Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс 

Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс 

2025 оны нэгдүгээр сарын 27-нд Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болсны дөрвөн жилийн ой тохионо. Бүтэн дөрвөн жил Засгийн газрын тэргүүний суудалд сууснаараа тэр сүүлийн 20 жилд гараагүй рекордыг тогтоох нь. 1990 оноос хойших 35 жилд 16 Ерөнхий сайдын нүүр үзэж, нэг Засгийн газар дунджаар 1.5 жилийн настай явж ирсэн статистикийг тэр эвдэж байна.

Гэхдээ зөвхөн Ерөнхий сайдаар ажилласан хугацаагаараа л рекорд болохоос Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрууд охор богино насалснаараа өмнөх танхимуудаасаа ялгарах юмгүй байлаа. Учир нь мань эр өнгөрсөн дөрвөн жилд гурван ч Засгийн ард гарчихаад сууж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд нь хэвээрээ ч танхимынх нь бүрэлдэхүүн байнга солигдож, холигдож, яамд нь явуулын сайд нарын хөлд талхлагдсаар, төрийн алба тогтворгүй, бодлого чиглэл нь тодорхойгүй дөрвөн жилийг үдэж байна.

Ерөнхий сайдын тамгаа хүлээж авав. /2021.01.27/

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 31 хүн сайд болж, эдгээр сайд нарын дотроос 5 хүн 2 яам сэлгэн сайдаар ажиллажээ. Дөрвөн жилд 40-өөд сайд тодорно гэдэг сайн үзүүлэлт биш. Гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллаж чадаагүйн нотолгоо. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн хувьд дөрвөн жилийн ой гэж баярлаад, гайхуулаад байх зүйл өчүүхэн ч үгүй. Харин ч ичих булчирхайгаа илүү ажиллуулах өдрүүд түүнийг хүлээж байна.

Удирдаж буй танхимаа албан тушаал, эрх мэдлийн ТҮЦ, ломбард шиг болгож, сайд нарын суудлыг тамхи, бохь шиг жижиглэн зарж, наймаа, тохироо хийж байж өөрөө суудалдаа шигдэж үлдсэн нь бахархах зүйл огт биш. 2024 оны ээлжит сонгуулиас өмнөх байдлаар бол ихэнх яам нь гурван жил хагасын  дотор гурав дөрвөн сайдын нүүр үзэж, улс төржсөн, ураг төрөлжсөн халаа сэлгээ, хагарал, бутрал, хардлага сэрдлэг, ил далд тэмцэлд нэрвэгдэн туйлдаж, тэр хэрээр төрийн албаны чадавх доройтож, бодлого, үйл ажиллагааных нь залгамж чанар алдагдсаар иржээ. 

Сайд нарынх нь улс төрийн угийн бичгийг зурж, угшил угсааг нь мөшгиж, хэний, ямар бүлэглэл, фракц болох, ямар ашиг сонирхлын төлөөлөл вэ гэдгээр нь хөөж үзвэл удаа дараагийн томилгоонууд хийгээд өнөөгийн Засгийн газрынх нь бүтэц, бүрэлдэхүүний далд хэлхээ, холбоо тодорно. Ингээд Л.Оюун-Эрдэнийн танхимд өрнөсөн халаа, сэлгээг сийрүүлж нэг харъя.    

2021.01.29: Халаа сэлгээ №1

Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Уртнасан, Ч.Номин нарын найман хүнийг танхимын гаднаас шинээр оруулж ирсэн бол үлдсэн сайд нар нь улирч ажиллахаар болсон юм.

  1. 1. Шадар сайд С.Амарсайхан,
  2. 2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
  3. 3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,
  4. 4. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
  5. 5. Сангийн сайд Б.Жавхлан,
  6. 6. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  7. 7. Соёлын сайд Ч.Номин,
  8. 8. Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
  9. 9. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,
  10. 10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
  11. 11. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,
  12. 12. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
  13. 13. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
  14. 14. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
  15. 15. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
  16. 16. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан

2022.08.29: Халаа, сэлгээ №2

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газрын өөрчлөлтийг хийж байна" гэж мэдэгдэв. 

  1. 1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгаланг;
  2. 2. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Ж.Сүхбаатарыг;
  3. 3. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Б.Бат-Эрдэнийг;
  4. 4. Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг;
  5. 5. Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогтыг;
  6. 6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатарыг;
  7. 7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэлийг;
  8. 8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулууныг;
  9. 9. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учралыг;
  10. 10. Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн нар тус тус томилогдсон. 

2023.01.05: Халаа сэлгээ №3

  • Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг,
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргад Х.Булгантуяаг,
  • Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг,
  • Эрүүл мэндийн сайдаар С.Чинзоригийг тус тус томилов.

2023.04.07: Халаа, сэлгээ №4

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг,
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Б.Тулгыг томилсон.

2023.10.05: Халаа, сэлгээ №5

  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Борхүүгийн Дэлгэрсайханыг;
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилов.

2024.07.10: Хамтарсан Засгийн газар

  1. 1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  2. 2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр
  3. 3. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд
  4. 4. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
  5. 5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
  6. 6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  7. 7. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга
  8. 8. Монгол Улсын сайд, Хотын стандарт хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
  9. 9. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  10. 10. Сангийн сайд Б.Жавхлан
  11. 11. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
  12. 12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  13. 13. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  14. 14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
  15. 15. Боловсролын сайд П.Наранбаяр
  16. 16. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
  17. 17. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  18. 18. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин
  19. 19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  20. 20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
  21. 21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
  22. 22. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  23. 23. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

АЦАН ШАЛАА, ХАЙЧИН ГАЛ 

МАН-ы дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг энэ өдрүүдэд галын хайчин дунд дэнжигнэж байна. Тэндээс хөө тортоггүй, шарх сорвигүй гарч чадах эсэх нь тодорхойгүй. Ийм үед УИХ дахь намынх нь нөхөд, өөрийнх нь тэргүүлж буй танхимын сайд нар түүнд түшиг, нөмөр болохоосоо илүү ар нуруу руу нь хутгалж, “түгжилдэж” сууна.

Үүнд Л.Оюун-Эрдэнэ өөрөө л буруутай. Түүнд удирдагч, манлайлагч хүний чанар илт дутагддаг. Хувь хүний хүчирхэг, бие даасан араншин, харизм байхгүй. Тиймээс нам, засаг аль алиндаа өөх ч биш, булчирхай ч биш асуудал олонтой. Түүндээ түүртдэг. Үүн дээр нь нэрмээд номер нэг, хоёртойгоо ойлголцохоо больчихсон. Энэ бол тун ноцтой асуудал, жинхэнэ толгойны өвчин юм аа.

Хамтарсан Засгийн газраа арайхийж байгуулаад боож оруулж ирсэн төсөвт нь Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ дээр есөн эрүү тулгаж, шахаан доогуур мөлхүүлсэн нь үүний  тод жишээ. Бүр байтлаа том ахтайгаа нүүр нүдээ харалцаад уулзах ч орон зай үлдээгүй гэмээр хоёронтоо нахисан төсөв, сүүлд болсон Ерөнхийлөгчийн утааны уулзалтад ч тэрээр хамраа цухуйлгаагүй нь хачин.

Эхний төсвийн хэлэлцүүлэг дээр тэрээр Шанхай руу айлчлаад арилж одсон. Хориг тавьсны дараах төсвийг хэлэлцүүлэгийн үест Арабын Нэгдсэн Эмират улс руу Уур амьсгалын өөрчлөлтийн хуралд суухаар нисэж одсон байдаг. Танхимын тэргүүний тухайд төсөв чухал уу, элдэв айлчлал чухал уу гэдэг эрэмбэлж бодоод байх юмгүй илэрхий асуудал. Гэтэл Засгийнх нь жас, улсынх нь төсөв дээр утаа уугиж, гал авалцахад бэлэн байхад хэргийн эзэн, сумны занги Ерөнхий сайд нь эзгүй байна гэдэг өөрөө факт юм. Өөрөө асуултын тэмдэг юм аа. Магад Хурцадмал байдлаас айж дөлөн, тойрч зугтдаг угийн аймхай хулчгар, зориг зүрхгүй араншингийнх биз ээ. Угтаа бол зөв ч бай, буруу ч бай, Хотын мэр, үеэл ах шигээ хэрүүл хийгээд, цор цор гээд сууж байсан бол тэр гоё харагдах байв.    

Хамгийн хаан, улсын эзэн гэдэг шиг Засгийн тэргүүн, эрх баригч намын дарга атлаа нэрнээс цаашгүй ийм үлбэгэр сул эцэс сүүлдээ танхимдаа урьж оруулсан Ардчилсан намынхаа гишүүдийг царайчлан, далайхад нь дальдчиж, даллахад нь өндөлзөх шахам суугаа харагдах нь өрөвдөлтэй.

Ард нь асаалттай танк шиг Ардын нам болоогүй том ах нь байж байхад даам гараад сууж байх атал морь унасан толгойгүй хүн мэт дальдчин зугтахын учир юу вэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ. Товчхондоо Ардын намын дарга ацан шалаанд орчихжээ. Ямартаа л МАН-ын дарга, манай улсын Ерөнхий сайд АН-д өөрийн сайн дураараа үрчлэгдчихсэн юм биш үү гэх хардлага эрхгүй төрж байгаа юм. Цаадуул нь ч Ерөнхий сайдын эмзэг байдлыг эвтэйхэн шүүрч аваад ашиглалгүй яахав!

Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг Засагт хамтарсан хойноо тэр, тэр яам манайх, энэ, энэ мега төслүүд манайх гэж дургисан нь, дураа гүйцэлдүүлсэн нь явж явж Ардчилсан намынхан. Зангууны үлгэр шиг л юм болсон дуулддаг. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга Байнгын хорооны хуралдаан дээр атамандаж, Ерөнхий сайдыг, сайд нартай нь хамт жижигрүүлж ч байх шиг. Өнөөх нь зодуурын хүүхэд шиг бүлтэлзээд сууж л байх дүр зургууд саяхных аа.

За яахав, дан ганц харагдах байдлаар асуудлыг дүгнэх нь гоомой. Түүнийг АН-д үрчлэгдсэнийг илтгэх нэг том факт нь Засгийн бүтэц.    

Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам гэх мэт аль ч засгийн үед улсын гол бодлого, том төсөв, төслүүд төвлөрч ирсэн гол яамдаа АН-д найр тавьж өгсөн нь чухамдаа Л.Оюун-Эрдэнийн сонголт, таашаал. Түүний гол пиар болох учиртай эдийн засгийн сэргэлт, эрдэс баялгийн реформ, цахим шилжилт энэ тэрийг нь Ардчилсан намынхан хийж өгнө гэсэн үг. Ирэх дөрвөн жилд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрэгжүүлэх 14 мега төслийн тал нь буюу долоо нь зөвхөн Ц.Тувааны мэдэлд байгаа гээд бод. Энэ мэтээсээ болж манай Ерөнхий сайд намдаа нэр тал алдаж, ахдаа адлуулж сууна.

Шулуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ хээрийн боохойд /экс ерөнхийлөгч Х.Баттулга/ хэт налсныхаа горыг энэ өдрүүдэд амсаж явна гээд хэлчихэд хэтийдүүлсэн болохгүй болов уу.

ДАРГА ЯДРАХААР АН-ЫГ, ТУРАГ ЯДРАХААР УУЛАА...

Сонгуулийн үеэр АН-ын дэд дарга Э.Одбаярыг МАН-ын БЭТ хэмээх шүүмжлэл ил, далд ширүүн өрнөсөн. Гэтэл одоо байдал эсрэгээр эргэж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ын БЭТ-ийн байр суурин дээр оччихсон юм биш үү. Үүнийг хувь заяаны шоглоом гэдэг. Шоглоом жилийн өмнөөс эхэлсэн.

УИХ-ын ээлжит сонгуулийн жил гарч, сонгуулийн хуанли эргэж эхэлснээс эхлээд л МАН дотор тойрогт нэр дэвших, жагсаалтад орох мандатын төлөө далд марафон эхэлж, нэг, хоёрдугаар хүмүүстэйгээ учир зүйгээ ололцох, намынхаа дотор эхий нь эцээж,  тугалы нь  тураахгүй хуваарилалт хийх хүнд сорилттой МАН-ын дарга нүүр тулсан. Тэнгэрт гурав бүү хэл хоёр ч нар мандах боломжгүй. Гэтэл ах намд гурван том толгой гол зургийг зурж, бялуу сэлтээ хуваалцаж буй. Дээр нь нэмээд элдэв жижиг сажиг фракц, бүлэглэлүүдийн эрх ашгийг хангахгүй бол энэ том нам цагийн цагт дотоод зөрчлөөсөө болж гэрээ шатаачих гээд байдаг. Ийм тохиолдолд  “Хонь бүрэн, чоно цатгалан” үлдэх ямар ч боломжгүй.

Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар жагсаалтаас мултарч, жалгандаа өвдөг шороодсон гэх мэтээр дээр, доороо орсон, орооцолдсон нанчилдаан нэг биш болсон. Унасан бөх ууртай. Зандка нь Хүүкийн Тамгын газрын дарга болчихоод, хүүгээ бод гаргах нүүдэл түлхэж Оюукийг сандаргах энүүхэнд.

“Хоолонд орж” чадаагүй намынх нь гомдогчид, хонзогногчид ч Л.Оюун-Эрдэнийг түлхэн унагахад бэлэн болов. Түүнд АН-аас өөр түшиц газар үлдсэнгүй. Хамтарсан Засгийн газартаа тэднийг найр тавин урьсан нь ийм учиртай.

АН-ынхан хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэхэд нь ч Л.Оюун-Эрдэнэ хүлээн зөвшөөрсөн. Сүүлдээ АН-ын БЭТ мэт болж хувирсан нь харин мань хүн одоохондоо хүчирхэг улс төрч болж амжаагүйн нотолгоо мэт ээ. 

Ямар ч үнэт зүйлгүй хүн улс төрд хол явдаггүй. Яг одоо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудалд удаан тухлахын тулд намаа байтугай сүнсээ худалдаж, нэр төрөө, нам, засгаа ломбарданд тавихад бэлэн байгаа мэт харагдаж байна. Угаас өнгөрсөн дөрвөн жил ийм л аргаар тэр суудалдаа тогтож үлдэж ирсэн.

Жилийн өмнө “Л.Оюун-Эрдэнэ найтаахад Л.Гантөмөр ханиад хүрнэ” гэсэн хошин яриа гарсан. Харин энэ жил дээрх егөөний өгүүлэгдэхүүнүүдийн байр солигдчихоод байна. АН-ынхан найтаахад МАН-ын дарга ханиад хүрнэ. Бүр хатгаа тусаж ч мэднэ. Учир нь тэр намдаа ч, засагтаа ч дархлаагүй болчихжээ.

Г.Ууганбаатар    

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

10 цаг 18 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

10 цаг 37 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

11 цаг 27 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

13 цаг 25 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

13 цаг 32 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

18 цаг 40 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

18 цаг 40 мин

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

11 цаг 27 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

Сурталчилгаа