Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Хэн нэгэн даргыг шүтэж амьдардаг ард түмэн болгох сонирхол асар хүчтэй болжээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Хэн нэгэн даргыг шүтэж амьдардаг ард түмэн болгох сонирхол асар хүчтэй болжээ

-Иргэдийнхээ оюун санааг яаж эрүүл болгох вэ гэдэг том даалгавар ирж буй юм байна-

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Завхан аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Ардчилсан намаас О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар нэр дэвшиж буй юм. 

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амь насаа харамсалтайгаар алдсанд эмгэнэж дээрх уулзалтын танхимд олон зул асаасан байв. Эл уулзалтын эхэнд Л.Гантөмөр “Хутагтуудын өлгий нутгийн ард түмэн та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Монголын өнөөдрийн дүр төрх үнэхээр хэцүү болчихжээ. Бид дотор нь, хажууд нь байдаг болохоор сайн анзаардаггүй юм байна. Ер нь хүмүүс ямар болчихов гэдгийг сайн харахгүй бол байдал маш хүнд болжээ. Хэний, юуны төлөө амьдраад байна. Бидэнд ямар зорилго, итгэл үнэмшил, үнэт зүйл байна вэ. Одоо монгол хүнээ гэдэг бодлогыг монгол төрийн бодлогын төвд аваачихгүй бол Монгол орон ирээдүйд орших уу, эс орших уу гэдэгт тулсныг анзаарсан сонгууль болж байна. Эрх мэдлийн төлөө улайрсан эрх баригчид ардчиллынхныг аль муухайгаар доромжилж байна. Ингээд байвал цаана нь ардчилал, эрх чөлөөг хүсдэг хүнгүй болно гэдэг бодлого ер нь байх шиг байна. Би хүмүүсийг гүтгэхгүй. Гэхдээ хүмүүсийн хийж буй ажил, түүний үр дагаврууд, хүмүүсийн сэтгэл зүйг, тэр дундаа төрийг юу гэж бодож байгааг анзаарч дэнслэхээр бүр углуургаар нь монголчуудыг ардчилал, эрх чөлөөнд хайргүй, хэн нэгэн даргыг шүтэж амьдардаг ард түмэн болгох сонирхол асар хүчтэй болсон байна. Тийм учраас би та бүхнээс чин сэтгэлээсээ гуймаар байна. Би олон зүйл ярихгүй ээ. Олон зүйл ярих сэтгэлийн тэнхээ ч надад алга байна. Жаахан цаг гаргаад бодож үзээч ээ гэж л хүсмээр байна. Монгол маань ер нь юу болоод байна аа, монгол хүн маань монгол хүнээрээ байж чадаж байна уу, монголчууд нэг дарангуйлагчийн дор орчихвол юу болох вэ, бидний үр сад яаж амьдрах вэ гэдгийг нарийн тунгааж өгөөч гэж би та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна.

Бид монгол хүнээ хүчирхэг болгох бодлого хэрэгжүүлнэ. Эрх чөлөөндөө хайртай Монголын залуучуудаар би бахархаж байна. Гэхдээ Монголын залуучуудыг хэрхэн төрийн бодлогын төвд авчрах вэ гэдэг бол бидний хамгийн их анхаарах зүйл гэдгийг өдрөөс өдөрт ойлгож байна. Би 21 аймгаараа явж, 21 аймгийнхаа нутаг дэвсгэрийг харж байна. 21 аймгийнхаа байгалийн зүй тогтлыг харж байна. 21 аймгийн 300 гаруй сумынхны амьдралыг харж байна. Тэнд ер нь ямар амьдрал оршиж байна аа. Тэнд ер нь монгол хүн бойжиход ямар байна вэ. Улаанбаатар хотынхны гаргаж буй зан авирыг харж байна. Монгол хүнд чин сэтгэл гэдэг зүйл алга болсон байна. Монголчуудын оюун ухааныг угаасаар байгаад маш их гэмтээчихжээ гэж харж байна. Маш их хонзогнодог,  асар ууртай, их гомдомтгой болсон байна. Хүний төлөө амьдарч байгаа юм шигээр хорвоо ертөнцийг хардаг болчихжээ. Бид ийм байгаагүй. Монголчууд өмнө нь “Би өөрийнхөө хүчээр амьдралаа босгоно”, “Асуудлаа өөрөө шийднэ ээ”, “Миний ард гэр бүл маань байгаа”, “Миний ард үр сад минь байгаа” гэж ярьдаг байсан. Өнөөдөр бол бүгдийг үзэн яддаг хүмүүс болж хувирлаа. Үүнийг санаатайгаар, маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн байна. УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Ялаад ард түмнийхээ оюун санааг яаж эрүүл болгох вэ гэдэг том даалгавар ирж буй юм байна. Яаж бид монгол хүнээ Монголоор нь авч үлдэх вэ, Монголын агуу сэтгэл зүй, монголчуудын уужуу сайхан сэтгэлийг бид яаж буцааж авчрах вэ, залуучууддаа яаж уламжлуулж өгөх вэ гэдэг даалгавартай болж байна. Монголчууд яагаад “Зөвхөн би”, “Надаас бусад нь муу” гэж боддог болчихов оо. Хорвоогийн бүх хүн адилхан гэр бүл, үр хүүхэдтэй. Хамгийн үнэтэй зүйл нь гэр бүл байдаг. Тэгэхээр ирэх дөрвөн жилд бидэнд монгол хүнээ хэрхэн буцааж олж авах вэ гэдэг том даалгавар ирж байна.

Нэгэн судалгаанаас харахад “Монголд хатуу гар хэрэгтэй” гэдэг хүмүүсийн эзлэх хувь бараг 40-д дөхөж байна. Яагаад хүмүүс ингэж бодож байна вэ гэхээр хэн нэгнээр амьдралаа заалгахыг хүсээд байна. Тэд “Би амьдралаа авч явж чадахгүй юм байна өө, яршиг. Арын хаалгыг нь дийлэхгүй юм байна. Би зөндөө тэмцлээ. Энэ амьдралыг би барахгүй юм байна. Шударга ёс алга байна. Тийм учраас нэг гараар бүгдийг нь дарах хэрэгтэй” гэж бодож буй хэрэг. Чанга гар монголчуудыг дараад эхэлбэл сүйрнэ. Хэн нэгэн хүн цэргийн байдлаар зандраад эхэлбэл талийгаач Б.Баянмөнх дарга шиг хүмүүсийг хохироодог явдал хавтгайрна. Бидний ой санамж хаачив аа? Тэр олон гэгээнтнээ цаазлуулсан ард түмэн яагаад үүнийг мартчихав аа. 40 мянган өвөг дээдсээ бид цаазлуулчихаад одоо яагаад МАН-ыг хараад суугаад байна аа? Яагаад тэр цагийг буцааж авчрахыг хүсээд байна вэ? Дахиад хэдэн монгол хүнийг цаазлуулах гэж, дахиад хэдэн монгол хүний амьдралаар тоглох гэж, дахиад хэдэн монгол айлыг сүйтгэх гэж тэр хатуу гарыг хүсээд байна вэ. Тийм учраас та бүхнийг нарийн, мяндсан ухаан гаргаж сонгуульд оролцооч ээ гэж хүсэж байна.

Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглосон 8 жил өнгөрлөө. Төгрөгийг “цаас” болгочихоод тэтгэврийг чинь нэмсэн гээд хөгшчүүлээр тоглож байна. Юмны үнийг өсгөчихөөд орос гурил оруулж ирээд хямдрууллаа гээд тоглож байгаа. Бензинийг тасалчихаад бензин нийлүүлж өглөө шүү гэж гавьяатан болж тоглож байна. Монголын эдийн засгаар бүрмөсөн тоглоод дууссан. Монголчуудын оюун ухааныг бүр “эвдсэн” юм байна. Би өөрөө тийм зүйлд автдаггүй учраас түүнийг нь олж анзаардаггүй юм байна л даа.

Та бүхнээс битгий талцаач ээ гэж гуймаар байна. Одоо талцаж хуваагддаг, нэгнийг нь дэмжиж, нөгөөг нь үгүйсгэдэг цаг ардчиллынханд үлдээгүй. Энэ сонгууль магадгүй сүүлийнх байж магадгүй шүү. Манай даргыг хөнөөж буйгаас харахад хэрэв МАН ялбал дараагийн сонгууль гэж байхгүй болно. Сонгуульгүй болбол монгол хүн хэн ч биш болно гэсэн үг. Саналаа өгч, сонгодог байна гэдэг бол монгол төрийг байгуулах гайхамшигтай үйл шүү дээ гэдгийг ухамсарламаар байна. Үнэн хаачив аа гэдгийн ар дээр бид сонгуульд саналаа өгөх гэж байна.

Бид ажил хийдэг хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Н.Тэгшбаяр Монголд цөмийн энергийг бий болгоно. Саяхан л бид Дорнодод уран олборлодог ард түмэн байлаа шүү дээ. Одоо ураны сургаар айдаг болсон. Тийм аймхай болчихсон. Шинжлэх ухааныг мэдэхээ больчихсон учраас тэр. Гэтэл эрдэмтэд “Бидэнд чадал байна. Монголыг цөмийн энергийн орон болгоё. Атомын цахилгаан станц барьж байж Монгол хүчирхэг болно” гэж байгаа. Ш.Адьшаа нээлттэй засаглал бий болгох, хөгжлийн төлөвлөлт гаргахын төлөө ажиллана. Авлигатай тэмцэж байна гэж олон жил ориллоо. Гэтэл авлига яагаад алга болдоггүй юм бэ. Үүнийг алга болгох хуулийг л батлах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд авлигаас салчихсан. Тэд шуналгүй биш шүү дээ. Тэд баяндаа бас биш шүү дээ. Зүгээр л хуультай байвал авлига алга болдгийг мэддэг учраас шийдэж чадсан. Ардчилсан нам ялбал авлига гэдэг зүйлийг бүрмөсөн алга болгоно. Авах ч, өгөх ч аргагүй болгоно.

Манай нэр дэвшигчдийн дунд өөлөх хүн байхгүй. О.Амгаланбаатарыг яаж ажил хийж буйг бид харж байгаа. Малчдын орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүн. Монгол ахуй, сэтгэлгээ гэж юу юм, түүнийг бид яаж гаргаж ирэх ёстой юм гэдэгт анхаарна. Б.Пүрэвдоржийг та бүхэн мэднэ, шударга, зарчимч, төрд байх ёстой хүн. О.Цогтгэрэл шинийг сэтгэдэг, хатуу байр суурьтай. Ардчилсан намыг эвлэрүүлэхэд хамгийн их хань болсон хүн бол О.Цогтгэрэл. Ингээд харахаар манай 10 нэр дэвшигч дунд үлдээх хүн байхгүй. Тэднийг дэмжихийг та бүхнээс хүсэж байна.

Хүчирхэг монгол иргэнтэй байж хүчирхэг төртэй болно. Өнөөдөр яагаад Монголын төр сул дорой, иргэдийнхээ итгэл найдварыг хүлээхгүй байна вэ гэвэл монголчууд сул дорой байгаатай холбоотой. Боловсрол дутуу, эрүүл мэнд нь муу, ажлын байргүй, орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй, сэтгэл зүй нь тогтворгүй, өөртөө итгэлгүй, зориггүй, зорилгогүй байна. Тиймээс төр нь ч адилхан болчихоод байна. Босож, өндийж, хөгжиж, ард түмнээ сайн сайханд хөтөлж чаддаггүй, муудалцдаг, муулдаг, сониноор ч, телевизээр ч, интернэтээр ч “алж” л байдаг. “Тэр нь ард түмнийг цатгах хэрэгсэл боллоо шүү дээ”. Ийм улс гэж байдаг юм уу. Та бүхнийг сонгуулиар эвтэй байхыг хүсье” хэмээн ярив. Энэхүү уулзалтын төгсгөлд иргэдийн зүгээс Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлсэн юм.

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2 цаг 28 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

5 цаг 22 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

8 цаг 7 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

9 цаг 28 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

9 цаг 53 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

10 цаг 27 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

10 цаг 57 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

11 цаг 20 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

9 цаг 28 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

10 цаг 27 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Өчигдөр 15 цаг 01 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

10 цаг 57 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Өчигдөр 17 цаг 14 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Сурталчилгаа