Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ дэлхийн толгой баян, тэрбумтан Илон Маскийн “Space X” компанид ажиллахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа хуваалцжээ.
“SpaceX and Starlink 2022 оны 6 сарын 22-нд анх SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell-тэй холбогдож Старлинкийг Монголд орж ирэх асуудлыг ярилцаж байлаа. Тухайн үедээ энэ асуудлыг Засгийн газрын хурлаар оруулсан.
Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ.
Тухайн үедээ би өөрөө энэ компанид ажиллаж байна гэж төсөөлж байсангүй. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй Gwynne Shotwell, дэд ерөнхийлөгч Lauren Dreyer зэрэг мундаг лидер эмэгтэйчүүдтэй ажиллаж, тэднээс суралцах боломж олдож байгаад их баяртай байгаа.
Өнгөрсөн хугацаанд өөрт байгаа бололцоог ашиглан Элон Маскыг Монголын ЗГ, Ерөнхий сайдтай онлайнаар уулзуулж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр Монгол улс албан ёсоор Старлинкийн интернэттэй болж байна.
Хувьдаа би дэлхийн хаана ч, ямар ч ажил хийсэн миний зорилго бол Монгол залуучуудыг маш сайн боловсрол эзэмшихэд туслах, Монгол улс дэлхийтэй эн зэрэгцэж хөгжихөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах байсаар байх болно. Тийм ч учраас төрд ажиллаж байхдаа И-Монголиа төслийг хэрэгжүүлэхийн хажуугаар анх Amazon, Google Education, Microsoft, Alibaba зэрэг компаниудтай хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэх гүүрийг тавьсан нь эхнээсээ хэрэгжиж эхэлжээ.
Удахгүй Код бичих хөтөлбөрөө бас зарлана.
Цаашдаа улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн чадах зүйлсээрээ хувь нэмрээ оруулсаар байх болно." гэв.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
