Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Нам, эвслээс нэр дэвшигчид МҮОНРТ, TenGer TV зохион байгуулж буй мэтгэлцээнд оролцож эхэлжээ. Үзэх бүрд л хэн нь хэн бэ гэдэг нь түвэггүй харагдаж байна. Нэг л дүгнэлт хийлээ. МАН-ынхан өөрсдийгөө төр гэж боддог болчхож. Үүндээ ч бардаж МАН-ын нэр дэвшигчид хүнд суртлын машин болж хувирчээ. Найман жилийн турш засагласан МАН-ынхан биднийг “дээрээс” хардаг болж. Шууд болон шууд бус утгаараа шүү. Хоолой шахан, цээжээ түхийлгэн байж ирээд л ярьж байгаа үг, үйлдэл, биеийн хэлэмжээс нь яг л коммунизм үнэртэж байна.
Хэдхэн жилийн өмнө л тэс ондоо үзэл бодолтой байсан нөхөд танихын аргагүй болж. Ямар ч мундаг, сайн хүн байлаа гэсэн эрх мэдэл, муйхардлынхаа мананд уусчихдаг бололтой. Дарангуйлал ингэж л аажмаар биднийг нөмрөн авдаг юм байна. Энэ “мангас”-уудын үнэн нүүрийг өнгө будаггүй харуулж буй телевизүүдэд талархъя. Хэрсүү л байх юм шүү.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
