Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
1997 онд 17 настайдаа “Номин талст” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, уянгалаг хайрын дуунуудаар охидыг уярааж явсан Хаянааг Монголын рок попын эрчүүд дундаас хамгийн царайлаг нь гэлцдэг.
Тэрбээр дуулж бүжиглэхээс гадна зурах авьяастай, улсын гольфын тэмцээний түрүүг удаа дараалан авч байсан гээд ёстой л есөн шид нь бүрдчихсэн адтай нэгэн.
Өдгөө ч бүсгүйчүүдийн краш байсаар буй А.Хаянхярваа урлагаас хөндийрөн улс төрд хэсэг зүтгэчихээд “Masked singer” шоунд оролцон, comeback хийж, фенүүдээ баясгаад амжсан. Тэгвэл энэ удаад тэрбээр "Яг түүн шиг" шоунд оролцож, ур чадвараа гайхуулж байна. Шоуны баззер түүн хатуухан таарч, тэрбээр дуучин С.Наран, “Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тайлер гэх зэрэг дахин давтагдашгүй, донжтой алдартнуудыг дуурайж өөрийгөө сорьж буй. Гэсэн ч тэрбээр торолгүй давж байгаа бөгөөд тус шоуны гурав дахь дугаарт дэлхийн алдартай сопрано хоолойт Монсеррат Кабалле гэх эмэгтэй дуучныг чадварлаг дуурайн, ялагч болсон юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
