Оюу толгой  төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай Пүрэв гарагт уулзаж Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв.

Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу Толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу Толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв.

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу Толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.

Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу Толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна. Мөн Оюу Толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.

Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.

Эцэст нь Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

9 цаг 45 мин

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

14 цаг 50 мин

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

15 цаг 23 мин

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

16 цаг 59 мин

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

18 цаг 0 мин

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

18 цаг 4 мин

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

Уржигдар 18 цаг 04 мин

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

Уржигдар 17 цаг 01 мин

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

Уржигдар 15 цаг 03 мин

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

Уржигдар 12 цаг 58 мин

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

Уржигдар 10 цаг 51 мин

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

Уржигдар 10 цаг 22 мин

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

Уржигдар 09 цаг 44 мин

Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 91 иргэн эх орондоо ирлээ

Уржигдар 09 цаг 36 мин

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

Парламентаас шүд сугалах уу?

2026-03-10

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

Харри Поттер киноны жүжигчин Эмма Уатсон нисэх онгоцны буудал дээр тэрбумтан Гонзало Байерестэй үнсэлцэн, үерхэж буйгаа баталлаа

2026-03-06

ТҮҮХ: "Мартын 8" буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн учир

2026-03-06

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн Монголыг хариуцсан ерөнхий захирлаар Б.Дуламсүрэнг томиллоо

2026-03-06

Малайзад учир битүүлгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар болжээ

2026-03-06

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Ж.Батзандан Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжихээ илэрхийллээ

2026-03-06

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

ХӨСҮТ: Менингитийн халдвараар өчигдрийн байдлаар 5 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан

2026-03-06

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

16 цаг 59 мин

Энэ хаврын трэнд: Өнгөтэй уруулын филлер La mer dental, aesthetic and surgery clinic

2026-03-06

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

Уржигдар 12 цаг 58 мин

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

Уржигдар 10 цаг 51 мин

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа