Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Netflix-ийн болзоо реалити нэвтрүүлэг Single’s Inferno 5-д оролцсоноороо олонд танигдсан Samuel Lee (солонгос нэрээр Ли Сон Хүн) нь зөвхөн царай төрх, дөлгөөн зан аашнаасаа гадна боловсрол, гарал үүслээрээ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Тэр дундаа сүүлийн үед цахим орчинд “Samuel Lee-ийн өвөө нь БНСУ-ын Ерөнхийлөгч байсан” гэх яриа олон хүнийг гайхшруулжээ.
Samuel Lee гэж хэн бэ?
Samuel Lee бол АНУ-д амьдарч, боловсрол эзэмшсэн солонгос гаралтай залуу. Тэрээр АНУ-ын University of California, Berkeley-г компьютерийн шинжлэх ухаан, математик чиглэлээр төгссөн, Нью-Йорк хотод технологи, санхүүгийн салбар, тэр дундаа Amazon, Snowflake, Google зэрэг компаниудад Software Engineer-ээр ажиллаж, AI хөгжүүлэлтэд оролцож байсан намтартай аж.

Түүний элит боловсрол, АНУ-д амьдарч буй байдал, даруухан, төлөв зан ааш гээд оролцогчид дундаа эрхгүй ялгардаг ч эмэгтэй оролцогчид төдийлөн ойшоохгүй байгаа нь үзэгчдийг гонсойлгож буй. Одоогоор нэвтрүүлгийн 9 дугаар цацагдаад байгаа ч одоо хүртэл диваажинд очиж, нас, ажил мэргэжлээ хэлж амжаагүй байгаа нь гайхширмаар.
Мөн түүнийг БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Lee Myung-bak-ын ач хүү хэмээж буй. Жилдээ хамгийн багадаа 200 мянган долларын орлоготой байдаг түүнийг өөрийн хүчээр карьераа бүтээсэн, хамгийн чинээлэг, хамгийн элит боловсролтой залуу гэж үзэгчид сайшаах болжээ.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
