“Анухай фитнес” шоуны оролцогч Ариунаа: Өвөрмонгол залуучууд “хөлдүү” ч үйлдэл дээрээ бодитоор care хийдэг, Монгол залуучууд сайхан ярьж л чадна

“Анухай фитнес” шоуны оролцогч Ариунаа: Өвөрмонгол залуучууд “хөлдүү” ч үйлдэл дээрээ бодитоор care хийдэг, Монгол залуучууд сайхан ярьж л чадна

Монголд амьдраад 3 жил болсон БНХАУ-ын ӨМӨЗО-ы оролцогч Ариунаа. харилцаа хандлага, сошиал имижээрээ олны хайрыг татаж байгаа. Докторантад суралцаж буй бүсгүй тв шоунд орсон нь амьдралынх нь нэг дебют болж олны анхаарлын төвд орж ирсэн. Хөгжилтэй, шулуухан ярьчихдаг, хошигнох өндөр мэдрэмжтэй түүнтэй ярилцсанаа хүргэе.

- Юун түрүүн өөрийгөө танилцуулаач? Анухай шоуны оролцогч Ариунаа гэхээс илүүг уншигчид маань мэдэхгүй.

-Миний нэрийг Ариунаа гэдэг. Энэ жил 33 настай. Өвөрмонголын Шилийн гол аймгийнх. Одоо Монголд докторантаараа МУБИС-т суралцаж байна. Хичээл яаж байна гэж хүмүүс асууж байна. Шоу дууссаны дараа багш нартайгаа уулзья, дипломын ажлаа хийе гэж бодож байна. Одоо очоод алуулна биз дээ /инээв/. Би түүхийн мэргэжлийн докторант. Гол чиглэл нь Манж-Монголын үеийн түүх судлал.

-Анухай шоуг яаж мэдэв? Шоунд оролцсон үр дүнгээ бас ямраар үнэлж байна вэ?

- Анх ТВ8-ын захирал надтай холбогдсон. Тэгээд очоод уулзсан. Тэр өдрөө гэрээгээ тогтоогүй. Гэртээ хариад чатлаад Монголынхоо найз нартай ярилцсан чинь манай найз нар бүгдээрээ ор, ор гоё шоу гээд. Тэгээд хоёр өдрийн дараа очиж гэрээгээ байгуулсан.

Анухай фитнес шоуг өмнө нь хэсэг хэсгээр рийлийг нь үзэж байсан. Бүтэн үзэж байгаагүй. Тэр өдрөөс хойш 3 дугаарыг нь бүтэн үзсэн. Ямар хатуу чанга багш вэ гэж бодогдсон. Орсны дараа манай багш үнэхээр сайхан хүн гэдгийг мэдэрсэн. Хайр халамжтай. Сүүлдээ Анухай фитнес шоуны төлөө биш Анухай гэдэг хүний төлөө хичээсэн. Энэ хүнийг гомдоочихгүй юмсан, итгэлийг нь хөсөрдүүлчихгүй юмсан гэдэг үүднээс хандсан гэх үү дээ. Энэ хүн бол мундаг, маш сайхан хүн. Шоун дээр гардаг шигээ хатуу багш биш шүү /инээв/.

- Хэдийгээр өөрөө Монгол хүн ч гэлээ Өвөрмонголд төрж өссөн өөр соёлтой. Ар, Өвөрмонгол гэж ярих, ялгах тал нийтлэг. Соёлын ялгаа хэр их мэдэрдэг вэ?

- Би Монголд ирээд энэ 12-р сард яг бүтэн 3 жил болж байна. Ар, Өвөрмонголын ялгаа бас их байна. Би зундаа Улаанбаатарт байх дуртай. Бүгд наадам гээд хот хоосон болчихдог. Түгжрээгүй гоё. Тэгээд л хэдэн авдар пивоо уугаад. Та нар Анухай шоуг үзсэн бол миний уудгийг мэдэж байгаа ш дээ. Зундаа гоё chill байдаг. Өвөлдөө цагаан сараар нутаг буцаад нэг, хоёр сар болдог. Соёлын талаарх харилцаа бол байна. Ар, Өвөрмонгол ялгаагүй. Соёлын ялгааг би хэлэхгүй ч гэсэн хүмүүс дор бүрнээ мэдэж байгаа. Нэг үндэстэн ч гэсэн хоёр улсад амьдарч байгаа ч бүх юм зүгээр. Би зарим зүйл дээр ойлголцож чадна. Надад Ар Монголын найзууд бас байгаа. Ар Монголд Өвөрмонголоос суралцаж байгаа найзууд ч зөндөө олон байгаа. Ерөнхийдөө хэрвээ чи нээлттэй хүн бол бүх зүйлийг нээлттэйгээр хангалттай сайхан хүлээн авч чадна гэх үү дээ.

- Монголд ирээд хамгийн их гайхаж байсан сонирхолтой зүйл байдаг уу?

- Анх ирээд хамгийн их гайхсан зүйл бол махны үнэ. Нэг кг нь хэд гэнээ гээд маш их гайхаж байж билээ. Нэг бүтэн хаа 50 мянгаар аваад, гайхаад ээж рүүгээ залгаад ямар хямдхан юм бэ гэж байж билээ. Тэгээд тикток рийл бас хийж байсан. Гэхдээ тэр үетэй харьцуулахад сүүлийн 3 жилд махны үнэ нэлээн өссөн /инээв/. Сүүн зайрмаг хүртэл 1500-3000 болж үнэ нь өссөн. Үнэ нэлээн хурдан нэмэгддэг юм байна лээ.

- Хоёр улсын иргэдийн зан харилцааны ялгаа тод харагдаж байж магадгүй?

- Тиймэрхүү зүйл одоохондоо гайгүй. Би IG-д тикток хийгээд олон дагагчтай болсон. Сая 8-р сард фэйсбүүк нээсэн. Хүмүүсийн харилцаа хүний сонголттой холбоотой гэж боддог. Хүнтэй ялгаж харьцдаг хүмүүс бас байдаг. Миний зан тэр шоун дээрх шиг хөөрхөн зантай хүн биш. Би ер нь агсам /инээв/. Бүгд мэдэж байгаа. Надад таалагдахгүй бол шууд хэрүүл хийчихдэг.

- Анухай фитнес шоугаар бүх юм нь төгс хүн байж болдог юм байна гэдгийг сая сошиалаар нь харж авлаа. Том нүдтэй хөөрхөн царайтай байна ...

- Найзууд ор, ор гэхээр нь энэ шоунд орсон гэдгээ хэлсэн дээ. Орсныхоо дараа Тэрэлжид байх хугацаандаа бодсон, Монголд ирчихээд нэг мэдсэн чинь ингээд хөдөө хэвтэж байна. Би яачихсан юм. Би юунд орчихов оо гээд өөрөөсөө асуусан үе байгаа. Яг бодоод үзсэн чинь хувь тавилан бас их сонин. Монголд ирээд гэнэтхэн олон дагагчтай болоод соёлын бараа бүтээгдэхүүнээ зарна гэж бодож байсан юм. Тэгсэн юмаа зарахаа болиод сошиалд ороод тэгээд шоунд ороод. Хүний амьдралын гайхалтай аялал гэж хэлж болно. Би Анухай шоун дээр хэлсэн. Би хэзээ ч өөрийнхөө биеийг тарган, муухай гэж голж үзээгүй. Голсон бол сошиалд орохгүй. Анухай шоунаас надтай холбогдохгүй ч байсан байх. Шоунд оролцоод эрүүлээр турсан. Энэ талаараа маш их ололттой. Хүн ер нь эрүүл байх хамгийн чухал.

- Өөрийгөө 3 үгээр тодорхойлооч гэвэл?

- Нэгдүгээрт хөөрхөн, хоёрдугаарт жаахан агсам тавьдаг, гуравдугаарт сайн мэдэхгүй байна /инээв/.

- Цаашдын зорилго?

- Шоугаа дуусаад хичээлдээ анхаарна. Төгссөнийхөө дараа Монголд үлдэх санаа их байгаа. Энд надад маш их боломж олгосон зүйлс бий. Тэрийгээ алдахгүйг хичээж байна. Хойшдоо үндэстний бүтээгдэхүүнээ хийгээд явья гэсэн бодол байна. Энэ бол миний хобби. Бараагаа зарахдаа биш илүү тиймэрхүү зүйл хийх дуртай.

- Ариунаагийн relationship?

- Ариунаа найз залуу, нөхөргүй, хүүхэдгүй. Хүүхэд төрүүлж байсангүй. Хамгийн их хүсэл маань 3 муур тэжээх. Тэгсэн чинь амьтны харшилтай /инээв/.

- Энэ талаар нээрээ хамгийн их коммент байсан шүү?

- Тэгээд араас гүйж байгаа залуу байхгүй байна шүү дээ. Дандаа сонин бүдүүн, бүдүүн машинтай ах нар сайн уу, оройн мэнд гээд чат бичсэн байсан /инээв/. Сорри, бүдүүн машинтай ах нарыг бүгдийг нь хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ олон ийм чат ирдэг юм. Царайлаг залуу олоод ирчихээсэй гэхээр чатаар алцаганах залуу байхгүй /инээв/. Аймаар гунигтай. Би бас бодож байсан. Анухай шоунд ороод гоё залуу олчихъё гэсэн, олдохгүй юм байна /инээв/. Бас нэг дугаарын коммент дээр би нялх ногоо зулгаагаад Монголын залуучууд дампуурна гэсэн сэтгэгдлүүд байсан. Би арай ч тийм хүч чадалгүй шүү /инээв/. Та нар битгий тэгээд байгаарай. Монгол залуус сүйрчихлээ гэсэн комментууд уншаад инээд хүрч байсан.

-  Монгол залуучууд хэр байна?

- Монголын залуучууд уран сайхан үгээр ярьдаг. Би бас монгол залуустай болзож үзсэн. Уран яруу, гоё ярьдаг. Өвөрмонгол залуучууд хөлдүү ч үйлдэл дээрээ харин бодитоор care хийдэг. Монгол залуучууд сайхан ярьж чадна. Хийх нь цөөхөн. Сорри.

- Цаашдын карьераар хэрхэн төлөвлөж байна?

- Би тийм холыг хардаггүй. Миний хамгийн ойрын зорилго дипломын ажлаа гоё хийгээд төгсье гэж бодож байна. Алуулах нь ойлгомжтой. Багш нараасаа уучлалт гуйгаад очъё гэж бодож байна.

Эцэст нь уншигчиддаа хандаж тарган бүдүүнээсээ болоод gym-д явахаас ичдэг хүмүүс битгий тэгж бодоорой. Та угаасаа гоё шүү. Эрүүл чийрэг байхын төлөө зөвхөн өөртөө таалагдахын төлөө хичээгээрэй гэж хэлмээр байна.

Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Дипломын ажилд нь амжилт хүсье. Амьдралд нь аз жаргал ерөөе.

 

Ярилцсан М.Энхсайхан

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

5 цаг 41 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

7 цаг 54 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 11 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 11 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

7 цаг 54 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа