Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Талх Чихэр” ХК нь 1984 онд Талх Чихрийн комбинат нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг. Эрүүл хүнс Таны сонголт уриатай “Талх Чихэр” ХК өдгөө талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх 6 шугам, нарийн боов үйлдвэрлэлийн 4 шугам, жигнэмэг, чихрийн шугам бүхий “Томбат” ХХК, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хотол” бялууны үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй.
Энэ хугацаанд АНУ, БНЧУ, БНСУ, Итали, Чех, Франц, Герман, Голланд, Испани, Финланд улстай гадаад харилцаагаа тэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тоног төхөөрөмж, урсгал шугамыг салбартаа анх удаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.
Мөн Талх чихэр ХК салбартаа анх удаа хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 амжилттай нэвтрүүлэн ажилласан ууган компаниудын нэг юм. Түүнчлэн хүнсний чанар, аюулгүй байдлын FSSC 22000 стандарт хэрэгжүүлж ажилладаг гэдгээрээ ялгардаг байна.
FSSC 22000 стандарт гэдэг нь хүнсний аюулгүй байдлаас гадна хүнсний чанар, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх ажиллагааг хамарсан иж бүрэн удирдлагын тогтолцоо юм. Хүнсний түүхий эд хүлээн авахаас бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх бүхий л үе шатанд үүсч болох аюул, эрсдэлүүдийг хянадаг байна.
Иймд эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын орчинд чанартай,аюулгүй, эрүүл хүнс үйлдвэрлэн хэрэглэгч олондоо хүргэх нь чухал учраас "Талх Чихэр" ХК хөндлөнгийн аудит, баталгаажуулалтын гэрчилгээгээр нотлогддог FSSC 22000 стандартыг хэрэгжүүлсээр байгаа юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
