Д.Сайнсайхан: Өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан жил гарч байна. Төр засаг ард түмнээ хуулиар чангатгах бус тэтгэвэл их сайн

Д.Сайнсайхан: Өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан жил гарч байна. Төр засаг ард түмнээ хуулиар чангатгах бус тэтгэвэл их сайн

Монгол түмний уламжлалт цагаан сар болоход нэг сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбоотойгоор бид XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн өнгө, онцлогийн талаар “Манба Дацан” хийдийн зурхайч, анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.

- Сарын дараа шинэ жил гарах нь ээ. Ирж буй “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байна вэ?

-Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил үзээд жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил тус бүрдээ нэртэй бөгөөд өөр өөрийн утга учиртай. “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн хувьд зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл "Идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан жил байна. Харин анхаарууштай зүйл  нь төр засаг ард иргэдээ их тэтгэвэл сайн.  Мөн шороон үхрийн зурлагаар бол тариан ногоо ургац арвинтай жил байна.

-Морь жилтнүүд жил орж байгаа. Эдгээр хүмүүс юуг анхаарах уу, ямар засал номыг хийлгэх вэ?

Жилийн заслын онцлог нь юу вэ гэхээр. Хүн эхээс төрөөд нэг насан дээрээ жил орно дараа нь 13, 25, 37, 49, 61, 73 насны жил орно гэдэг. Мөн  жил орж байгаа наснууд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг.

Жишээ нь, хүүхэд нэг насан дээрээ эхээс төрөөд үхэл амьдарлын заагийг туулж байгаа.

  • 13-ны жил дээр хүүхдийн өвдөх гээд байдаг эрсдэлтэй учраас энэ үед нь хүүхдийнхээ бие эрүүл мэндийг тойглож нөгөө талаас зан чанар дээр нь анхаарах хэрэгтэй.
  • 25-ны жил бол залуучууд их сургуулиа төгсөөд ажил мэргэжил дээр гардаг тийм үе байдаг. Энэ үеийн онцлог нь жаргал, зовлон ээлжлэх буюу ажил үйлс нь бүтээд байгаа ч юм шиг, бүтэхгүй байгаа ч юм шиг тийм барцат саад гардаг. Үүнийг хүн бүр туулдаг. Тиймээс энэ 25-ны жил дээр бол хийморь сүлдээ сайн тэтгэж чадвал энэ үеийг сайн давах боломжтой.
  • Түүний дараа хамгийн хатуу жил гэж яригддаг 37-ны жил байгаа. Энэ жил дээр мэнгэ голлож олон зүйл давхцаж байдаг учраа бие өвдөх, гарз гарах нөлөө ихэвчлэн гардаг учраас энэ жилээ их чухалчилдаг.
  • 47, 67, 73-ны жил бие чилээрхэх, өвдөх зэрэг ийм онцлогууд байдаг учраас тухайн жилийн заслаа хийлгэж байх нь их чухал.

Нэг жишээ дурьдахад, Миний бие сүүлийн үед зурхайн ухааны 33-ны мөчлөг буюу 33-ны эхийн хийг их онцгойлж судалж, ажиглаж үздэг. Үүнээс харж байхад 33-ны мөчлөгөө засал ном, зан үйлээ зөв зассан хүмүүс өмнө нь хүрч чадаж байгаагүй мөрөөдөлдөө хүрэх амьдрал сайн сайхнаар өөрчлөгдөх тийм тохиолдолууд бий. Харин 33-ны мөчлөгөө мэдэхгүй өнгөрсөн эсвэл засаарай гэж хэлэхэд тоохгүй өнгөрсөн хүмүүс маш хүнд хэрэг заргад ороолцолдох, хэл аманд орох амьдралд нь муу үр дагавар гарах гэх мэтчилэн үр дагаваруудтай.

-Ихэнхи хүмүүс засал ном хийлгээд шууд бүх асуюм шиг бодоод байдаг. Энэ тухайд?

-Засал номыг зан үйлтэй хавсаргаж хийгээд шууд маргааш нь үр нөлөө гарна гэвэл үгүй юмаа. Энэ нь нэг том зүйл дээр ажиглагдана. Энгийн жишээ хэлэхэд, залуу хүнийг эмчилэхээр эмчилгээ хурдан авдаг биенд нь өөрчлөлт хурдан гардаг. Гэтэл 60, 70 гарсан хөгшин хүнийг эмчилэхээр олон ужиг өвчин нь нөлөөлдөг байдлаар эмчилгээ удаан авдаг шүү дээ. Үүнтэй яг ижилхэн. Дөнгөж төрсөн юмуу эсвэл бага насны хүүхэд хэрэв өвчин зовлон тусаад тэр нь гадны шалтгаантай байлаа гэж үзэхэд түүн дээр ном засал уншуулахад тэр дороо өргөс авсан юм шиг зүгээр болсон тохиолдол олон байдаг. Гэтэл гуч гарсан эсвэл жар гарсан хүмүүсийн тухайд тэр хүний амьдарсан үйлийн нимгэн зузаанаас хамаараад хоёр, гурав эсвэл дөрөв таван сарын дараа сайн үр дагавар гарах зэрэг янз янз байдаг.

Өөрөөр хэлбэл, 33-ны мөчлөгийн засал номоо хийлгэсэн хүн тодорхой хэмжээний цаг хугацааны дараа сайн үр дагавар гарна гэсэн үг. Эсвэл 33-ны мөчлөгийн заслаа хийлгэхгүй, тоохгүй явж байгаад дөрөв, тав, зургаан сарын дараа муу үр дагавар нь гарах жишээтэй. Хөл гараа хугалах, төвөгт орооцолдох, гэнэтийн осол гэх зэргээр илэрнэ. Энэ бол бодит амьдарлын ажиглалтаас үйлийн үр гэдэг нимгэн зузаан тухайн хүний амьдарсан цаг хугацаа энэ зүйлээс ажиглагдаж байдаг.

Нөгөө талаас 33-ны мөчлөгт зан үйл хийх болоод байгаа. Зан үйл гэхээр хүмүүс  өөрсдийн сонссон, харсан зүйлээсээ янз бүрийн зүйл зохиож  хэлж байна. Тухайлбал, хүзүү мөлжинө, өлгийднө ч гэдэг юмуу энэ нь эхийн хэвлийгээс дахин мэндэлж байна гэдэгтэй холбоотой л бодож олсон домууд байх. Гэхдээ миний хэлдэг зүйл бол эхийн хий учраас хүн ээжийгээ баярлуулах ёстой байдаг. Би хүмүүсээс асуудаг ээж яахаар баярладаг вэ? гэ. Ээж ямар үед баярладаг гэхээр үр хүүхдээ сайн явахад л баярладаг. Тийм болохоор 33-ны мөчлөг орж байгаа хүмүүст “Би чамайг насаараа зөв сайхан яв гэж хэлэхгүй ганцхан энэ мөчлөг дээрээ энэ жил дээрээ өөрөө сайхан зөв сэтгэлтэй зөв яваарай тэгэхээр ээж нь чамайг харахаар баярлана” гэж хэлдэг. Гэхдээ бас идээ ундаа, өглөгөөр баярлуулж бас болно л доо түүнийг үгүйсгэхгүй.

-Могой жил сүүлээрээ шарвадаг гэж ярьдаг. Харш жилийн тухай яриагаа үргэлжлүүлэх үү?

Жил жилд тухайн гарч байгаа жилээсээ шалтгаалаад ганцхан их харш жил гардаг. Одоо дуусч байгаа могой жилд гахай жилтэй хүмүүс их харш таарч байгаа. Харин ирж буй морь жилд хулгана жилтэй хүмүүс таарч байна. Монголчууд бид ярьдаг сүүлтэй жил сүүлээрээ шарвадаг гэж тиймээс могой жил учраас сүүлээрээ шарвахдаа их харштай хүмүүст нөлөө илүү харагддаг. Тиймээс гахай жилтэй хүмүүс ажил үйлсдээ эрсдэлтэй алхам хийхдээ анхаарч биеэ энхрийлүүштэй.

Энэ их харш жил гэдэг нь тухайн жилийн хамгийн хатуу жилд тооцогддог. Энэ их харшийн заслыг их анхаарч засаж явах ёстой. Их харш орж байгаа хүмүүс гол анхаарах зүйл нь эрсдэлтэй юм хийх хол газар явах тийм зүйлийг их анхаарууштай. Амьдрал дээр харахад их харш дээр тохиож байгаа хүмүүс бол том худалдаа наймаа хийх эсвэл том мөрийтэй тоглоом, лото сугалаа, казино тоглох ч юмуу тийм зүйлд орооцолдож амьдарлаа сүйрүүлэх нь харагдаж байдаг.

-Хүүхдийн засал номын тухайд?

-Сүүлийн үед үүнийг маш их асууж байгаа. “Хүүхдийн 13-ны насан дээр ямар дом хийх вэ шинэ дээр өмсгөх үү” гэх мэт маш олон дом ярьж ирж байна. Гэхдээ Монголчууд бол хүүхдийг 13-ны жил ороход нь том хүн болж байгаа учраас засал номыг нь сайн хийлгэх ёстой гэж үздэг. Тиймээс засал номон дээр сайн анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, 13-ны жил орж байгаа хүүхдүүд ер нь бие нь их хямардаг учраас эрүүл мэндэд нь сайн анхаарах, мөн шилжилтийн насан дээр явж байгаа учраас хүүхэдтэй зөв харьцах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэдтэйгээ хүүхэд гэж харьцах биш илүү хүүхдийнхээ найз нөхөд шиг байж бие даалгаж зан чанарыг нь зөв тодорхойлж, зөв чиглүүлэх хэрэгтэй юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

13 цаг 33 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

16 цаг 37 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

16 цаг 46 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

19 цаг 6 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

19 цаг 38 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

20 цаг 16 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

20 цаг 16 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

16 цаг 46 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Сурталчилгаа