Гурван шүүхээс цагаадсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээр маргааш дахин шүүгдэнэ

Гурван шүүхээс цагаадсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээр маргааш дахин шүүгдэнэ

Нүүрсний хулгайн хэрэгтэй мөр зэрэгцэж олны анхаарлыг татдаг хэрэг бол Хөгжлийн банкны хэрэг. Дөрвөн жилийн өмнөөс шалгаж эхэлсэн Хөгжлийн банкны гэх тодотголтой энэ хэргийг давж заалдах шатны шүүх хоёр дахь удаагаа хэлэлцэхээр боллоо. Тодруулбал,  Н.Алтанхуяг нарт хамаарах хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрт дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд маргааш /2026.02.10/ товлогджээ.

Уг хэргийг анх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний хооронд шүүсэн. Дараа нь 2024 оны гуравдугаар сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдсэн. Сүүлд нь 2024 оны арванхоёрдугаар сард Дээд шүүх хэлэлцэж тогтоол шийдвэрээ гаргасан.

Дахиад 2025 оны есдүгээр сарын дундуур Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Н.Алтанхуягийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургадугаар сард цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2024 оны гуравдугаар сард мөн л цагаатгаж шийдсэн. Сүүлд нь 2024 оны арван хоёрдугаар сард Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж, тэр дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны есдүгээр сарын дундуур дахин хэлэлцээд Н.Алтанхуягийг дахиад цагаатгасан. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаадсан юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ талаар хэлэхдээ, "Хөгжлийн банк"-ны гэсэн тодотголтой хэрэгт хилсээр хамаатуулаад 4 жил өнгөрлөө. Анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаадсан ч Дээд шүүхээс буцааж дахин Анхан шатны шүүх цагаатгасан. Ингээд 3 дахиа цагаадсан. Иргэний төлөөлөгчид ч гэм буруугүй гэж үзсэн дээ...” гэжээ.

Гэвч Хөгжлийн банкны хулгайн баримтууд Н.Алтанхуяг руу чиглэсэн гэлцдэг. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээс харахад өдгөө Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд нь чанаргүй зээл хэмээсэн. Үүний 1.5 их наядыг Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гаргасан баримт дэлгэсэн. Тодотговол, 2012 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын 175 дугаар тогтоол гаргаж, бондын зарцуулалтын шийдвэр гаргаж байх Бодлогын зөвлөлийг байгуулан, өөрөө даргаар нь ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд ямар ч асуудалгүй хүссэн үедээ зээл гаргаж өгөх боломжийг өөртөө олгосон гэж харж болохоор.

Мөн түүнчлэн, Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаж, БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллаж, солонгос мэргэжилтнүүд банкны удирдлага, санхүүгийн сахилга хариуцаж байсан. Энэ үед 20 сая ам.долларын хаалттай бонд, 580 сая ам.долларын олон улсын бондыг амжилттай босгосон байдаг.  Гэвч 2013 оны 5-р сарын 25-нд Н.Алтанхуягийн Засгийн газар Солонгостой байгуулсан гэрээг цуцалсан. Үүний дараа “Чингис” бонд босгож, 1.5 тэрбум ам.доллар татсан ч нэгдсэн төлөвлөгөө, тооцоо байгаагүй. Төслийн шалгуур сул, нэг зураг төслийг өөрчилж, олон зээл олгосон. Эргэн төлөлт бодитоор тооцоогдоогүй. Үр дүнд нь сар бүр 6 сая ам.долларын хүү төлөх дарамт үүссэн байдаг. Энэ бүгдээс харахад холбогдсон этгээдүүд бараг хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн байна.

Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Н.Мөнхбат, Б.Гарамгайбаатар нарын олон хүн шүүхээр орсон ч авсантайгаа дүйх хариуцлага хүлээсэн хүн бараг байхгүй. Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч мөн гурван удаа цагаадсан гэж цээжээ дэлдэн явж байгаа.

 Харин татвар төлөгчид үлдсэн өр, хүүг үүрч байна.

 

 

 

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай

10 цаг 47 мин

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

12 цаг 5 мин

Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “НАРТАЙ СУРГУУЛЬ” төсөл эхэллээ

13 цаг 4 мин

Л.Мөнхбаясгалан: С.Баярцогтыг эсэргүүцэж АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна

14 цаг 43 мин

13 жилийн хорих ял сонссон Л.Бямбасүрэнгийн хэрэгтэй ижил ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

15 цаг 21 мин

У.Хүрэлсүх: Төр улстай тэрсэлсэн, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлдэггүй, ажилдаа ирдэггүй, ард түмнээ доромжилдог ийм этгээдүүдтэй бол Монголын төр, ард түмэн хариуцлага тооцох ёстой

17 цаг 27 мин

Н.Учралын Засгийн газарт багтсан Засаг дарга нарын “сет”

18 цаг 11 мин

ЧД, 61-р сургууль нарны эрчим хүчээр цахилгаанаа шийдэх дүүргийн хоёр дахь сургууль боллоо

Уржигдар 17 цаг 01 мин

Д.Тогтохсүрэнгийн хахуулийн 250 сая төгрөг, 1,8 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ

Уржигдар 16 цаг 09 мин

Монголын Оюутны Сагсан бөмбөгийн Лигийн финалын тоглолтууд 4-р сарын 15нд болно

Уржигдар 15 цаг 27 мин

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд тавьсан хилийн хоригийг хэвээр нь үлдээжээ

Уржигдар 11 цаг 14 мин

Ажлын таван өдрийн нэг өдөр цахимаар ажиллах шийдвэр БАГШ, ЭМЧ НАРТ ХАМААРАХГҮЙ

Уржигдар 10 цаг 50 мин

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг элчин сайд а.сейтакыновыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 07 мин

Эрүүл мэндийг сайд Э.Батшугар: Хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

“Улаанбаатар марафон“-д Ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар 2026.05.01-н хүртэл бүртгэнэ

Уржигдар 09 цаг 44 мин

Шинээр томилогдсон элчин сайдуудын ХЭН НЬ ХЭН БЭ

Уржигдар 09 цаг 37 мин

Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ

2026-04-13

COP17 бага хурлын хоол хүнс, үйлчилгээнд 17 тэрбум, хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 4,9 тэрбум төгрөг зарцуулна

2026-04-13

МУГЖ У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ

2026-04-13

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” нөлөөллийн аяныг эхлүүллээ

2026-04-13

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

2026-04-10

Шинээр томилогдсон элчин сайдуудын ХЭН НЬ ХЭН БЭ

Уржигдар 09 цаг 37 мин

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

2026-04-10

Ажлын таван өдрийн нэг өдөр цахимаар ажиллах шийдвэр БАГШ, ЭМЧ НАРТ ХАМААРАХГҮЙ

Уржигдар 10 цаг 50 мин

Хотын дарга Х.Нямбаатарын “хорсол”

2026-04-13

Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарыг халз тоглолтод урьжээ

2026-04-13

13 жилийн хорих ял сонссон Л.Бямбасүрэнгийн хэрэгтэй ижил ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

15 цаг 21 мин

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг

2026-04-13

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

2026-04-10

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

2026-04-10

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

2026-04-10

Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ

2026-04-13

Д.Тогтохсүрэнгийн хахуулийн 250 сая төгрөг, 1,8 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ

Уржигдар 16 цаг 09 мин

Н.Учралын Засгийн газарт багтсан Засаг дарга нарын “сет”

18 цаг 11 мин

ФОТО: БНСУ-ын А зэрэглэлийн одуудын тансаг зэрэглэлийн костьюм хийдэг "Suit fabric"-ынхан Монголд

2026-04-10

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ногдуулна

2026-04-10

“УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах” хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

2026-04-09

Л.Мөнхбаясгалан: С.Баярцогтыг эсэргүүцэж АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна

14 цаг 43 мин

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” нөлөөллийн аяныг эхлүүллээ

2026-04-13

Сурталчилгаа