"The Mongol Khan" жүжгийг шүүмжилжээ

"The Mongol Khan" жүжгийг нүсэр бүрэлдэхүүнтэй ч үнэхээр уйтгартай хэмээн шүүмжилжээ

Өнгөрсөн долоо хоногт Лондон хотод нээгдсэн "The Mongol Khan" жүжгийн талаар Их Британийн хэвлэлүүдээр урлаг судлаачдын шүүмжүүд гарч эхэлсэн байна.

Бид тэдгээрээс "The Telegraph" сонинд нийтлүүлсэн Марианка Свэйний шүүмжийг орчуулан хүргэж байна.


Монголын түүхийн сэдэвтэй энэхүү жүжгийн талаар хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол яригдаж буй хаан нь Чингис биш юм.

Орос, Хятадын дундаас ялгарахыг хичээж буй (Хятадад салан тусгаарлах үзлээс болгоомжлон уг жүжгийг хориглосон) жижиг үндэстний зөөлөн хүчээ харуулах энэ оролдлого нь 2000 жилийн өмнөх үйл явдлаар өрнөдөг бол энд тоглох болсон шалтгаан нь саяхны түүхтэй буюу Британи, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбоотой.

Хэдийгээр сонирхолтой тайз засал, 70 хүний нүсэр бүрэлдэхүүнтэй ч энэ бүтээл нь үнэхээр уйтгартай байлаа.

1998 онд Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэн уг зохиолд залгамжлагчийн асуудалтай хааныг дүрсэлжээ.

Түүний хатан, татвар эм хоёр хоорондоо хэдхэн хоногийн зайтай хунтайж нарыг төрүүлдэг. Гэхдээ хатны төрүүлсэн хүүхдийн эцэг нь үнэндээ хааны зөвлөх юм.

Сэжиг авсан хаан татвар эмийн хүүхдийг залгамжлагчаараа сонгоход зөвлөх нь хүүхдүүдийг сольдог.

Энэ үйл явдлыг нэг үзэгдлээр, тэр ч байтугай прологоор хялбархан харуулж болох ч жүжгийн эхний хагасыг бүхэлд нь эзэлжээ.

Бүгд Бондын дайснууд шиг төлөвлөгөө зохиож буйг дараалсан үзэгдлүүдээр харуулна. Энэ үеийн өрнөл нь залхмаар удаан боловч дуурь, балет юм уу Шекспирийн жүжиг шиг урлагийн таашаал өгөхгүй.

Түүхч Жон Мэний (түүнд жүжгийн зохиолч эхнэр Тимбэрлэйк Вертенбэйкер нь тусалсан бололтой) англи хэлний орчуулга нь хэтэрхий хүнд хэцүү зүйрлэлүүдээр дүүрчээ.

Өвөг дээдсийнхээ сүнсийг дуудахаас эхлээд “хөгшин” гэдэг үгийг замбараагүй хэрэглэж байгаа, “сарны туяа тод цацруулсан царайтай” эмэгтэйг хайж буй хаан зэрэг хачин жигтэй үг хэллэгүүдээс үүнийг харж болно.

Аллагаар дүүрэн сүүлийн хагас нь маш их эмгэнэл, уй гашууг харуулах ёстой байлаа. Гэвч дүрүүдийн жүжиглэлт үүнийг харуулж чадсангүй.

Hero Baatar-ийн бүтээл Колизейн тайзнаа сүрэг шувууд мэт хөдлөх дээлтэй бүжигчдийн аварга том үзүүлбэр дээрээ хамгийн сайн ажиллажээ.

Гэхдээ энэ нь ч бас хачин этгээд.

Нарны Цирк (Cirque du Soleil) маягийн акробат, илүүц гэмээр утаагаар тургидаг луу, сэлэмчдийн болхи тулаан, “Араатны хаан арслан” (The Lion King)-тай харьцуулахад хийц муутай зарим амьтдын баг зэргийг эндээс харж болно.

Тулааны хөгжим нь муухан киноны бичлэгтэй адил. Мөр бүрд гайхмаар өнгө алдаж, та өөрийн эрхгүй тэдгээрийг засаж сонсоход хүрнэ.

Тансаг өмсгөлүүд дотор нь уламжлалт хувцаснаас эхлээд цусны судаснууд, томруулсан хөхөөр чимэглэж, бараан шилтэй хослуулсан өмсгөлүүд хүртэл бий.

Эдгээр дээр хүнд амьсгаа, сэрэл өдөөсөн ёололтын чимээг нэмбэл бүр хачин жигтэй.

Жүжиглэлт нь маш их уянгын халилтай. Ганболдын Эрдэнэбилэг хаан гэдэг утгаараа хүчирхэг харагдаж байсан ч түүнээс илүү мэдээлэлтэй үзэгчдэд ухаалаг удирдагчийн дүрийг харуулах тал дээр хэцүү байлаа.

Сугарын Болд-Эрдэнэ жигшмээр муухай сөрөг дүр, Уртнасангийн Уранчимэг зовж шаналсан хатан, Шадавын Доржсүрэн ээлжээ хүлээж буй дарангуйлагчийн дүрийг бүтээдэг.

Эдгээрээс сүүлд дурдсан дүр нь ялангуяа тун таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний зэрэмдэг бие нь сул дорой байдал, хорон муу санааг илэрхийлнэ.

Соёлын харилцааг, ялангуяа бахархам дипломат харилцаанд үндэслэсэн соёлын харилцааг бид үргэлж дэмжих ёстой.

Гэсэн хэдий ч “төрийг” ард түмнээс дээгүүр тавих суртал нэвтрүүлгийн агуулга, эсвэл хүчийг бүхнээс дээгүүр тавьсан утгатай ийм бүтээлд үзэгчид баясна гэдэгт би лав эргэлзэж байна.

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

7 цаг 18 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 14 цаг 22 мин

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

Уржигдар 13 цаг 58 мин

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

Уржигдар 12 цаг 26 мин

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

Уржигдар 11 цаг 45 мин

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

Уржигдар 09 цаг 46 мин

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

2026-05-06

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

2026-05-06

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

2026-05-06

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

2026-05-05

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

2026-05-06

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

2026-05-05

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

2026-05-05

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

2026-05-06

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 14 цаг 22 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

2026-05-06

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-05

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

Уржигдар 13 цаг 58 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

Сурталчилгаа