Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Айл болгон хүүхдүүдээ 540 мянган төгрөг төлж “Найрамдал” зусланд амрааж чадахгүйгээс гадна амраая гэсэн ч багтаамж хүрэлцдэггүй хүүхдэд ээлгүй нийгэмд бид амьдарч байгаа. Цагийн сайханд байгууллага болгон дэргэдээ хүүхдийн зуслантай хүүхэд бүхэн зусланд амарч хүмүүждэг байсан гэх яриа бараг домог мэт болсон.
Хүүхдүүдээ өвлийн болон зуны амралтаар нь гэртээ хашихаас өөр сонголтгүй байгаагийн гол буруутнууд нь аанай л эрх мэдэлтнүүд. Баячуудыг үзэн ядах сэтгэлээ таягдан хаях гэсэн ч 213 хүүхдийн зусланг ээлж дараалан “дээрэмдсээр” өдгөө 61-хэн үлдсэн гэж бодохоор гомдмоор. Үлдсэн хэдэн зуслангаа төрөөс өөд нь татаж дэмжихгүй болохоор нэгт үнэтэй, хоёрт тодорхой стандартгүй учраас найдвартай бус гэсэн үнэлгээтэй.
Энэ сэдвээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан хөлөө хүрэх газраа явж, хоолойгоо цуцтал ярьж хэлж яваа нь талархууштай. Тэрээр бүх зуслангаа, ядахдаа газрыг нь төрд буцааж авъя хэмээн шүгэл үлээж буй нь олны дэмжлэгийг ч хүлээгээд байна.
Улстөрчийн туршлага, сэтгэлийн дуудлагаараа маш адармаатай ажлаар мөс хагалж буй түүний хувьд хүүхдийн хөгжил, гэр бүлийн асуудлаар 2016 оноос хойш улс төрийн бүх шатанд тууштай явж ирснийх туршлага зааж төр засаг болон олон нийтийн анхааралд оруулсан хэрэг.
Алдагдсан нийт 152 зуслангаа буцааж авахын тулд нэг нь дуугарч сайн муугаар хэлүүлэх ч энэ асуудал дээр олон нийтийн дуу хоолой, дэмжлэг маш чухал. Хүүхдийн сайн сайхны төлөө дуу хоолой нь болж зүтгэж буй Б.Баярсайхан даргад амжилт хүсэн дэмжицгээе.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
