Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Таван охин, нэг хүүтэй өнөр бүлийн эзэгтэй болсон дуучин, инфлюнсер Ч.Уранхолбоо өнөөдөр “Алдарт эх”-ийн I одонгоо гардан авлаа. Өсвөр насандаа дуучин дүрээр олны танил болсон тэрээр өдгөө сайн үйлстэн, инфлюнсер цолтой яалт ч үгүй охид бүсгүйчүүдийн тод нөлөөлөл нь. Нэгэн үе “Уучлаарай Зулаа”, “Хөвгүүн” зэрэг хит дуугаараа эрчүүдийн хайрыг татан, залуусыг байлдан дагуулж 2000-аад оны жинхэнэ од нь байв.
Тухайн үедээ л “Гала” хамтлагийн “барби Ану” гэж хочлуулдаг байсан тэрээр өдгөө охид, бүсгүйчүүдийн төлөө дуу хоолойгоо өргөж, “Хөөрхөн дэлхий” ТББ байгуулаад амжсан сайн үйлстнүүдийн нэг. Үүгээр ч зогсохгүй “Busy mom” влогын хөтлөгч, өөрийн нэрийн үс арчилгааны брэндтэй, “Нийслэлийн гэр бүлийн элч” гээд чамгүй ажил хэрэгч бүсгүй гэжугаа. Охидтойгоо клип, рекламанд тоглочихдог гангар шаазан шиг Ч.Уранхолбоо ийнхүү 39 насандаа “Алдарт эх” болж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
