Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“То bе or not tо bе” шоу нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ы шөнө” жүжигт тоглон уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Э.Намуун “Мөрөөдлийн театр”-ын “угшил”-тай.
Э.Намуун СУИС-ийг 2013 онд Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлагад төгссөн бөгөөд үргэлжлүүлэн найруулагчаар суралцжээ. “Мөрөөдлийн театр”-ын тайзны уран бүтээлүүдээс гадна “Цахлай нисэх гэж төрдөг”, “Хамтдаа” олон ангит, “Одод болох хүслэн”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд” уран сайхны кино зэрэг дэлгэцийн цөөхөн уран бүтээлд тоглосон ч ур чадвараараа гайхагддаг байсан түүнийг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын гэргий гэдгийг үзэгчид хэдийн мэднэ. Таван хүүхдийн ээж болж хэсэг хугацаанд уран бүтээлээс хол байсан ч тэрбээр яг одоо үзэгчдэд хүрч буй “Яг түүн шиг” шоугаар урлагт эргэн ирж буйгаа зарлаад буй.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
