ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УДИРДАХ АЖИЛТНЫ ТҮВШИНД ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УДИРДАХ АЖИЛТНЫ ТҮВШИНД ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буй. Тус хууль нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх, эрх чөлөөг хамгаалан зохицуулах үүрэг бүхий өндөр хүлээлттэй. Гэвч олон жилийн турш гацаанд байж ирсэн тул энэ удаад томоохон ач холбогдол өгч, батлуулахын төлөө ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр ирсэн. Тиймдээ ч хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн баталж, Ахлагчаар нь ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ажиллаж байна.

Хамаарал бүхий салбар бүрийн төлөөллийг багтаасан Ажлын хэсгээс өчигдөр /2024.10.30/ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, удирдах ажилтнуудад танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагаас 50 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн бол Ажлын хэсгийн гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, яамнаас 20 орчим оролцогч хамрагдлаа.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь анх 1998 онд батлагдаж, хэвлэн нийтлэх эрхийг хангахтай холбоотой үндсэн суурь харилцааг зохицуулж ирсэн бол орчин үед сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарч буй. Улмаар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас баримталж буй зарчим, улс орнуудын хэрэгжүүлсэн туршлага зэргийг харгалзан шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан ба нийт 6 бүлэг, 18 зүйлтэй.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх, сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах эрх, зориуд санаатайгаар худал мэдээлэл тараах болон мэргэжлийн алдаа гэх хоёр ойлголтыг зааглах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцуудын ил тод байдал зэрэг зохицуулалтуудыг тус хуулийн төсөлд голчлон тусгасан” гэж онцоллоо.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Өнөөдрийн танилцуулсан төсөл нь анхны хувилбар учраас дараа дараагийн хэлэлцүүлгийн явцад сэтгүүлчид идэвхтэй оролцож, саналуудаа тусгаснаар илүү тодорхой, сайн боловсруулагдсан хуулийн төсөл болно гэж бодож байна. Энэ хуулийн төслийг салбараараа хэлэлцэж, санал нэгдэж, хүлээн зөвшөөрч, батлуулах хүртэл ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн салбарын хууль, эрх зүйн орчинд анхаарал хандуулж, олон жил хүлээгдэж буй хуулийн төслийг боловсруулах үйл явцад манлайлан оролцож, хэлэлцүүлгийн туршид биечлэн хариулт өгч ажил хэрэгчээр хандаж буйд нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад талархалтай байгаагаа зарим оролцогчдын зүгээс илэрхийлсэн. Сайдын хувьд хэвлэл мэдээллийн салбар дахь удирдах ажилтнууд, сэтгүүлчид, судлаач-төр-иргэний нийгмийн төлөөллийн нийт 3 удаагийн хэлэлцүүлэгт биечлэн оролцоно гэдгээ мөн мэдэгдсэн.

Хууль батлагдвал Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөө сайжруулахад нэг том алхам урагшлах хүлээлт буй юм.

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

1 цаг 17 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

4 цаг 11 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

6 цаг 55 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

8 цаг 17 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

8 цаг 42 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

9 цаг 16 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

9 цаг 46 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

10 цаг 9 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

8 цаг 17 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

9 цаг 16 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

9 цаг 46 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Сурталчилгаа