Д.Мөнхтөр: Соёмбо хадгийг жаазлаад гэр орондоо залбал Жанлавцогзол судрыг  гэртээ залсантай ижил. Ажил үйлс бүтэж, эв найрамдал оршино

Д.Мөнхтөр: Соёмбо хадгийг жаазлаад гэр орондоо залбал Жанлавцогзол судрыг гэртээ залсантай ижил. Ажил үйлс бүтэж, эв найрамдал оршино

“Эдийн дээд хадаг, идээний дээд сүү” гэдэг билээ. Монголчууд эрт цагаас бэр гуйх, багш шавийн барилдлага үйлдэх, хүүхдийн үсний даахь авах, бурханд мөргөх, шинэ гэр барих, хурим найр хийх, ахмад настантай золгоход гээд аливаа үйлийг анхлан эхлэхдээ ариун сайхан санааг илэрхийлж хадаг барьдаг билээ. Мөн хишиг даллагын уутыг таван өнгийн хадгаар ороогоод тавьдаг, эсвэл тусд нь таван өнгийн хадгийг эвхээд хадгалдаг уламжлалтай. Энэ нь баян чинээлэг, гай барцадгvй амар тvвшин явахыг бэлгэддэг жамтай юм.

Харамсалтай нь сүүлийн үед энэ ёс заншил алсарч хадаг гэдэг зүйл үнэ цэнээ алдаж эхлээд буй. Хадгийг ямар үед хэрэглэх, хэнд ямар өнгөтэй хадаг барих зэргийг мэдэхгүйгээс уяж, тогтоож болох бүхий л газарт “өргөнө”. Ингээд л хадгийн үнэ цэнэ алдагдаж, модонд уядаг “даавуу”-ны үүрэг гүйцэтгэж эхэлнэ.

Тэгвэл Үндэсний үйлдвэрлэгч “Дөрвөн арвайт” бренд хуучны ёс уламжлалыг сэргээж эдийн дээд хадгийн утга агуулга бүхий дүрс, хээтэйгээр үйлдвэрлэдэг аж. Тэдний онцлог нь хадаг бүр дээрээ гүн утга агуулга бүхий дүрс, хээ, маань мэгзэмийг соёмбо үсгээр бичиж бүтээдэг байна.

Энэ талаар Буддын гүн ухаан судлаач Д.Мөнхтөр хэлэхдээ,

Соёмбо хадаг: “Дөрвөн арвайт” бренд Өндөр гэгээний 390 жилийн ойд зориулж маш онцгой хадаг бүтээсэн.  Энэ бол төрийн алтан соёмбыг голд нь залж, энх тунх, эв найрамдалтай оршихын тухайд айлдсан Жанлацогзол номыг соёмбо үсгээр бичиж бэлгэдлийг нь оршоосон. Тиймээс энэ хадгийг жаазлаад гэр орондоо залбал Жанлацогзол судрыг гэртээ залсантай ижил.  Ажил үйлс бүтэж, эв найрамдал оршино.

Даш хадаг: Даш хадаг гэдэг нь өлзий хутгийн хадаг гэсэн утгатай төвд үг юм. Амар мэнд мэдэх болон шашны зан үйлд хүндэтгэл үзүүлэхэд хэрэглэнэ. Өргөн хэрэглээнд хэрэглэж болох уг хадгийг зарим үед төлбөрийн хэрэгсэл болгон жишиг тогтоодог байсан үе бий. Бадам лянхуа цэцгэн дээр хорол өлзий лянхуа шүхэртэй, дээд доод захдаа алхан хээтэй. Анхан хээний хажууд “Ум сайн амгалан болтугай” хэмээн монгол бичгээр бичсэн. Мөн хажуу талдаа алхан хээтэй, “Өлзий хутгийн хадаг” гэсэн утгатай төвд үг бичжээ.

Нанжвандан хадаг:  Энэ хадгийг ихэвчлэн зан үйлд ашигладаг. Тухайлбал, газар гуйх, бурхан болоочийн буяны зан үйлд ашиглана.

Баранзад хадаг:  Энэ бол хүндэтгэлийн хадаг. Төр, шашны томоохон зан үйлд хэрэглэдэг хэмжээгээрээ ч хамгийн урт хадаг юм. Уг хадаг нь тойрсон хамар угалз бадраа хээ болон өлзий, жанцан, бумба, лянхуа, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтэй өлзий хутгийн найман тэмдэгтэй байдаг

Хийморийн хадаг: Гал морин жилийг угтаж хийморийн хадаг шинээр бүтээсэн. Хадаг дээрээ зэндмэнэ эрдэнэтэй хийморийн морийг бүтээж өгснөөрөө онцлогтой. Зэндмэнэ эрдэнэ нь хүний сэтгэлийг, морь нь хийморийг бэлгэддэг учиртай. Бидний хийморь ариун бадрангуй байвал сэтгэл ариун, оюун ухаан хурц байна гэсэн бэлгэдэлтэй тиймээс морин жилд хийромийн хадгийг барьж золговол хийморь нь ариун тэгш дэлгэр байна гэж бэлгэднэ” гэлээ.

Таван өнгийн хадаг хамтдаа байх нь мөн л буян хишиг тогтоож эдээр баян, аж амьдрал чинээлэг, гай барцадгүй, гарз хохиролгүй, энх тайван, амар түвшин явахыг билэгддэг байна.

Цагаан хадаг: Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билэгшээдэг.

Шар хадаг: Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.

Улаан хадаг: Гал голомт бадран дээшлэхийн билэгдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.

Цэнхэр хадаг: Мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг: Дэлгэрэн арвижихын билэгдэлтэй. Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг хадгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билэгдэл оршино хэмээдэг байна.

 

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

9 цаг 22 мин

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

14 цаг 28 мин

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

15 цаг 1 мин

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

16 цаг 37 мин

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

17 цаг 38 мин

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

17 цаг 42 мин

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

Уржигдар 18 цаг 04 мин

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

Уржигдар 17 цаг 01 мин

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

Уржигдар 15 цаг 03 мин

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

Уржигдар 12 цаг 58 мин

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

Уржигдар 10 цаг 51 мин

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

Уржигдар 10 цаг 22 мин

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

Уржигдар 09 цаг 44 мин

Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 91 иргэн эх орондоо ирлээ

Уржигдар 09 цаг 36 мин

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

Парламентаас шүд сугалах уу?

2026-03-10

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

Харри Поттер киноны жүжигчин Эмма Уатсон нисэх онгоцны буудал дээр тэрбумтан Гонзало Байерестэй үнсэлцэн, үерхэж буйгаа баталлаа

2026-03-06

ТҮҮХ: "Мартын 8" буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн учир

2026-03-06

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн Монголыг хариуцсан ерөнхий захирлаар Б.Дуламсүрэнг томиллоо

2026-03-06

Малайзад учир битүүлгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар болжээ

2026-03-06

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Ж.Батзандан Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжихээ илэрхийллээ

2026-03-06

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

ХӨСҮТ: Менингитийн халдвараар өчигдрийн байдлаар 5 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан

2026-03-06

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

16 цаг 37 мин

Энэ хаврын трэнд: Өнгөтэй уруулын филлер La mer dental, aesthetic and surgery clinic

2026-03-06

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

Уржигдар 12 цаг 58 мин

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

Уржигдар 10 цаг 51 мин

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа