Жилийн төлбөр нь 190 сая төгрөг хүртэлх ханштай хувийн дунд сургуулиудын тэрбумтан эзэд: Хэн нь хэн бэ?

Жилийн төлбөр нь 190 сая төгрөг хүртэлх ханштай хувийн дунд сургуулиудын тэрбумтан эзэд: Хэн нь хэн бэ?

1990-ээд он гараад Ардчилсан хувьсгалаас гадна Монголд өөр нэг зүйл бий болсон нь бага дунд боловсрол үнэтэй болсон явдал. Та жилд хэдийг төлөх боломжтой байна түүнд чинь тохирсон хувийн сургуулиуд таны хүүхдийг хүлээж байна. Жилийн жилд тэд ч төлбөрөө нэмдэг, ээж аавууд ч бухимддаг нь жам ёсны асуудал болсон.

Өнөөдрийн байдлаар Монголд 152 хувийн өмчит сургууль байгаа бөгөөд дундаж төлбөр 8-20 сая төгрөг, дээшээ 190 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй сургууль ч байна. Тэгвэл олны сайн мэдэх хувийн сургуулиудын эздийг бид танилцуулж байна. Төлбөр мөнгөний асуудлыг ээж аавууд шийдэх хойно чухам хэнд хүүхдээ өгөх гэж байгаагаа мэдэх нь чухал биз ээ.

Хүүхдээсээ угаас эцэг эхчүүд юугаа ч харамлах билээ. Тэр харамгүй сэтгэлийг хүртдэг хувийн сургуулиудын тэрбумтан захирлуудтай танилцацгаая.

Жилийн 190 сая төгрөгийн төлбөртэй “International school of Ulaanbaatar” гадаад эзэнтэй

Тус сургууль нь ОУ-ын бакалавриат (IB) бага, дунд болон дипломын сургалтын хөтөлбөрийг дэлхийн 25 гаруй үндэстний сурагчдад олгодог дэлхийн хэмжээний IB сургууль юм. 1992 онд байгуулагдсан бөгөөд нэр төр, сургалтын чанар нь тогтвортой, үйл ажиллагаа нь жигд явж буй. Захирал нь Билл Элман гэх гадаад хүн.

“International school of Ulaanbaatar” сургуулийн төлбөр хамгийн өндөр буюу 42.900 доллар. Валютын ханш өссөнтэй холбоотойгоор тус сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд ахлах ангийн хүүхдийнхээ төлбөрт жилд 190 сая төгрөг зарцуулахаар байна.

Тус сургууль нь нэг гэр бүлээс хэдэн хүүхэд сурч байгаагаас шалтгаалж төлбөрөөс нь 5-10 хувь хөнгөлнө. Мөн дүүрэг, улс, олон улсын олимпиадад гаргасан амжилтаас нь хамаарч 5-25 хувийн хөнгөлөлт олгодог байна.

“Петровис” группийн эзэмшлийн “British School of Ulaanbaatar” 72,2 сая төгрөгийн төлбөртэй

Дээдсийн хүрээнийхэн дунд нэр нүүрээ тахалдаг өндөр төлбөртэй, гадаад сургалтын хөтөлбөртэй сургуулиудын бас нэг нь British School of Ulaanbaatar. Английн боловсролын системийн стандартыг дагаж мөрддөг, бүх хичээлээ англи хэл дээр явуулдаг Улаанбаатар дахь Бритиш сургуулийн төлбөр мөн л толгой цохих өндөр төлбөртэй.

Тухайлбал цэцэрлэг, бэлтгэл ангийн төлбөр нь 22-30 сая төгрөг, 1-3-р ангийн төлбөр 37-47 сая төгрөг, 4-6-р анги нь 55,9 сая, 7-9-р анги нь 62,3 сая, 10-11-р анги нь 66,9 сая, 12-13-р анги нь 72,2 сая төгрөгийн төлбөртэй. Үүн дээр нэмээд өдрийн 10 мянган төгрөгийн хоол, суудал баталгаажуулах 3,5 сая төгрөгийн төлбөр, номын хураамж, автобус, хөгжүүлэлтийн төлбөр гээд 10 гаруй сая төгрөгийн нэмэлт төлбөр зайлшгүй авдаг байна.

Энэ том сургуулийн толгой нь “Петровис Групп”. Одоогоос 6 жилийн өмнө тус сургуулийг Ц.Ариунаа болон Петровис Группийн ТУЗ-ийн дарга, агсан Ж.Оюунгэрэл нар хамтран эзэмшдэг байв. Гэвч хоорондын үл ойлголцлоос үүдэн сургуулийн бүх мэдэл Ж.Оюунгэрэл хатагтайд, өөрөөр хэлбэл Петровис Группийн мэдэлд шилжсэн юм. Өдгөө Улаанбаатар дахь Бритиш сургуулийг түүний хүү Б.Дөлгөөн удирдан залж яваа гэнэ лээ.

“MCS”-ийн Ж.Оджаргалын гэргий Гавьяат багш Д.Батмөнх жилийн төлбөрөө 67 саяар тогтоожээ

“Орчлон” сургууль бол долларын тэрбумтан Ж.Оджаргалын Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө нээж Монголын ард түмэнд өгсөн бяцхан бэлэг билээ. Захирлаар нь гэргий Д.Батмөнх нь ажилладаг. Д.Батмөнх хатагтай сургуулиа 20 гаруй жил ажиллуулаад Монгол Улсын Гавьяат Багш болсон байдаг юм.

Тус сургуулийн сургалтын чанар, соёл, сурагчдын амжилт гээд бүх зүйлс нь тогтсон. Солонгос сериал дээр гардаг алдартай баячуудын хүүхдүүдийн ахлах сургууль шиг уур амьсгалыг та бүхэн мэдрэх болно.

Энэ жил нэг сурагчийн жилийн төлбөр дунджаар 67 сая байна билээ. Тэр гэхдээ сонин биш. Учраа мэддэг, хэтэвчиндээ хэд байгааг барагцаалдаггүй айлын хүүхдүүд суралцдаг учраас бутархай мөнгө л гэсэн үг.

“Орчлон” сургууль 2000 гаруй суралцагч, 300 орчим багш ажилтантай болон өргөжиж, олон улсын жишигт бүрэн нийцсэн сургалтын орчин, хөтөлбөрийг бүрдүүлсэн дэлхийн жишиг сургууль болоод байна.

АНУ, Францад суралцсан Б.Батжингийн “Tomujin Alternative” 29 сая төгрөгийн төлбөртэй

Байгуулагдаад ердөө 5 жил болж байгаа “Томүжин” нийгмийн хариуцлагаараа үлгэрлэл үзүүлж зорилтот сурагчдад 530 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг олгосон талаараа захирал Б.Батжин нь мэдээлсэн. Шинэ, залуу, оюунлаг СЕО сурагчдынх нь 85 хувь нь хүссэн сургуульдаа тэнцэж нийт авсан тэтгэлгийн хэмжээ 19 сая долларт хүрснийг бахархалтайгаар мэдээлсэн.

Зүгээр л франчайз оруулж ирэлгүй, Монгол хүүхдүүдэд зориулж дэлхийн өнцөг булан бүрт байгаа жижиг деталь бүрийг судалж, нийлүүлсэн цоо шинэ моделтой сургууль хэмээн эзэд нь сурталчилдаг.

Захирал Б.Батжингийн тухайд “Эрэл”-ээс эхлээд хэд хэдэн сургууль дамжиж суралцаад эцэст нь “Хобби”-г төгссөн. АНУ-ын Уиляьмс коллежид олон улсын харилцаагаар сурч байхдаа Францад оюутан солилцоогоор очжээ. Улмаар их сургуулиа дүүргээд Lever INC Норт Адамс хотын эдийн засгийг сэргээж идэвхжүүлэх зорилготой стартап инкубатор, хурдасгуур төвд ажиллаж, сургуулийнхаа төгсөгчидтэй уулзаж хандив босгож байгаад Монголдоо иржээ.

Шинэ үеийн СЕО нарын мэдээлэл шилэн байдлаар ил байдаг нь олонд таашаагддаг. Б.Батжин академиараа улсын сургуулиас хоёр хүүхэд Харвардад тэнцүүлснээр эцэг эхчүүдийн хүсэмжит боловсролын СЕО болсон.

Tус сургуулийн төлбөр анги хамаарахгүйгээр 29.9 сая төгрөгийн төлбөртэй. Сурагчдын сурлагын чанар, гэр бүлийн байдлаас хамаарч сургалтын төлбөрийг 100 хувь хүртэл хөнгөлдөг байна.

Б.Чойжилсүрэнгийн охины удирддаг “Canadian School of Ulaanbaatar” 25 сая төгрөгийн төлбөртэй

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Улаанбаатар дахь хамгийн олон барилгын эзэн, магнат. Тиймдээ ч хотынхоо luxury зэрэглэлд Хүннү 2222 хотхон сүндэрлүүлж, тэгээд бүр хотхон дундаа сургуультай болсон улс төрийн талбарт нөлөө бүхий бэлтэй эр. Тодруулбал Хүннү 2222 хотхоны голомтод байрлах Canadian School of Ulaanbaatar”-г Б.Чойжилсүрэнгийн охин Ч.Заяа удирддаг гэнэ. Нэг жилийн 25 сая төгрөгийн төлбөртэй тус сургууль Монгол болон Канадын Нью-Брансвикийн сургалтын хөтөлбөрийг хослуулан ордог байна. 

НИТХ-ын төлөөлөгч асан Д.Мөнхжаргалын “Green School Mongolia” жилийн 24 сая төгрөгийн төлбөртэй

Яаж ч будаж хачин гоё зураг даруулсан Шадивлан зусланд гарсан түймрийн өмнө селфи зураг дарж олныг алмайруулсанаараа олны сэтгэлд хоногшсон Д.Мөнхжаргал төлөөлөгч 2016-2020 онд НИТХ-д сууж байв. Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан тэрбээр 2021 онд “Green School Mongolia” сургуулиа үүсгэн байгуулжээ. Гачуурт тосгонд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монголын анхны ногоон боардинг “Green School Mongolia”  Улаанбаатарт ногоон сургуулийн суурийг тавьж, олон улсын Кембрижийн ногоон боловсролын хөтөлбөрөөр сургалт явуулахын зэрэгцээ, тус хөтөлбөрийг ЕБС-ийн загварт хувиргах судалгааг давхар хийж эхэлжээ. 

Дотуур байртай тус сургуулийн жилийн төлбөр 24 сая төгрөг. Д.Мөнхжаргал: “Би 2016 оноос НИТХ-ын төлөөлөгч байхдаа “Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн. Орчин цагт  хатуу ур чадвараас илүүтэйгээр хүүхдүүдэд насан турш суралцах арга барилыг эзэмшүүлэх, асуудлыг шийдвэрлэх, тунгаан бодох, шинээр сэтгэх, санаачлах, хариуцлагатай байх, хамгийн гол нь тогтвортой хөгжих, байгаль дэлхийдээ ээлтэй байх чадвар суулгах нь их чухал юм” гэжээ.

Д.Мөнхжаргал тус сургуулиас өмнө “Жаргалан” хувийн сургуулийг ажиллуулж байсан бөгөөд ийнхүү хоёр сургуультай болоод байгаа хэрэг.

Зөвлөх багш Ц.Чинзоригийн Jet international сургууль 19 сая төгрөгийн төлбөртэй 

“Орчин үед заах арга барил их өөрчлөгдөж хүн бий болгоход чиглэдэг болсон. Тиймээс бид академик боловсролоос гадна урлаг гоо зүй, хүүхдийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарч байна” гэж Ц.Чинзориг багш онцолж байгаа. Тэрбээр салбартаа 20+ жилийн туршлагатай чадварлаг боловсон хүчин.

2019 онд үүсгэн байгуулагдсан Jet international сургууль эцэг эхчүүд дунд эрэлттэй, нэр хүнд өндөртэй байна. Тус сургуулийн төлбөр бага, ахлах анги хүртэл 13-19 сая төгрөг.  Ц.Чинзориг захирал бусад хувийн сургуулиудын багш нараа бодвол нийгмийн хариуцлагтай, боловсролын салбараар мэдлэг туршлагаа харамгүй хуваалцдаг гэдгээрээ ялгардаг байна.

Урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэгийн "Hobby" сургуулийн төлбөр 17 сая төгрөг

“Хобби” сургуулийг үүсгэн байгуулагч, урлаг судлалын ухааны доктор Д. Оюунцэцэг 2025 оны долдугаар сард Монгол Улсын Гавьяат багш болсон. Тэрбээр сургуулиа 1994 онд үүсгэн байгуулсан бөгөөд “Хобби” нь Монголын анхны төрийн бус өмчийн дунд сургууль гэгддэг.

Гавьяат багш Д.Оюунцэцэг П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын Хөгжмийн их сургуулийн дэргэдэх Хөгжмийн дунд сургууль, дээрх их сургуулийг хөгжим судлаач мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хөгжим Бүжгийн дунд сургууль, СУИС, МУИС-т багшилж байсан энэ хатагтай 1990 онд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын Хөгжмийн их сургуульд "Монголын дуулалт яруу найраг-яруу найргийн төрөл уртын дууны гарал, хувьсал" сэдвээр Урлаг судлалын ухааны докторын(Ph.D) зэрэг хамгаалж байсан манай урдаа барьдаг сэхээтнүүдийн нэг. Өдгөө сургуулийг нь түүний охин Г.Цэлмүүн удирдаж буй.

Олон улсын AP сургалтын хөтөлбөр болон англи, монгол хэлний хос хөтөлбөрийг Монголдоо анхлан нэвтрүүлсэн тус сургуулийн төлбөр 17.250.000 төгрөг.

АНУ-ын Массачусетсийн Технологийн Сургуулийн анхны монгол төгсөгч З.Энхмөнхийн "Сант" сургууль 14 сая төгрөгийн төлбөртэй

28 жилийн түүхтэй, Монголын ууган хувийн хэвшлийн сургууль болох "Сант" сургуулийн захирлаар З.Энхмөнх ажиллаж байна. Түүний хувьд Монгол улсад MIT-тай хамтарсан хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлэх, олон улсын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх чиглэлээр дагнан мэргэшсэн шинэ үеийн туршлагатай залуу СЕО нарын нэг.

Тэрээр АНУ-ын Массачусетсийн Технологийн Сургуулийн анхны Монгол төгсөгч. Мөн 2011 онд Стэнфордын их сургуулийн Суралцахуйн дизайн технологийн хөтөлбөрийг дүүргэж, магистрын зэргээ хамгаалжээ.

“Сант” сургууль нь Оксфордын англи хэлний хөтөлбөр болон АНУ-ын “AP” хөтөлбөрөөр сургалт явуулдаг бөгөөд анги хамаарахгүйгээр 14 сая төгрөгийн төлбөртэй. Мөн гар утасны аппликейшн бүтээх хичээл үздэгээрээ онцлогтой аж. Төгсөгчдийн амжилт, карьер сургуулийн үзүүлэлт болдог. “Сант”-ын хүүхдүүд ялангуяа тоо, математик талдаа улсдаа толгой цохиж байна.  

“Халзан” Да.Ганболдын үүсгэн байгуулсан “Гёте” бүрэн дунд сургууль 12.сая төгрөгийн төлбөртэй

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболдын гэргий  Ц.Оюун найз П.Хажидмаагийнхаа хамт 2002 онд Гёте сургуулийг үүсгэн байгуулсан. Найзтайгаа хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болсон тул Ц.Оюун нь шинээр “Дойче шоуле” буюу Герман сургуулийг үүсгэн байгуулж, П.Хажидмаа нь “Гёте” сургуулиа өөр байранд шилжүүлэн үргэлжлүүлэн авч явж буй.

Анхны юм анхны л байдаг. “Гётё” илүү сайн яваатай маргах зүйлгүй л дээ. ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай “Гёте” сургуулийн нэг жилийн төлбөр 12 сая төгрөг байна.  Тус сургуулийн онцлог нь нэгдүгээр ангиасаа герман, англи хэлний аль нэгийг сонгож, дөрөвдүгээр ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах боломжтойд оршдог байна.

 Австралиас 50 тэрбумын хөрөнгө оруулалт татсан “Сидней” Оогийгийн сургууль 9,8 сая төгрөгийн төлбөртэй

OOGII брэндийг үүсгэн байгуулагч үзэсгэлэнт бүсгүй Оогий буюу О.Оюунцэцэг Австралид ажиллаж амьдардаг бөгөөд Knight`s Australian-Mongolian School ийг Нүхтэд нээсэн нь олон гэр бүлийн мөрөөдөл биелэх гарц болсон. Австралид сурах, Австрали руу гарч амьдрах өөрөө хамгийн өндөр өртөгтэй. Тэгвэл тус сургуулийн сурагчид Австрали багштай, Австрали боловсролын системээр суралцаж сурагч солилцоогоор Австрали явах боломжтой нь үнэхээр том оюуны хөрөнгө оруулалт байлаа. Эх орондоо боловсролын салбарт ийм том хөрөнгө оруулалт хийсэн Оогий сошиал инфлюнсер. Түүний OOGII брэндийн туфль цүнх бүтээгдэхүүнүүд өндөр чанар, гоёмсог дизайны илэрхийлэл бөгөөд Австралид олон олон залуусыг ажил болон сургуульд зуучилсан эх орноо гэх сэтгэлтэй нэгэн. 2022 онд Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн түүхэн жил Найтын Австрали-Монгол сургууль нээлтээ хийсэн. Шинэ Өмнөд Уэльсийн Т-12 болон Монгол улсын ерөнхий боловсролын цөм хөтөлбөрөөр хичээллэхээрээ онцлогтой тус сургууль клубын системээр хичээллэдэг.

Монгол Улсын Гавьяат Тамирчин Харүмафүжи Д.Бямбадоржийн сургуулийн жилийн төлбөр 8,9 сая төгрөг

Монголд юу олон бөх олон, Японд юу олон монгол сумоч олон. Харин боловсролын салбарт үндэсний бөхөөс 1 аварга, сумочдоос 1 Ёкозүна сургууль нээж оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна. Б.Бат-Эрдэнэ аваргын “Аварга” дээд сургууль бөхийн спортоо барьдгийг та бүхэн мэдэж байгаа.

Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 2019 онд “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиа нээсэн. Тус сургуулийн энэ жилийн төлбөр нь 8,9 сая төгрөг болж 2 сая төгрөгөөр нэмэгджээ.

Д.Бямбадорж сургуулиа нээгээд “Япон хүний ажилч хичээнгүй, эх оронч, өв соёл уламжлалаа дээдэлдэг тэрхүү үнэт чанар юугаар ч сольшгүй үндэсний баялаг болдгийг сумогийн ертөнцөд өнгөрүүлсэн он жилүүд надад гүн гүнзгий ойлгуулж мэдрүүлсэн билээ. Тиймээс Монголынхоо хүүхэд, залуусаа эх орноо хайрлаж, эцэг өвгөдөө хүндэтгэж, өв соёл уламжлалаа дээдэлдэг иргэд болон хүмүүжихэд нь өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэх болсон юм” гэж байв.

 

 

Бэлтгэсэн Б.Ундрал

Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө

6 цаг 37 мин

Дээрэлхэлтийг мэдээлэх “Надад туслаач” суваг ажиллаж эхэллээ

9 цаг 36 мин

Хотын дарга Х.Нямбаатар: Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна

13 цаг 34 мин

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь албан тушаалаа ашиглан авга дүүгээ Харвардын их сургуульд явуулсан нь тогтоогджээ

13 цаг 36 мин

Тодруулга: “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг: Би хэнийг ч залилж, луйвардаагүй, бүх баримт нь байгаа

14 цаг 1 мин

Элдэвтэй нь дэндсэн Баянаа

15 цаг 36 мин

“LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ

Өчигдөр 17 цаг 41 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэргэжлийн томилгоо буюу Н.Эрдэнэбаяр гэж хэн бэ?

Өчигдөр 14 цаг 54 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Төр хөгжүүлэгч биш, зохицуулагч байя

Өчигдөр 14 цаг 43 мин

Жүжигчин Б.Одончимэг анхны тайзны жүжигтээ Т.Бархүүг мөнгөөр “зодож” тоглуулав

Өчигдөр 14 цаг 22 мин

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир яригдаж байна

Өчигдөр 12 цаг 57 мин

Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно

Өчигдөр 11 цаг 13 мин

ЭМДС-аас олгосон төсвөөс өрхийн эмнэлэгийн дарга 194,6 сая төгрөг хувьдаа завшжээ

Өчигдөр 10 цаг 51 мин

Барууны хэв маяг, технократ стилээр имижээ бүрдүүлсэн С.Баярцогт АН-д эзлэх байр сууриа дахин бататгалаа

Өчигдөр 08 цаг 30 мин

ФОТО: Төрсөн өдрөө онцгойлон тэмдэглэсэн МУГЖ, поп дива Б.Сарантуяа тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгууллаа

Уржигдар 19 цаг 31 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Уржигдар 17 цаг 55 мин

Зөвлөлийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцын талаар мэдээлэл сонслоо

Уржигдар 15 цаг 49 мин

Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана

Уржигдар 14 цаг 59 мин

Иргэдийг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

Уржигдар 09 цаг 22 мин

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ-ны парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо

Уржигдар 09 цаг 19 мин

“LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ

Өчигдөр 17 цаг 41 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэргэжлийн томилгоо буюу Н.Эрдэнэбаяр гэж хэн бэ?

Өчигдөр 14 цаг 54 мин

Жүжигчин Б.Одончимэг анхны тайзны жүжигтээ Т.Бархүүг мөнгөөр “зодож” тоглуулав

Өчигдөр 14 цаг 22 мин

Иргэдийг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

Уржигдар 09 цаг 22 мин

Түлхүүрийн нүхээр: УИХ-аас "хөөгдөх" дөхсөн Дав.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй “ял наймаалцсан” гэв үү

2026-04-16

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир яригдаж байна

Өчигдөр 12 цаг 57 мин

Нас барсан 721 хүний тэтгэвэрт 2.6 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр олгожээ

2026-04-17

Ерөнхийлөгчийн хуулийн эргэн тойронд: “Кноп” хэд хүрэв

2026-04-16

ШУУРХАЙ: Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо

2026-04-17

Тодруулга: “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг: Би хэнийг ч залилж, луйвардаагүй, бүх баримт нь байгаа

14 цаг 1 мин

С.Баярцогтын томилгоо ба Ерөнхийлөгчийн сонгууль

2026-04-16

Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий Шанхайн хөгжмийн их сургуулийн анхны Монгол оюутан болжээ

2026-04-17

НИТХ-ын дарга А.Баяр: Зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй

2026-04-17

Багш нар хоёр цалинтай болсноос хойш цалингийн зээл авч чадахаа больжээ

2026-04-17

ЭМДС-аас олгосон төсвөөс өрхийн эмнэлэгийн дарга 194,6 сая төгрөг хувьдаа завшжээ

Өчигдөр 10 цаг 51 мин

ФОТО: Төрсөн өдрөө онцгойлон тэмдэглэсэн МУГЖ, поп дива Б.Сарантуяа тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгууллаа

Уржигдар 19 цаг 31 мин

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь албан тушаалаа ашиглан авга дүүгээ Харвардын их сургуульд явуулсан нь тогтоогджээ

13 цаг 36 мин

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг тамирчдад хүргэх илгээлт

2026-04-16

УИХ-ын гишүүн Б.Батбаатар намын дотоод зөрчлийн улмаас Р.Батболдыг бүх байнгын хорооноос хасуулах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан ч хүлээж авсангүй

2026-04-17

Хотын дарга Х.Нямбаатар: Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна

13 цаг 34 мин

Сурталчилгаа