МУГТ Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар төрд 28 тэрбум 820 сая төгрөгийн хохирол учруулсан эсэхээ шүүлгэнэ

МУГТ Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар төрд 28 тэрбум 820 сая төгрөгийн хохирол учруулсан эсэхээ шүүлгэнэ

Залилах гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүх хэлэлцэхээр товлоод буй. Тодруулбал, хэргийг гуравдугаар сарын 13-нд нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр товлоод байна.

Анх тэднийг 2018 оноос хууль, шүүхийн байгууллага шалгаж эхэлсэн, өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн шүүх хурал болсон ч өнөөг хүртэл хэн нэг нь ямар нэг ял, зэм хүртээгүй 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Тэдний холбогдсон хэргийг тоймловол:

1.Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын нэрээр бизнес бутик зочид буудал, амралт, аялал жуулчлалын цогцолбор, ахмадын болон жирэмсэн эхчүүдийн сувилал, усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн тухайн үеийн БОНХЯ-ны албан тушаалтнуудыг хууран, дархан цаазат Богдхан уулын Арцатын болон Чулуутын аманд нийт 65.5 га газрын ашиглах зөвшөөрөл авч, төрд их хэмжээний хохирол учруулсан,  

2.“Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нарын иргэдэд тухайн газраасаа өгч, оронд нь автомашинууд авч мөнгө угаасан,

3.Иргэн Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум орчим төгрөг залилсан,

4.Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн зэрэг гэмт хэргүүдэд холбогдсон байдаг.

5.Сүүлд дээрх үйлдэлтэй өөр нэг залилангийн хэргийг нэгтгэсэн нь Арцатын аманд орон сууцны хороолол барихдаа Улсын заан Ч.Батзоригтой нийлж бусдыг залилан мэхэлсэн гэх гомдол цөөнгүй иргэнээс гаргасныг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж буй талаар ч мэдээлсэн байдаг.

Ийн НПГ-аас эдгээр үйлдлүүдэд Д.Кекүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Улмаар тэдэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд 2023.04.06-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Хэргийг  шүүгч Б.Батболор хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн эл тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор, хохирогч “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийнхан, иргэний нэхэмжлэгч Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, иргэний нэхэмжлэгч “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нар эсэргүүцэн давж заалдсанаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ.

Өөрөөр хэлбэл 7 дахь жилдээ үргэлжилж буй тэдний бүлэг гэмт хэрэг 2 дахь удаагаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэнэ гэсэн үг. Тэгвэл тэдний үйлдсэн болон холбогдсон хэргийг дэлгэрүүлэх гээд үзье.

Төрийн нэрийн өмнөөс бүлэглэн үйлдсэн залилангийн хэрэг

Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа нар нь бүлэглэн “Евроази интернейшнэл инвестмент групп” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вү Санчианг, орчуулагч Б.Сэцэн нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх нартай Төрийн ордонд уулзуулан “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүсэд газар эзэмшүүлэх, Тавантолгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий албан бичгүүдийг Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Тэргүүн Шадар сайд, Шадар сайд болон яамдын өмнөөс хуурамчаар үйлдэж өгснийг хууль хяналтын байгууллага мөрдөж тогтоосон.

Улмаар Вү Сэнчианг гэгчтэй гэрээ байгуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 хонгконг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2,8 тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг залилан авсан.

Түүнчлэн иргэн Б.Цэрэндоржтой хамтран Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн өмнөд хөршийн дээрх иргэнийг хуурч 2011 онд 2 удаагийн үйлдлээр нийт 14 тэрбум орчим төгрөгийг залилан авсан хэмээн буруутгагдсан.

Залилах замаар олж авсан газрын луйврын хэргүүд   

Сумоч, дуучин хоёрын авсан газар Яармагийн дэнжийг дүүргэдэг. Ямартаа л Нийслэл Яармаг руу нүүхээр болж, байшин саваа барихдаа тэдэнтэй “наймаалцаж” шинэ Хангарьд ордны барих жаахан газрыг авсан гэх яриа гарч байхав дээ. Тэгвэл тэд ямар арга замаар тэдгээр газруудыг /дархан цаазат газрууд ч бий/ гартаа оруулж авсан болохыг сонирхъё.

Эдгээр хэргүүдийг нь иргэн Д.Кёкүшюзанбатбаяр гэргий Т.Баясгалангийн хамт Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай бүс буюу Арцатын ам, Чулуутын ам, Ташгайн ам гэх газруудад газар авч түүнийгээ зориулалт бусаар ашиглаж, төрийн яамныхныг мэхэлсэн хэмээн хавтаст хэрэгт багцалсан байдаг байна. Тухайлбал:

1.Д.Кёкүшюзанбатбаяр нь өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын үүсгэн байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Арцатын аманд 8,7 га, /“Мариот бютик” бизнес зэрэглэлийн зочид буудал барина гэж авсан/,

2.Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Өлзийт голын эх” компанийн нэр дээр Арцатын аманд 12.0 га,

3.Д.Кёкүшюзанбатбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн үүсгэн байгуулсан “Ногоон хана” компанийн нэр дээр БЗД-ийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд орших Чулуутын аманд 8 га,

4.Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ногоон шүр” компанийн нэрээр мөн Чулуутын аманд /амралт, аялал жуулчлалын цогцолбор барина гэж/  5 га,

5.Т.Баясгалангийн өөрийн үүсгэн байгуулсан “Зэсэн тал” компанийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа мөн Чулуутын аманд 10 га,

6.Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын үүсгэн байгуулсан “Гэгээн тал” компанийн нэр дээр ХУД-ийн 4-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших Ташгайн аманд 21.8 га газар, нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд 28.820.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгагдсан.

Мөнгө угаасан гэмт үйлдлүүд

Дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан 28.820.000.000 төгрөгийн үнэ бүхий 65.5 га газраас Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын үүсгэн байгуулсан “Гэгээн тал” ХХК-ийн нэр дээр авсан 21.8 га газрын эрхийг “Гэгээн тал” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд 3,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн дүү Д.Эрдэнэбилэгийн нэр дээр шилжүүлсэн. Үүнийхээ хариуд Benz, BMW, Bentley, Hummer, Lexus-570, Land Cruiser-200 зэрэг олон тооны машин авч, гэмт хэргийн хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн. Энэ үйлдэлд нь прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгөнийхөө хэлбэрийг өөрчилсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон.

Цаашилбал, Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Өлзийт голын эх” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.Кёкүшюзанбатбаяр, Ч.Батзориг нарын хамтран эзэмшдэг “Хөрш заанууд” ХХК болон “Өлзийт голын эх” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн буюу нийт 693.399.840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Товчхондоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулах замаар дархан цаазат бүсэд их хэмжээний газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглан хаус хороолол, орон сууцны хорооллууд барьж, борлуулсан. Зарим газраа бусдад худалдан борлуулах замаар хууль бусаар олж авсан эд хөрөнгөнийхөө хэлбэрийг өөрчилсөн, мөнгө угаасан зэрэг гэмт хэргүүдэд хосуудыг буруутгаад байгаа юм. Тэгвэл тэднийг буруутгаж буй гэмт хэргийг хуулинд хэрхэн тусгасныг сонирхвол: 

17.3 дугаар зүйл.Залилах:

17.3.2.2 …хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах:

18.6.1. 1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

М.Саян

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин, www.tac.mn сайт. 

Фото зургийг unuudur.mn сайтаас авав. 

Монголын холимог тулаанчид 300 сая вон буюу 720 сая төгрөгийн шагналтай тэмцээнд оролцоно

1 цаг 9 мин

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

3 цаг 21 мин

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан төрийг хохиролгүй болгох Ажлын хэсэг 120 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ

3 цаг 28 мин

Ардчилсан намын увайгүй акц тэднийг бүр “унхиагүй” харагдуулж байна

2026-03-20

"Мөрдөстэй залуу нас" гурван үеийн чуулга уулзалт болж дунд, ахмад, залуу үеийнхэн мэдээлэл, мэдлэгээ солилцлоо

2026-03-20

Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ

2026-03-20

“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ

2026-03-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

2026-03-20

Гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхлэлээ

2026-03-20

Иргэн: Ландфитнесс клубийн тамирчин Дашнямын хүүхэд миний таван настай охиныг зодож, удаа дараа хана мөргүүлж, бүтэн хоёр цаг Хан-уул дүүргийн 11-р хороо Seventsar худалдааны төвийн 5-р давхрын нойлд тамлуулсан

2026-03-20

ЦЕГ: Эмзэг мэдээллийг нь тараана гэж сүрдүүлж бусдаас 50 сая төгрөг авсан тул сэтгүүлчийг шалгаж байна

2026-03-20

Ц.Мөнхтуяа: Л.Энх-Амгалан сайдыг багш нарын цалинг бодитой нэмэгдүүлж, улс төрийн манлайлал өндөртэй, хурдтай, зоригтой алхмыг хийнэ гэж итгэж байна. Хийхгүй бол шахаад л явна

2026-03-19

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хохирогчид ес дэх өдрөө тэмцэж байна

2026-03-19

АНУ Монгол Улсаас виз мэдүүлэгчдээс 15,000 долларын барьцаа шаардаж эхэллээ

2026-03-19

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бүлгийн шийдвэрээ дагаж чуулганы хуралдаанд оролцохгүй!

2026-03-19

Б.Найдалааг, Л.Энх-Амгалан нарыг сайдаар томилох саналыг өнөөдөр УИХ-д танилцуулна

2026-03-19

Дуучин О.Анхбаярыг Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаар томиллоо

2026-03-18

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно

2026-03-18

Г.Занданшатарын Засгийн газрын гал гарсан 2 яамыг удирдах сайд нарын ХОМ

2026-03-18

Д.Сумъяабазар: Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол 44 их наядаас эхлээд 1,5 сая ам.долларын хэргүүдээ эхлээд шалга

2026-03-18

ЦЕГ: Эмзэг мэдээллийг нь тараана гэж сүрдүүлж бусдаас 50 сая төгрөг авсан тул сэтгүүлчийг шалгаж байна

2026-03-20

Иргэн: Ландфитнесс клубийн тамирчин Дашнямын хүүхэд миний таван настай охиныг зодож, удаа дараа хана мөргүүлж, бүтэн хоёр цаг Хан-уул дүүргийн 11-р хороо Seventsar худалдааны төвийн 5-р давхрын нойлд тамлуулсан

2026-03-20

Ардчилсан намынхан “гадаадын банк оруулж ирэх” хуулийг эсэргүүцэж бойкот хийж эхлэв үү?

2026-03-17

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

2026-03-17

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

2026-03-16

Ардчилсан намын увайгүй акц тэднийг бүр “унхиагүй” харагдуулж байна

2026-03-20

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

2026-03-16

Ц.Мөнхтуяа: Л.Энх-Амгалан сайдыг багш нарын цалинг бодитой нэмэгдүүлж, улс төрийн манлайлал өндөртэй, хурдтай, зоригтой алхмыг хийнэ гэж итгэж байна. Хийхгүй бол шахаад л явна

2026-03-19

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

2026-03-16

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

2026-03-16

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно

2026-03-18

Баялгийн төрөлжсөн сангуудын хуваарилалтыг шинэчилж, иргэдэд хүртээх өгөөжийг нэмэх хэлэлцүүлэг боллоо

2026-03-17

“Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-03-18

Г.Занданшатарын Засгийн газрын гал гарсан 2 яамыг удирдах сайд нарын ХОМ

2026-03-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16

“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ

2026-03-20

Дуучин О.Анхбаярыг Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаар томиллоо

2026-03-18

Улсын арслан Б.Орхонбаяр: Сайн бөх байхаас илүү ёс жудагтай эр хүн байх нь чухал

2026-03-17

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хохирогчид ес дэх өдрөө тэмцэж байна

2026-03-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

2026-03-20

Сурталчилгаа