Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Баянхонгорынхон багшралдаж байгаа Чингэлтэй дүүрэг Г.Занданшатарын бүлэглэлээр дүүрчээ. Тус дүүргээс НИТХ-д сууж байгаа хип хопчин дарга З.Төмөртөөмөө, засаг дарга Н.Батсүмбэрэл нар Хонгор нутгийнх. Чингэлтэйн 24 хорооны 8 засаг ноён нь Хонгор нутгийнх гэхээр огшмоор тансаг зөөлөн хөрс Их хурлын даргад байна. “Боов” М.Оюунчимэг, “нүүрс” Т.Аюурсайхан, “царцаа ногоон” Ж.Сүхбаатар нар дүүрэгтээ нүүргүй болсон.

Эхний хоёр арчигдсан. Царцаа ногооны хархүү, түмэн онигоотой түгжрэлийн сайд асан нэг л итгэл үнэмшил төрөхөөр харагдахаа байсан. Нарт тэнгэрийн дор Г.Занданшатар энэ тойрогт ганган сонголт болж мэдэхээр байна. Хөгшин чоно гэж Л.Оюун-Эрдэнэ гал руу шидсэн ч шүд байхгүй бол буйлаараа гэж үг бий дээ. Мань эр тойргоо бараг “бавчихсан” юм биш үү?
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
