Ерөнхийлөгч дахин хориг тавих эрсдэлтэй 2025 оны төсвөөс онцлох 10

Ерөнхийлөгч дахин хориг тавих эрсдэлтэй 2025 оны төсвөөс онцлох 10

Монгол Улс анх удаа төсвөө батлах бүү хэл өргөн барих гарцгүй мухардалд ороод байна. Өнөөдөр Төсвийн тухай хуулиа баталчихвал 2024.12.15-ны дотор өргөн барих гарц нээгдэх байх, ямартай ч. Баталж чадахгүйд хүрсэн 2025 оны төсвөөс онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна.

1. 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг байхаар баталсан. Төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наядыг татвараар бүрдүүлэхээр тооцсон. Энэ нь 2023 оныхоос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгөөр өссөн. Татвар, НДШ-ийг иргэд, ААН-үүд төлнө гэсэн үг.

2. Улсын төсвийг тухайн жилийнхээ 9-р сарын 1-ний өмнө өргөн барьж, 11-р сарын 15-ны дотор баталдаг хуультай. Энэ жилийнхийг бүтэн долоо хоногийн өмнө буюу 2024.11.08-нд баталсан.

3. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан зургаа дахь тохиолдол болж байгаа. Харин хоригийг УИХ нь хүлээн авсан анхны тохиолдол болсон.

4. Хоригийг хүлээн авснаар ямар дэгээр хэрхэн хэлэлцэх тухай хууль байсангүй. УИХ, Засгийн газар аль аль нь будилж хуулиа өөрчлөхөөр өргөн барив.

5. Төсвөө 1.9 их наядын алдагдалтай баталсан. Ерөнхийлөгч төсвийн алдагдлаа танахыг сануулсан бөгөөд 2.1 их наядаар танах шаардлага үүсээд буй.

6. Бантан зуурсан төсвөө Засгийн газар өөрөө засаж дахин өргөн барина. Ингэхдээ өмнө нь 70 гаруй хоногийн хэлэлцүүлэг явуулсан тул энэ удаад тоонуудаараа оролдохгүй, дээр нь нэмж засварлана. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудаасаа танах уу гэдэг нь анхаарал татаж байна.

7. Мөн өсвөр насныханд ваучер хэлбэрээр тараах 18.3 тэрбум төгрөгийг танах уу, үлдээх үү гэдэг шийдвэр олны анхаарлыг татаж буй. Энэ мөнгө төсөвт төдийлөн дарамт учруулахгүй байгаа гэж тайлбарласан.

8. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийнхаа бүх сумдыг бяслагны үйлдвэртэй болгоно гэж ирэх оны төсөвт ахиухан мөнгө суулгуулахаар улайрсан. Тодруулбал, төсөвт нэмж 20 тэрбум төгрөг Бяслагны үйлдвэр нэрээр суулгуулахаар нэхсэн билээ.

9. Өчигдөр өргөн барьсан Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй бол өнөөдөр батална. Энэ дагуу төсвөө 2024.12.15-ны дотор өргөн барих юм.

10. УИХ өдөр бүр ч хамаагүй хуралдаанаа зарлаж, энэ ондоо багтаад төсвөө батална. Засварласан төсвөө 1.9 их наядаар танаж чадахгүй бол мөн дахин хориг тавьж болзошгүй.

У.ХУРЦ-ҮГ

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

20 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

3 цаг 14 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

5 цаг 58 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

7 цаг 20 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

7 цаг 45 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

8 цаг 19 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

8 цаг 49 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

9 цаг 12 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

7 цаг 20 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

8 цаг 19 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

8 цаг 49 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Сурталчилгаа