Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
2025 онд шоу цэнгээн ихтэй нижгэр жил байлаа. МУГЖ Т.Ариунаагийн тоглолтын шоконд ормоор статистик гэхэд түүний тоглолтыг 35,000 хүн үзэж, 1700 хүн арын албанд ажилласан. Энэ нь ойрын 5 жилдээ эвдэгдэхэд хэцүү рекорд болж байна. “Камертон”, “Люмино” Төв цэнгэлдэхэд тоглоогүй, ВИП байдлыг илүүд үзсэн. Харин оны хамгийн үзэгчгүй цөм шатсан тоглолт “Fat Joy” байв. Маш том эрсдлийг үүрсэн залууст тусгайлан дараагийн нөр их ажилд нь амжилт хүсье.

All in Hit бут авсан. “Гала” 20 жилийн ойн тоглолтоо урдаас бэлдсэн байсан ч МУГЖ Т.Ариунаагийн тоглолттой давхцахгүй гэж цуцлан ёсзүйтэй байдлаа харуулсан нь эерэг үйл явдал болов.
Товчхондоо тасарчихсан үзэлттэй супер старын тоглолтыг хөл тавих зайгүй чихэж үздэг эрэлт, зах зээл байгааг 2025 он бидэнд харуулав. Үзэгчид урлагийнханд дүнгээ тавьсан он болж өнгөрлөө гэж дүгнэж болно.
Түүнчлэн энэ шинэ жилээр урлагийнхан чанартай хэдэн “халтуур”-тай ер нь цомхон байсныг тэмдэглэх хэрэгтэй. Дуучид чанар чансаагаа сайжруулахгүй бол үзэгчид улам smart болсоор байна.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
