Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Тус Ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2024.11.29) зохион байгууллаа.
Сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн ахлах төлөөлөгч, харуул хамгаалалтын ахлах байцаагч, сэтгэл зүйч, эмч нар хамрагдлаа.
Чадавхжуулах сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Даваасамбуу, Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн эрхлэгч Д.Золзаяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Е.Гүлжанат нар удирдан явуулав.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
