Доналд Трамп Bad Bunny-гийн Super bowl-ын шоуг түүхэн дэх хамгийн муу үзүүлбэр гэж шүүмжлэв

Доналд Трамп Bad Bunny-гийн Super bowl-ын шоуг түүхэн дэх хамгийн муу үзүүлбэр гэж шүүмжлэв

АНУ-ын бэлгэдэл болсон 60 дахь удаагийн “Super Bowl” аваргын төлөөх тэмцээн болж, Seattle Seahawks баг New England Patriots багийг 29:13 онооны харьцаатай буулган авлаа. Энэ тэмцээний хамгийн чухал, салшгүй нэг хэсэг нь хагас цагийн тоглолт байдаг. Үүнд дуулах нь алдартнуудын хувьд нэр төрийн хэрэг байдаг. Тэгвэл энэ жилийн “Super Bowl”-ийн хагас цагийн тоглолтод Пуерто Рикогоос гаралтай рэппер Bad Bunny дуулж, Лэди Гага, Рики Мартин нартай хамт үзүүлбэр үзүүллээ. 

Тоглолтын үеэр Bad Bunny эв нэгдлийн утга санааг илэрхийлж, “God bless America” гэх хэллэгийн утгыг Чилиэс Канад хүртэлх Америк тивийн бүх улс орнуудыг хамарсан өргөн хүрээнд тайлбарлав. “Чили, Аргентин гээд Америк тивийн бүх улсыг Бурхан ивээг,” хэмээн тэрбээр Хойд болон Өмнөд Америкийн 20 гаруй улсыг нэрлэж, тэдгээрийн олонхын төрийн далбааг харуулжээ. Тэрээр АНУ-ын төрийн далбаа болон АНУ-ын харьяа нутаг Пуэрто-Рикогийн далбааны дэргэд зогссон байна.

Гэвч түүний дуулалт, бүжгийн үзүүлбэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эрс шүүмжилж, “Супер Боулын хагас цагийн шоу үнэхээр аймшигтай, түүхэн дэх хамгийн муу тоглолтуудын нэг! Ямар ч утга учиргүй, Америкийн агуу байдлыг гутаан доромжилж, амжилт, бүтээлч байдал, төгс төгөлдөр байдлын талаарх бидний стандартуудыг огтхон ч илэрхийлсэнгүй,” хэмээн Трамп Truth Social платформ дээр нийтэлжээ.

Мөн Трамп тоглолтын хэл найруулга болон бүжгийн хөдөлгөөнийг аль алиныг нь шүүмжилжээ. “Энэ залуу юу ярьж байгааг хэн ч ойлгохгүй,” хэмээн тэр Truth Social дээр бичээд, бүжгийг нь “жигшмээр”, ялангуяа АНУ даяар болон дэлхий даяар үзэж буй хүүхдүүдэд тохиромжгүй гэж тодорхойлсон байна.

Тэр өмнө нь Bad Bunny-г хагас цагийн шоуны уран бүтээлчээр сонгосныг “аймшигтай сонголт” хэмээн нэрлэж байсан удаатай. Дэлхийд хамгийн их стриймтэй уран бүтээлчдийн нэг Bad Bunny тоглолтоо Грэммийн шагнал гардуулах ёслолд түүх бүтээснээс ердөө долоо хоногийн дараа хийсэн нь энэ. Тэрээр I Should Have Taken More Photos” цомгоороо “Оны шилдэг цомог” шагнал хүртсэн бөгөөд энэ нь тус шагналыг авсан анхны испани хэл дээрх цомог болсон юм. 

Эх сурвалж: CNN

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

12 цаг 38 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

12 цаг 53 мин

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

14 цаг 43 мин

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

17 цаг 30 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

17 цаг 35 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

17 цаг 43 мин

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

Уржигдар 13 цаг 35 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

2026-05-06

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

2026-05-05

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

2026-05-05

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

2026-05-06

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-05

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

2026-05-06

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

2026-05-05

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

2026-05-05

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

Сурталчилгаа