Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

УИХ-ын гишүүдийн жин хаялтыг М.Нарантуяа-Нара тэргүүлж байна

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гоолиг сайхан болсныг олон нийт хараад цочирдов. Тэрээр нярайлаад удаагүй байгаа хэдий ч өөртөө ихэд анхаарч намрын чуулганаас хойш 20 кг жин хаясан гэнэ. Эмэгтэй хүн бүрт “туранхай гоолиг байх туйлын хүсэл байдгаас хойш М.Нарантуяа-Нара гишүүн маань энэ асуудалдаа амин чухал анхаарсан хичээл зүтгэл гаргасан нь нүднээ илхэн харагдана.

content 4256 3b93e56a b523 4221 a

Илүүдэл жингийн эсрэг дуугарсан Э.Батшугар сайд 15 кг жин хаяжээ

Харин төрийн ордон дахь түшээдийн жин хаялтаараа түүнийг удаалж байгаа гишүүн бол Эрүүл мэндийн сайд Э.Батшугар. Түүний хувьд эрүүл хооллолтыг урьтал болгож жингээ бариад удаж байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй өглөө бүр гүйж, тасралтгүй дасгал хөдөлгөөн хийснээр нийт 15 кг жин хасжээ. Өөрөөр хэлбэл, түүний турсан гол нууц нь ердөө эрүүл хооллолт, тууштай дасгал хөдөлгөөн аж. Улмаар Эрүүл мэндийн сайдаар томилогдоод Илүүдэл жингээс урьдчилан сэргийлж турах ёстой. Шөнө оройн цагаар өөх тостой хоол идэхгүй, архи дарс бага ууж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй хэмээн уриалж буй.

content 4256 cc100080 4ec6 466b 8

Сэтгэл санааны хямралаас болж 10 кг хассан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа

Өнгөрсөн зунаас хойш улс төрийн золиос болсон гэгдэж буй  гишүүн бол УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа. Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг огцруулах чуулганы хурал даргалснаараа буруудсан тэрээр УИХ-ын даргын ажлаа өгөөд зогсохгүй шүүхэд дуудагдаад байгаа. 

content 4256 7e32e8f5 60ea 40ed a

А.Ариунзаяа: Би уг нь намрын чуулганаас хойш 5 кг турчихаад байгаа

Өөрийнхөө гоо үзэмжид анхаарч жин хаясанаа ил тод зарлаад байгаа гишүүн бол А.Ариунзаяа. Хэвлэлийн өмнө хамгийн нээлттэй байдаг тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, Би уг нь намрын чуулганаас хойш 5 кг турчихаад байгаа юм. Тэгсэн ч гэсэн дэлгэцээр нэг дүүрэн татаж ирж байгаад л видео ярианаас хамгийн царай муутай хэсгээр нь зогсоож элдэвлэн муулах зарим хүн байна аа. Үс гэзэг ч одоо ёстой буянаараа болдог хэцүү эд, бүтэн өдрийн 16 цагийн дотор "сайхан" болно шүү дээ, хүн л юм чинь...хүн муулчих байх гээд дундуур нь үсчин гүйлтэй нь биш.

Нээрэн би үсээ будахгүй бараг жил болох гэж байна. Чадах цагтаа химийн хор хүргэхгүй гэж, мөн сорлоод ургаж байгаа цагаан үсээ бас хайрлаад, эрэгтэйчүүд ч бууралтаж байхад эмэгтэй хүн болохгүй гэж үү гэж бас гэдэг хөдлөөд. Намайг гоё болжээ гэж урам өгөх хүн байхгүй л  юм гэж үү гэжээ.

content 4256 e99a538c ef6b 46d9 b

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.