П.Цагаан: Оюу толгойн сонсгол явцуу зорилгоор биш нэгдсэн нэг ойлголтод хүрч, Монголд хөрөнгө оруулалт татах, ашиг авчрах талаас хийх нь чухал
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Уг сонсголд Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Баярцогт, П.Цагаан, Л.Гүндалай, Н.Батбаяр нар гэрчээр оролцож буй.
Тус сонсголд 300 гэрчийг дуудсан ч 160 гаруй нь ирсэн юм.
Оюутолгой орд 2023 онд гүний уурхайг ашиглалтад оруулснаар дэлхийд гуравт эрэмбэлэгдэх маш том уурхайн ашиглалттай орд болсон. Гэвч монголчуудад үр өгөөжөө өгөх нь битгий хэл гүний уурхай ашиглалтад орсноор монголчууд 2038 он хүртэл ашиг хүртэхгүй болсон юм. Мөн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнэ нарын сайд нар Оюутолгойгоос 20 сая долларын хулгай хийсэн байж болзошгүй асуудлыг хөндөөд буй.
Нөгөө талаар Оюутолгойн сонсголоор Онтрэгийн ордод Монгол Улс 34 хувь эзэмших шаардлагагүй гэдэг тархи угаалтыг явуулж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ үеэр "Ачит ихт" ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.