Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Тодруулбал, "Их Бит" ХХК-ийн "ІНС" койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэнтэй холбогдуулж, тус компанийн хувьцаа эзэмшигчид болох Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
Зах зээлээс нийтдээ 24 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, хамаарал бүхий этгээдүүд буюу хамаатан саднуудаараа дамжуулан 12 тэрбумын өртөг бүхий койныг зах зээлд гаргасан гэж хуулийн байгууллага үздэг.
Шалгалтын ажиллагаа явуулж, О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорьсон. Энэ үед тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Идэр-Од хувьцаагаа шилжүүлж, Австрали Улс руу оргон зайлсан байдаг. Тэгвэл Б.Идэр- Одыг интерполын хөх буланд зар мэдээллээр зарласан байна. Энэ зар мэдээ нь тухайн хүнийг хаана байгааг тогтоох зорилготой, олон нийтэд ил харгадаггүй. Тэрээр өнөөдрийг хүртэл шалгагдаагүй, хил дамнан зугтсаар байгаа аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
