Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Н.Алтан-Очир нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ

Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Н.Алтан-Очир нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж байна. 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Санжаачойпил, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нарыг яллагдагчаар татсан. Тодруулбал, хохирогчоор тогтоогдоод байсан Д.Саяннямбуу ч мөн уг хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.

Шүүх хурлаас: 

Шүүгдэгч Б.Амарсайхан: -Тухайн өдөр бааранд найзуудтайгаа уулзсан. Тэгээд баарнаас гарч ирээд зогсож байтал цаана хүмүүс жаахан маргалдаж байсан. Таньдаг хүмүүс юм чинь удаан маргалдахгүй байлгүй дээ гэж бодсон. Тухайн үед Д.Саяннямбуутай ямар ч маргаан үүсгээгүй. Машины тэнд Д.Саяннямбууг цохисон зүйл байхгүй. Би найзуудаа хоёр талаас нь салгах гэж их хичээсэн. Д.Саяннямбууд гарсан хохиролд маш их гэмшиж байна. 

Шүүгдэгч Д.Саяннямбуу: -Тэр өдөр намайг гадна гарч ирээд, найзуудтайгаа уулзаад хоол идэх үү гэж асуугаад байж байтал гэнэт цохисон. Яагаад тэгэснийг ойлгоогүй. Тухайн үед өвдөлттэй байсан болохоор их зүйлийг мартаж, санасан. Би цохиулчихаад юунд ч оролцож чадаагүй. 

Шүүгдэгч Ц.Санжаачойпэл: -Бид хэд арван хэдүүлээ байсан. Бааранд сэт авсан. Тэгэхээр 14, 15-уулаа хоёр шил архи уусан. 0,75 л билүү, 1 литр байсан байх. Манай найз охиныг бааран дотор зогсоо зайгүй хоргоогоод зогсож байсан. Манай найз охин "би найз залуутай" гэхэд зогсохгүй байсан гэсэн. Тэгээд гадагшаа гартал дахиж өдөөд, хоргоогоод зогсож байсан. Намайг таньдаг л даа. Хажууд нь зогсоод юм яриад, ер нь удаа дараа өөр лүү нь бичдэг байсан гэж хэлсэн. Тэгээд хажуунаас нь салахгүй байсан. Тэгэхээр нь яах гээд байгаа юм бэ гэсэн чинь "яасан ч яадаг юм" гэж хэлсэн. Тэгээд хажуунаас цохих гэж байгаа юм шиг гараа далайсан юм шиг санагдсан. Тэгээд би инстектээрээ цохисон. Тэр бол миний буруу. 

Шүүгдэгч Д.Саяннямбуу: -Би н.Хүслэнг танихгүй, ямар ч харилцаа байхгүй. Би огт маргалдаагүй. Манай найзууд маргалдаад зогсож байсныг мэдэхгүй юм байна. Би юу ч мэдэхгүй найзуудаа хоол идэх үү гэж асуутал намайг гэнэт цохисон. Тараад гарч иртэл шууд урд зогсож байсан. н.Өлзийсайхан, н.Тулга хоёрыг таньдаг. Ямар ч байсан эхлээд цохиулаад, пад харанхуй газар уначихсан чимээтэй хэрнээ ямар ч ухаангүй байсан.

Гэрчийн мэдүүлэг

Хүслэн (Esther): -Өөдөөс харж сууж байсан залуучуудаас нэг нь өмнө нь инстаграмаар надтай холбогдож байсан залуу байсан бөгөөд надтай мэндэлсэн. Тэр залууг Өлзий гэдэг. Өлзийтэй хамт сууж байсан бусад залуус надтай яриа өдөөхийг оролдсон. Тухайн үед би тоолгүй холдож, бүжиглэсэн.

Удалгүй гадаа гарч, найз Эрхэмбилэгийн хамт такси барихаар зогсож байхад дотор байсан цайвар өнгийн хувцастай нэг эрэгтэй, бараан өнгийн хувцастай өөр нэг эрэгтэй над дээр ирж яриа өдөн, дахиад ойртож байсан. Дотор бүжиглэж байх үеэс эхлэн тэд намайг байнга дагаж, хоргоож байсан.

Тухайн үед миний найз залуу Ц.Санжаачойпэл ирж, “Манай найз охиныг битгий хоргоогоод бай” гэж хэлсэн. Би хурдан такси дуудаж явах зорилгоор зам дээр зогсож такси барьсан. Эргэж харахад миний найз залуу Ц.Санжаачойпэл өөрөөсөө өндөр нэг залуутай заамдалцаад зогсож байсан.

Санжаачойпэл, Эрхэмбилэгтэй хамт таксинд сууж байхад тухайн этгээдүүд таксины шилийг хагалах гэж байгаа мэт хүчтэй цохисон. Үүний дараа таксины жолооч бууж, “Наад асуудлаа зохицуулаач ээ” гэж хэлсэн. Тэр үед таксины арын хаалгыг гаднаас нь онгойлгон, намайг өшиглөж, толгой руу цохисон. Тэгээд миний найз залуу таксинаас буусан. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

12 цаг 44 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

15 цаг 48 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

15 цаг 57 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

18 цаг 17 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

18 цаг 49 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

19 цаг 27 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

19 цаг 27 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

Сурталчилгаа