Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна
Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогоор 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл, нийт 17 медаль хүртээд байна.
Тухайлбал, сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэд болжээ. Тус төрөлд Монгол Улсыг Д.Лхагва-Очир, Х.Гочоосүрэн, Б.Мөнхбаяр, Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Бэгзсүрэн нар төлөөлөн өрсөлдсөн байна.
Мөн бөхийн төрлүүдэд Монголын тамирчид хэд хэдэн медаль хүртжээ.
Самбо бөхийн төрөлд:
- +98 кг-ын жинд ОУХМ, улсын заан Б.Серик хүрэл медаль
- -79 кг-ын жинд ОУХМ Н.Мөнхбаяр хүрэл медаль
Кыргыз кураш бөхийн төрөлд:
- -60 кг-ын жинд самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат хүрэл медаль
- +100 кг-ын жинд жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших хүрэл медаль
Морин дээрх барилдааны +100 кг-ын жинд Ш.Харжаубай хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн үргэлжилж байна.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.