Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Гар утас, интернет нэмэх нь нүүрэмгий бол хэн бүхэн сэтгүүлч, мэдээчин, инфлюнсер болдог болсон цаг. Энэ удаад Ар Монголын алдарт лайвчдын эгнээнд П.Анужин гишүүн хүч түрэн орж ирлээ. Хэвлэлд ам нээдэггүй, тойрч зугтдаг хэрнээ ажлаа тайлагнахаар фейсбүүкийг сонгож, ард түмэнтэйгээ ойр байхын тулд лайвчин болохоор шийдсэнээ ч ний нуугүй хэлэв. Шалтгаан нь маш тодорхой.
Тэрээр энэ сонгуулиар Сонгинохайрхан дүүргээсээ нахих нь тодорхой болсон гэсэн үг. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвртүүлгийн уяхан хөтлөгчөөр олны танил болсон эрхэм гишүүнд үүн шиг амархан юм ч хаа байхав. Аа гэхдээ монгол төрийн түшээ, төрд түмнээ төлөөлж буй хүмүүст бас нэг цензур, хэмжүүр байх ёстой. Тэгэх тусмаа байдаг л нэг лайвчин бол Осоржамааг ч сонгож болох цаг үед амьдарч буйгаа бодолцон эрхэм гишүүн маань нэгийг бодож, нөгөөг тунгаана биз ээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
