Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Италийн Милан хотноо болж буй "Милан-Кортина"-2026 өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн цагаан олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцож буй. Тодруулбал гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар өрсөлдөх юм. Тэгвэл өнөөдөр гүйлтийн цанын төрөлд Монголын хоёр тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг өрсөлдөх гэж байна.
Гүйлтийн цанын тамирчид гурван ангилалд оролцож буй. Тодруулбал гүйлтийн цанын 10 км-ийн зайд Б.Ачбадрах хоёр хоногийн өмнө уралдсан. Тэрээр 38 улсын 75 тамирчин оролцсон энэ зайд 55 дугаар байранд орсон.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн спринт төрөлд 50 орны 95 цаначин уралдахаас Б.Ачбадрах 84 дүгээр гараанд гарах юм. Харин эмэгтэйчүүдийн спринт төрөлд 35 орны 89 цаначин уралдахаас Э.Ариунтунгалаг 81 дүгээр гараанаас гарна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
