Я.Учралын “халтар” PR хэмээх бантан урлагийг муухай харагдуулж байна

Я.Учралын “халтар” PR хэмээх бантан урлагийг муухай харагдуулж байна

Яг үнэндээ “Дараа жил амьд байгаа ч уу үгүй ч үү, энэ жил тоглолтыг нь үзэцгээе” гэж Т.Ариунааг франкадсан нь хамгийн муухай бүдүүлэг байлаа. Хандалт л авч байвал яахаас ч буцахгүй улайрсан сошиал үзүүлбэрийг санаачлагч нь Ц.Хүсэлбаатар найруулагчийн том хүү Я.Учрал. Тэр нэг хар футболк, хар өмдтэйгөө “Камертон”, “Зүрх асна” араас нь “T-ARA” тоглолтыг “машиндлаа”. Дөрвөн улирлыг нэг хувцастайгаа туулж болно л доо арвич хямгач минимал амьдрал юм байгаа биз. Өөрөө л хандалт авч байвал өөрөө л мундаг харагдаж байвал болоо гэсэн шиг тоглолт бүрд хөлсөө дуслуулан, хэрдээ гоёж гангалж очиж оролцсон хэдийгээ, цаашлаад тоглолтын эзнээ муухай харагдуулах нь хачирхалтай. Ер нь том тоглолтуудыг мэргэжлийн найруулагчид урлагт ядаж ганц клип хийж үзсэн “дурак” үзэгчдээр загнуулан зэмлүүлэн найруулж ирсэн. Тэд алддаг онодог ч урлагт хайртай сэтгэл нь хаачих вэ. Ядаж л тайзаа хүндэлнэ, уран бүтээлчдээ хайрлана. Алдааг өөр дээрээ үүрээд арьсаа хамгаалахгүй бусдыгаа чирч гардаг нь урлагийнхнаа ахлан зохион байгуулж явдаг хүмүүсийн бурхан ухаан.

Аавынхаа нэрээр олонд танигдсан Я.Учрал урлагийнхнаа нэг л хайрлахгүй байна даа. Тэгээд яаж тогооноос нь хоол олж идэх юм бэ? Т.Ариунаагийн тоглолт яасан, хэдэн мянган билет илүү хэвлэж зарлаа, багтсангүй зохион байгуулалт үнэндээ нойл. Т.Ариунаа муулуулж үлдлээ. Магтсан нь их тулдаа даагаад гарч байна. “Камертон” тоглолтын орлогоо луйвардуулсан талаар гол усаар нэг шуугиж байна. Дахиад “Аса Арена”-д тоглох гэж байна. Гэхдээ тухайн үед ажилласан багаа солиод өөрсдийнхөөрөө явах гэж буй хэрэг. Я.Учрал хандалт өндөр үед баавгай шиг сүрлэгээр гарч ирээд хандалт унах, асуудал гарах үед “Би мэдэхгүй” гээд ганц үг дуугарахгүй ичээндээ орох. Соёлтой, бас ч гэж урлагт олон жил зүтгэж сайн мууг үзсэн нуруутай учраас аль аль нь юм ярьсангүй.

Ийм эрсдлийн араас тэр “T-ARA” хамтлагийн тоглолтыг хийх ажилд ханцуй шамласан. Ухаандаа их эрэлттэй тоглолт зохион байгуулагч анзааны өмнөх хэдийнхээ нэрийг зарж идэж байна гэсэн үг л дээ. Тэгээд юу болов? “Би хэдэн дуу дуулахыг огт мэдээгүй. Зөвхөн пиар л хийсэн. Зохион байгуулагчид буруутай” ухааны юм ярилаа. Түүн шиг олон тоглолт зохион байгуулсан гэж цээжээ дэлддэг хүн мэдэхгүй байх боломжгүй. Дээрээс нь тоглолтонд оролцсон эмэгтэй дуучид, бүсгүйчүүдээ сошиалд шидэж өгөв. АЖ А.Долгорын шавь дуурийн дуучин Г.Энхнаран “Ave Maria” дуугаа аль жилийн өмнө дүрсжүүлэн цацаж дебют хийсэн. “Бодлын цагаан хун” дууных нь эзэн нэртэй дуучны зүстэй шавь. Сая түүгээр бараг “шал арчив”. Дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй сонгодог урлаг манайд төдийлөн ойлгогдохгүй хүлээж авахад амаргүй ч зөв өнцгөөс тайлбарлаж болох л. Сошиалын хурц үзүүр өөрт нь чиглэхэд сарниулах зорилгоор ч юм уу тоглолтод оролцсон “Гала” хамтлагийн зургийг тавиад “Нутгийн атаман шиг ...” гэж дооглож бичиж суудаг ямар тоглолтын пиарчин байдаг юм бэ?! Анзаарахад “Гала” энэ зунжин гадаа тоглолтуудад оролцохдоо нэг ч хувцсаа дахиж өмсөхгүй шинээр хийлгэж имиж бүрдүүлэлтээ анхаарч байгаа нь түмний нүдэнд ил. Нүүр будалт, үс зүс, имиж бүрдүүлэлтдээ эмэгтэй дуучид чадлаараа мөнгө зардаг. Ядаж бүсгүйчүүддээ хайртай баймаар шүү дээ, хаа хаанаа. Дэлхийн од “T-ARA” хамтлагийн охид олон хүнтэй зургаа авахуулахдаа өөрсдөө захад нь зогсож бүх зурган дээр гарсан нь тэдний хүмүүжлийг тухайн улсад очоод үзүүлдэг хүндлэлийг харуулж байгаа юм. Манай монгол бүсгүйчүүд гоё сайхан байна, бахархам. “Гала” угаасаа л ягаан өнгөөр имижээ бүрдүүлж ирсэн нь “T-ARA” ихэвчлэн хар цагаанаар хувцасладагтай ижил төстэй.

Бид дэлхийн од “T-ARA”-г дэргэдээс нь дахин харлаа, үзлээ. Цаг агаар тохирсонгүй. Алдаа оноо яривал мэдээж Я.Учрал дангаараа биш олон хүний асуудал. Ер нь чаддаг чаддагаа хийж талх талхаа идвэл иймэрхүү зүйл гарахгүй. Мэдэхгүй салбартаа хөл тавих ийм л аюултайг Я.Учралын жишээнээс харж болж байна. Муу сайн хэлүүлдэг “Буян” Жагаа ах нарийн яривал олон тоглолтын ард гарсан толгой. Сайхан сайхан тоглолт тавьдаг даруухан менежерүүд, найруулагчид олоон. Энэ мэт урлагт хоноцын сэтгэлээр хандагсдаас урлагийнхан өөрсдөө урлагаа аварсан нь дээр. Одоо ч тэгээд оролцогчдоо ч муулдаг, тоглолтын эзнээ ч шавартай хутгадаг, болохоо байхаар сошиалд хаяад өгчихдөг түүний тарыг таних нь таньсан биз. Урлаг уг нь их сайхан зүйл ч салбарын бус хүмүүс л гаднаас нь хутгалдаж бохирдуулж байх юм даа.

Д.Сэргэлэн

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна

55 мин

Н.Алтаншагай гишүүн чуулганы нээлтэнд давхраагаар “гоёв”

1 цаг 4 мин

Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад орлоо

1 цаг 17 мин

Я.Учралын “халтар” PR хэмээх бантан урлагийг муухай харагдуулж байна

1 цаг 39 мин

Намрын чуулганаар УИХ-ын гишүүд юу хэлэлцэх вэ

7 цаг 2 мин

Өнөөдөр болох үйл явдал.

7 цаг 9 мин

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

7 цаг 16 мин

Ардчилсан намынхан Хэнтий аймагт чуулж байна

18 цаг 57 мин

О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно

19 цаг 14 мин

Онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 настай охины хэргийн процессын талаар шүүх тайлбар, мэдээлэл гаргалаа

19 цаг 38 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал! Би МАН-ын даргад өрсөлдөнө

20 цаг 9 мин

Чарли Киркийг буудаж хөнөөсөн гэмт хэрэгтнийг баривчилжээ

Уржигдар 13 цаг 42 мин

Н.Энхбаяр “суганы үс” асан Б.Дэлгэрсайханаа зуув

Уржигдар 13 цаг 23 мин

“90 минут тоглоно” гэсэн “T-ARA” хамтлаг ердөө 6 дуу дуулаад тайзнаас буужээ

Уржигдар 11 цаг 17 мин

"Улаанбаатар трам" төслийн ТЭЗҮ-ийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

2025-09-12

М.Нарантуяа-Нара гишүүн 80-аад оныхныг дэмжинэ гэв

2025-09-12

Улирлын томуугийн вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ

2025-09-12

Д.Амарбаясгалан: Монголын төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үеийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай учраас би МАН-ын даргад нэр дэвшинэ!

2025-09-12

“Төмс” Зоригоогийн эхнэр шашны бизнест улайрав

2025-09-12

Халуун сэдэв: Гашуунаар унасан Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт!

2025-09-12

Онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 настай охины хэргийн процессын талаар шүүх тайлбар, мэдээлэл гаргалаа

19 цаг 38 мин

МАК групп “Аян Залаат” нэртэй, хоног нь 3-27 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, резортоо албан ёсоор нээлээ

2025-09-12

Ерөнхий сайд Г.Занданшатараа таны Засгийн газрынхан төрийн албыг “өөрийн алба” болгож байна

2025-09-09

“90 минут тоглоно” гэсэн “T-ARA” хамтлаг ердөө 6 дуу дуулаад тайзнаас буужээ

Уржигдар 11 цаг 17 мин

Г.Дамдинням: Зэсийн үнэ өсөж буй үед орд газруудаа илрүүлэх зайлшгүй шаардлагатай

2025-09-08

Хөвсгөлийн нэгдсэн эмнэлгийн 14 эмч, сувилагч тарваган тахлын халдвар авчээ

2025-09-09

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Энэ жилээс түүхий нүүрс түлэхгүй учраас сургууль, цэцэрлэгийн 20 зуухыг НЗД-ын нөөц хөрөнгөөр шинэчилнэ

2025-09-09

Халуун сэдэв: Гашуунаар унасан Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт!

2025-09-12

Чарли Киркийг буудаж хөнөөсөн гэмт хэрэгтнийг баривчилжээ

Уржигдар 13 цаг 42 мин

Маргааш автомашингүй өдөр учраас дараах замуудыг хаана

2025-09-12

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаа нарт Land Cruiser 78 маркын автомашин өгчээ

2025-09-10

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ

2025-09-09

10 сартай нярайг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн П-г “Биеийн байдал тааруу“ хэмээн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

2025-09-11

T-ARA хамтлагтай Монголоос тулах царайлагууд: “Гала”, модель О.Билгүүн

2025-09-12

Өнөөдрөөс зээлийн мэдээллийн хар жагсаалт албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ

2025-09-10

Гаалиар оруулах бараа, бүтээгдэхүүнийг 85 алхмаар хянадаг, байцаагчаас хамаарсан 55 удаагийн үйлдэлтэй хуучин журмыг халж, цахимжуулав

2025-09-09

Д.Амарбаясгалан: Монголын төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үеийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай учраас би МАН-ын даргад нэр дэвшинэ!

2025-09-12

“Төмс” Зоригоогийн эхнэр шашны бизнест улайрав

2025-09-12

АТГ-аас ямар шалтгаанаар МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байна

2025-09-11

МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан Д.Амарбаясгалан “том ах” нараа муулсан уу?

2025-09-12

Сурталчилгаа