Б.Мэргэн өмгөөлөгчийн алдартай хэргүүд болон түүний тухай сонирхолтой 10 баримт
Ө.Содгэрэл дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй “BoF 500 Class of 2025”-д багтсан анхны Монгол хүн боллоо
Хэвтрийн асаргаанд байдаг иргэн бүртгэлийн байгууллагад дамнуургатайгаа очиж хурууны хээгээ бүртгүүлж буй үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэгээс тодруулахад дараах хариултыг өгсөн юм.
-Олон нийтийн сүлжээнд тавигдсан шиг хэвтрийн өвчтэй байдалтай хүнийг заавал биеэр нь авчир гэдэг шаардлагыг манай байгууллагаас тавиагүй. Тухайн иргэний ар гэрийнхэн манай байгууллагаас тоон гарын үсэг яаж авах талаар бүрэн мэдээлэл авсан. Бид гэрт нь очоод авч болно, та хүсэлтээ гаргавал бид бэлтгэлээ хангаад очоод авъя” гэсэн. Гэтэл өчигдөр /2025.01.06/ гэнэт ороод ирсэн юм билээ. Ингээд нэгэнт ирчихсэн хүнийг яах билээ гээд бид үйлчилгээгээ үзүүлээд явуулсан.
Ер нь иргэд тоон гарын үсгийг дөрвөн төрлөөр авах боломжтой байдаг.
Тухайн иргэний хувьд бид эдгээр хувилбаруудыг хэлж ирэх боломжгүй бол гэрт нь очиж авна гэж мэдэгдсэн байсан” гэлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
