн царигаар барьвал Хятадаас танк орж ирнэ гэж тархи угаасаар өргөн царигаар барьж байгуулсан нь хөгжлийн хурдыг 9 жилээр гацаасан. Үүнийг улс төрийн хүрээнд Х.Баттулга Кремлийн даалгавраар улс орноо зориуд хорлосон гэж үзэх нь ч бий. Хэрэв уг төмөр замыг ярьсан хэлснээрээ нарийн царигаар барьчихсан бол өнөөдөр бид 14 мега төслийн эхэнд Гашуунсухайт-Ганцмодыг цоо шинээр эрэмбэлж ирээд ингэтлээ ажил удахгүй байв.

Түүнчлэн мухар төмөр зам буюу хоёр улсын төмөр замын цариг зөрснөөс болж өнгөрсөн хугацаанд Хятадын тал 2,3 тэрбум доллар, Монгол Улс 18,5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоолол гарчээ. Хэдхэн тоо баримт дурдъя.

  • 45 тогтоол: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор 2008 оноос 2024 оны хооронд Үндэсний аюулгүй байдлын 2 зөвлөмж, УИХ-ын 5 тогтоол, Засгийн Газрын 45 тогтоол тэмдэглэл зэрэг эрх зүйн баримт бичгүүд батлагдан гарсан. Энэ бүхнийг нарийвчилж бичих юм бол ичиж үхмээр эргэж буцсан олон баримт бичгүүдийг манай төр засгийнхан хийжээ.

  • 2008 он: Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 252-р тогтоолоор Ухаахудагийн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх төмөр зам барих зөвшөөрлийг “Энержи Ресурс” ХХК-д олгосноор тус төмөр замын түүх эхэлнэ. Энэ үедээ төмөр зам маань өргөн царигаар, концессийн гэрээгээр баригдах нөхцөлтэй байж.

  • 2012 он: Гэтэл гэнэт 2012 онд Засгийн Газар “Энержи Ресурс”-тэй байгуулсан концессын гэрээгээ цуцалж төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монгол төмөр зам” ТӨХК-д шилжүүлнэ. Шалтгаан нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн шинээр барих төмөр замыг төрийн өмчит эсвэл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд олгохоор заасныг үндэслэн гэнэ. Ингээд 2013 оны 28-р тогтоолоор “Монголын Төмөр Зам” барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон. 

  • 2014 он: Засгийн газар 268-р тогтоол гаргаж, Тавантолгойн уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улсын мега төсөл хариуцсан сайд М.Энхсайханы ахалсан хэлэлцээр байгуулах ажлыг 2015 оны 5-р сард УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж зогсоосон.

Жич: Яг өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” групп хооронд яригдаж буй төсөл шиг хэлэлцээр тухайн үед яригдаж байсныг зогсоосон гэсэн үг.

  • 2022 он: Монголын төмөр зам ТӨХК-ийн барьсан өргөн царигийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон.

  • 2022.08.08: Монгол Улсын Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо хооронд  2022 оны 8-р сарын 8-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрийг байгуулснаар хил дамнасан төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг хамтран гүйцэтгэх нөхцөл бүрдсэн.
  • 2024 он: Өнөөдрийн байдлаар Хятадын талтай хийгдэж буй яриа хэлэлцээний үр дүнд төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024.04.02-ны өдөр байгуулж, эрх зүйн хувьд хил холболтын төмөр замыг барьж байгуулах асуудал шийдэгдээд байна.

ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГТАЙ ХОЛБООТОЙ ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРҮҮД

“Энержи Ресурс” ХХК анх 2008 онд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г нарийн царигтайгаар боловсруулсан. Тухайн үед Монгол Улсад төмөр замын царигийн талаар хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй.

  • 2010 онд УИХ-ын 32-р тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус баримт бичигт шинээр барих төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд 1520мм буюу өргөн царигтай байхаар, мөн бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх хилийн боомтын төмөр замын шугамын царигийн өргөнийг ЗГ, УИХ-д танилцуулж шийдвэрлүүлэхээр тус тус заажээ.
  • 2012 онд Монгол Улсын Засгийн Газар 161-р тогтоолын дагуу “Энержи Ресурс” ХХК-тай концессын гэрээ байгуулахдаа өргөн царигаар төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн.
  • 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жинпинь Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ши Жинпинь дарга, хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьж байгуулсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлсэн. Улмаар 2014 оны УИХ-ын 64-р тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барихаар шийдвэрлэсэн бөгөөд энэ үеэс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцан гүйцэтгэж байсан өргөн царигийн төмөр замын барилгын ажил зогссон.
  • 2020 он: Тодруулбал, тухайн үеийн “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал Үндсэн Хуулийн Цэцэд УИХ-ын 64-р тогтоол нь хууль зөрчсөн тухай гомдол гаргаж, ҮХЦ гомдлыг хүлээн авч 2020 оны 4-р сард дүгнэлт гаргаснаар тус тогтоолыг хүчингүй болгосон. Ийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өргөн царигтай барьж байгуулах барилгын ажил шуударсан түүхтэй.

  • 2022 он: Ийн 2022 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр зам бэлэн болсон боловч 1520мм буюу өргөн царигтай учир Ганцмодны боомт буюу Хятадын хилийг давж Хятадын төмөр замтай холбогдож чадалгүй мухардалд орсон.

Жич: 1425мм буюу нарийн цариг нь олон улсын стандарт бөгөөд төмөр замын нарийн царигийг 1937 оноос хойш дэлхийн буюу олон улсын стандарт гэж үзэх болсон. Өмнөд хөрш БНХАУ ч энэхүү стандартыг мөрддөг бөгөөд дэлхийн нийт төмөр замын 63 хувь уг стандартаар баригдсан байдаг байна.

  • 2024 он: Эцэст нь хоёр улсын Төрийн тэргүүн, Засгийн газрын түвшин гээд шат шатандаа олон удаагийн яриа, хэлэлцээ хийсний үр дүнд сая нэг юм төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Тодруулбал, өөр царигтай, өндрийн зөрүүтэйгээс үүдэж хоёр улсын төмөр зам холбогдож чадалгүй өдийг хүрснийг гүүрэн байгууламж барих замаар шийдвэрлэж буй гэсэн үг.

ГУРВЫГ ЦОГЦООР БУЮУ “ЧАЙНА ЭНЕРЖИ”-ГИЙН ТАВЬСАН САНАЛ

Хоёр улсын хилийг төмөр замаар холбох тус бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь 979 тэрбум төгрөг. Санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргана. Санхүүжилтийг хоёр тал гаргах бөгөөд гүйцэтгэлийг Хятадын компани хийнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн хүрээнд мухар төмөр замыг холбохоос гадна нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээг мөн давхар үзэглэж, “Гурвыг цогц”-оор гэсэн зарчмаар хамтран ажиллана гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тодотгож буй.

Өөрөөр хэлбэл Хятадын тал буюу “Чайна энержи” төмөр замын бүтээн байгуулалтаас гадна нүүрсний үнийг биржийн биш урт хугацааны үнээр тогтоох, мөн Тавантолгойн бүлэг ордоос хоёр ордод олборлолт хийх буюу уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж байж уг гүүрэн байгууламжийн үр ашиг гарна гэсэн агуулга бүхий саналыг манай талд тавьсан. Эл цогц гэрээний асуудал өдгөө ид яригдаж байгаа бөгөөд нүүрсний тогтвортой үнэ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн хоёр асуудал дээр зөвшилцөж чадвал хил холболтын бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 он гэхэд Монгол, Хятад хоёр улсын хоорондох хоёр дахь төмөр замын гарц нээгдэнэ.

Цаашилбал өдгөө мөн л гацаанд буй Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын төмөр зам холбогдох боломж нээгдэх аж.

Эдгээр гарцууд нээгдснээр манай улсын нүүрсний экспорт жилдээ 120 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцооллыг салбарын мэргэжилтнүүд хийж буй.

2024 оны эхний 10 сарын байдлаар манай улсын нүүрсний экспорт өмнөх оныхоос 39.1 хувиар өссөн дүнтэй буюу оны төгсгөл гэхэд 78 сая тоннд, ирэх онд 83 сая тоннд хүргэнэ гэсэн төсөөлөл бий. Товчхондоо экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа хоёр дахин тэлэхэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам нэн чухал хүчин зүйл болоод байна.

Энэ удаад бид урд хөрштэй үг хэлээ ололцож чадахгүй бол ахин ийм боломж олдохгүй гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх нүүрсний хэрэглээ өдөр, өдрөөр хумигдаж буй энэ цаг үед бид газар доорх баялгаа валют болгож, үр шимийг нь хүртье гэвэл “Чайна энержи”-гийн зүгээс тавьж буй саналыг улс төржихгүйгээр ухаалгаар хүлээж авах нь юу юунаас чухал болоод байна.

М.Уранчимэг

Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах хууль батлагдсангүй

Уржигдар 16 цаг 32 мин

НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө

Уржигдар 12 цаг 48 мин

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНХАУ-ын Ардын их сургуулийн Хүндэт доктор болжээ

2025-12-18

Л.Гантөмөрийн хүргэн бүжигчин, инфлюнсер Т.Саруултөгс насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж байв уу

2025-12-18

Томилгоо: Сангийн яамны ТНБД асан Ж.Ганбат СЕХ-ны даргаар, түүний оронд Аудитын ерөнхий газрын дарга асан Г.Занданбатыг томилоно

2025-12-18

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан Гантиг вилла хотхоныг удахгүй ипотекийн журмаар нийтэд худалдан борлуулна

2025-12-18

НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна

2025-12-18

М.ЦОЛМОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН БА ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

2025-12-17

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ (ITU) БАЙГУУЛЛАГЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-12-17

Choco баарны эзэн М.Энхболдын “түрийвч” Б.Нямжав дэд сайд болов

2025-12-17

Тендер: МҮОНРТ 85 сая төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэнэ!

2025-12-17

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ

2025-12-17

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭХ” СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-12-17

С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна

2025-12-17

Шинээр томилогдох дэд сайдуудын хэн нь хэн бэ?

2025-12-17

ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК ийн Гадаад харилцаа хариуцсан захирал А.Анужин: Бид 2025 онд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Япон, БНСУ-тай хамтран нийт долоон удаагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн

2025-12-17

Элчин сайдуудын томилгооны “сет”: Ерөнхийлөгч Ө.Батбаяр, Лу.Болд нараа энэрч А.Төмөр, Ө.Энхтүвшин нарт төмөр нүүр үзүүлэв

2025-12-17

Террил Атиензагийн хэрэгт “хуурамч дүгнэлт” гаргасан байж болзошгүй Шүүх эмнэлэгийн дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

2025-12-17

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

2025-12-17

Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо ЕТГ-ын дэд дарга болов

2025-12-16

Террил Атиензагийн хэрэгт “хуурамч дүгнэлт” гаргасан байж болзошгүй Шүүх эмнэлэгийн дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

2025-12-17

Л.Гантөмөрийн хүргэн бүжигчин, инфлюнсер Т.Саруултөгс насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж байв уу

2025-12-18

Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ

2025-12-16

Томилгоо: Сангийн яамны ТНБД асан Ж.Ганбат СЕХ-ны даргаар, түүний оронд Аудитын ерөнхий газрын дарга асан Г.Занданбатыг томилоно

2025-12-18

Шинээр томилогдох дэд сайдуудын хэн нь хэн бэ?

2025-12-17

Элчин сайдуудын томилгооны “сет”: Ерөнхийлөгч Ө.Батбаяр, Лу.Болд нараа энэрч А.Төмөр, Ө.Энхтүвшин нарт төмөр нүүр үзүүлэв

2025-12-17

Choco баарны эзэн М.Энхболдын “түрийвч” Б.Нямжав дэд сайд болов

2025-12-17

Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо ЕТГ-ын дэд дарга болов

2025-12-16

“Эрдэнэс Оюутолгой“-н Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг суллан, хилийн хориг тавьжээ

2025-12-16

ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК ийн Гадаад харилцаа хариуцсан захирал А.Анужин: Бид 2025 онд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр Япон, БНСУ-тай хамтран нийт долоон удаагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн

2025-12-17

Тендер: МҮОНРТ 85 сая төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэнэ!

2025-12-17

Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна

2025-12-15

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

2025-12-17

Хөгжлийн банкны өрөнд хураагдсан Гантиг вилла хотхоныг удахгүй ипотекийн журмаар нийтэд худалдан борлуулна

2025-12-18

Малын даатгалаас гадна “малчингүй” болох цаг ойрхон байна

2025-12-15

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан Террил Атиензагийн гэр бүл өнөөдөр 10:00 цагаас УЕП-т хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өгнө

2025-12-16

НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна

2025-12-18

С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна

2025-12-17

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ

2025-12-17

М.ЦОЛМОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН БА ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

2025-12-17

Сурталчилгаа