Э.Батбаяр: Бид санхүүжилт авсан нь үнэн. Гэхдээ залилсан зүйлгүй, тооцоо бүрэн дууссан

Э.Батбаяр: Бид санхүүжилт авсан нь үнэн. Гэхдээ залилсан зүйлгүй, тооцоо бүрэн дууссан

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүсийг гадаадын хөрөнгө оруулалттай компанийг залилан, хөрөнгийг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нөхөр Р.Батбаяр нар нийлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  “Шинжиан Шинфа” компанийн хөрөнгийг завшсан гэх асуудал хөндөгдөөд буй. Мөн тус компанийн мөнгийг завшсан “Хос мөнгөн зам” компаниас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын компанид 6.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх баримт тавигдаад байна.

Иймд дээрх асуудалтай холбоотойгоор Э.Бат-Амгалан сайдын төрсөн дүү Э.Батбаяраас тодрууллаа.

– Танай ах Бат-Амгалан сайдаас тодруулахад хэвлэл мэдээллээр гараад буй зүйлийг няцааж, тантай өөртэй чинь уулзаад мэдээллээ ав гэсэн. Энэ дагуу уулзаж байна. Та Шинжиан Шинфа гэдэг компани мэдэх үү? Эзэн нь болох Хятад улсын иргэнийг залилсан юм уу?

– Өдрийн мэнд хүргэе. Төрийн банкнаас 4 машин дүүрэн 20 тэрбум төгрөг бэлнээр гарч алга болгосон ч билүү, авилгалд очсон ч гэлүү энэ хэргийн дуулиант эзэн Шинжиан Шинфа түүний эзэн Хятад хүн гэж байдаг талаар хэвлэлээр шуугиж байснаас өөр энэ компанийн талаар мэдэх юм алга байна.

– Тэр Хос мөнгөн зам гэдэг компанийг мэдэх үү. Ямар холбоотой вэ?

– Миний хамаарал бүхий компанийн нэг харилцагч байсан компани байгаа. Тэрийг бол мэднэ ээ. Миний амьдаа ах байдаг тэр хүнийг би сайн танина. Харин сүүлд хэвлэлээр янз бүрийн зүйл яригдаж эхлэхээр нь бүртгэлийн нээлттэй мэдээллээр орж харсан. Эцсийн эзэмшигч нь Рагчаахүү гэдэг хүн гарч ирж байна лээ. Тэгэхээр Шинжиан Шинфа ч бил үү тэр Хятад хүмүүсийн асуудлыг тухайн компани, эзэдтэй нь ярих ёстой байх. Ер нь компани улсын бүртгэлийн мэдээлэл нээлттэй байдаг түүгээр ороод мэдээлэл гаргахаасаа өмнө сэтгүүлч нар нэг шалгачихад буруудах зүйл байдаггүй. Тэгэхгүй түүхий, худлаа мэдээллээ нягталж шалгалгүй, хүний амнаас сонсоод л, хамааралгүй бусад этгээдэд хамаатуулаад олонд нийтэд тараагаад байж болохгүй шүү дээ.

– Тэгвэл тэр Хос мөнгөн зам гэдэг компаниас та яриад байгаа их хэмжээний мөнгийг авсан юм уу?

– Манай харилцагч байсан бид тодорхой санхүүгийн харилцаанд орж байсан нь үнэн. Тус компаниас 2021.08.03-ны өдрөөс 2021.09.03-ны хооронд 4 удаагийн гүйлгээгээр 5.8 тэрбум төгрөг шилжүүлсэн, тус компаниас авсан мөнгийг бид 2021.12.30-нээс 2024.04.04-ний өдөр хүртэл бүрэн төлж дуусгаад, хоёр компанийн хооронд санхүүгийн тооцоо нийлээд, тооцоо дууссан тухай акт үйлдэж, баталгаажуулсан байдаг. Гэтэл тамга тэмдэг байхгүй, банкнаас бэлнээр авсан зарлагын баримтын зураг тавиад бидэнд бодитоор шилжүүлсэн, 6.8 тэрбум төгрөг авсан мэтээр олон нийтийн сүлжээнд бодит баримтгүй, эх үүсвэр нь ч тодорхойгүй худал мэдээлэл тавигдаад байгаа нь харамсалтай байна.

Их хэмжээний мөнгө авсан, залилсан, хохироосон мэт гарч байгаа нь бол худлаа. Тэр цацаад байгаа нэвтрүүлэгт гарч буй мэдээллээс харахад Хос мөнгөн зам ч нэлээд их мөнгөний эргэлттэй, олон харилцагчтай компани шиг байна лээ.

Бид санхүүжилт авсан нь үнэн, бүрэн буцааж төлөөд тооцоо нийлсэн актаар хоёр тал баталгаажуулсан баримт үүнийг нотлох анхан шатны бүх баримт нь байгаа. Одоо ямар ч тооцоо байхгүй.

– Баримтыг нь авч болох уу. Олон нийтэд тарааж болох уу?

– Баримтыг авч болно оо. Уул нь хоёр компани санхүүгийн асуудал иймэрхүү харилцаа бизнест байдаг л зүйл шүү дээ. Яг ямар учраас олон нийтэд тараах шаардлагатай байгааг ойлгосонгүй. Бодит үнэн баримт үнэхээр олон нийтэд хэрэгтэй бол үзүүлж харуулахад татгалзаад байх зүйл байхгүй ээ.

– Та энэ асуудлаар нөгөө талийн хүнтэйгээ уулзсан уу?

–Нөгөө тал гэж хэн билээ. Тэр залилуусан гэх Хятад хүнийг би танихгүй. Амьдралдаа хараагүй. М-Ойлын Батбаяр захирлын асууж байгаа бол утсаар ярьж юу болоод байгааг тодруулсан. Хос мөнгөн замтай санхүүгийн харилцаанд орсон тэр үед Пунсалмаа маань гишүүн ч болоогүй байсан. Яг юу болоод байгааг мэдэхгүй байна. Та бүхэн рүү дайрч байгаад санаа зовоод юу хэлэхээ сайн мэдэхгүй л байна гэж байсан.

– Энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэх бол?

– Энэ талаар тэр яригдаад байгаа компаниудын эцсийн өмчлөгчдөөс нь асуух хэрэгтэй байх. Сошиалаар ингэж сэвж асуудал шийдэхгүй гэдэг нь бол тодорхой. Монгол улс хуультай газар, иргэн, захиргаа гээд тус тусад нь авч үзэж, шийдвэр гаргадаг төрийн байгууллагууд байдаг.

Харин ч хоёр бизнесийн харилцагчийн 5.8 тэрбум төгрөгийн авсан, буцаан төлсөн харилцааг хаа хамаагүй хэн нэгэн этгээдийг маш их хэмжээний мөнгөн дүнгээр хохироосон хэрэгт хамаатуулж, худал мэдээллээ үнэн мэт олон давтамжтай олон нийтэд цацаж, манай компанийн нэр төрд халдаж байгаа учраас бид энэ асуудлыг холбогдох хууль шүүхийн байгууллагад хандаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно.

Тодруулгаас харахад Э.Батбаяр өөрийгөө уг хэрэгт шууд хамааралгүй, “Шинжиан Шинфа” компанийн эзэн гэх БНХАУ-ын иргэнийг танихгүй, залилан мэхэлсэн, их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээллийг үгүйсгэж байна. Тэрбээр “Хос мөнгөн зам” компанитай тодорхой хугацаанд санхүүгийн харилцаанд орсон нь үнэн ч авсан санхүүжилтээ бүрэн буцаан төлж, тооцоо нийлсэн баримт акт үйлдсэн, одоогоор ямар нэг өр төлбөрийн маргаангүй гэж мэдэгдэв. Мөн компанийн бүртгэлийн мэдээлэл нээлттэй тул сэтгүүлчид эх сурвалжаа нягталж, албан ёсны баримтад тулгуурлах ёстойг онцолсон юм.

Харин нэвтрүүлгээр дурдагдсан залилан, хөрөнгө завшсан гэх асуудал нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар эцэслэн тогтоогдох ёстой бөгөөд олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллээр урьдчилан дүгнэх боломжгүй гэдгийг тэрбээр хэллээ.

Иймд үнэн зөвийг тогтоох нь хууль хяналтын байгууллагын шалгалт, албан ёсны дүгнэлтээр тодорхой болох бөгөөд талуудын гаргаж буй баримт, нотолгоо, санхүүгийн баримт бичигт үндэслэн шийдвэрлэгдэх нь тодорхой.

 

Дэлхийн оюуны өмчийн байгууллагад онцлогдсон “Шимийн охь” БНХАУ-ын CFDF 114 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол ондоошлыг түгээв

54 мин

МАН-ын “кайф”-тай Баасан гараг

13 цаг 6 мин

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж байна

14 цаг 6 мин

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ

17 цаг 16 мин

Залруулга

18 цаг 49 мин

Усны газрын дарга З.Батбаяр: Бохирдуулсны төлбөр болон ус ашигласны төлбөр гэх хоёр өөр ойлголтыг зориудаар хутгаж бантан зуурч буй үйлдэлдээ “Оюу Толгой” компани ичих хэрэгтэй

18 цаг 52 мин

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өгчээ

22 цаг 47 мин

Соёлын сайдын халааг Ч.Номин, Б.Бат-Эрдэнэ хоёрын хэн нь үргэлжлүүлэх вэ

Өчигдөр 10 цаг 06 мин

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгох эсэхийг шийдвэрлэнэ

Өчигдөр 09 цаг 28 мин

МАН-ын олонх, цөөнхүүд талцаад зодолдох л үлдлээ

Уржигдар 18 цаг 47 мин

Дэлхийн геополитикийн байдал эгзэгтэй байгаа хүнд үед Н.Учралын Засгийн газарт туршлагатай мэргэжлийн баг хэрэгтэй. "Дадлагажигч” сайдууд хэрэггүй

2026-04-01

Түлхүүрийн нүхээр: Засгийн газрын сайд, УИХ-ын даргад горилогсдын нэрс “гуанзны меню” шиг л цуварч байна

2026-04-01

Монгол гишүүдтэй "Navillera" xамтлаг “Korean Arts and Culture Star Awards”-ын шагнал хүртжээ

2026-04-01

1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ

2026-04-01

Н.Учрал: Маргаашдаа багтаад Засгийн газар бүрдчих байх. Зарим сайд нарыг улираан ажиллуулна

2026-04-01

“The Devil Wears Prada 2” киноны эргэн тойронд: "Чөтгөрүүд" киногоороо дамжуулан тренд үүсгэсээр

2026-04-01

Б.Золтуяа: Туулын хурдны замд аль хэдийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгч, ТЭЗҮ гэх мэт зардлуудад хэдэн 10 тэрбум төгрөг зарцуулагдсан

2026-03-31

”Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

2026-03-31

Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 2582 хүн гарын үсэг зуржээ

2026-03-31

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ц.Сандаг-Очирын нэр яригдаж байна

2026-03-31

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Н.Учралын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ?

2026-03-31

1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ

2026-04-01

Г.Занданшатар АНУ-д Элчин сайдаар суух уу, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэх үү?

2026-03-31

Шинээр байгуулагдах засгийн газар дөрвөн дэд сайдтай ажиллана

2026-03-30

Түлхүүрийн нүхээр: Засгийн газрын сайд, УИХ-ын даргад горилогсдын нэрс “гуанзны меню” шиг л цуварч байна

2026-04-01

Мухардалд орсон Б.Энхбаярын эцсийн найдвар нь Б.Ганхуяг

2026-03-31

Супер од Jennie дотуур хувцасны Frankies Bikinis-тай хамтран ажиллаж, зуны уур амьсгал мэдрүүллээ

2026-03-31

Дэлхийн геополитикийн байдал эгзэгтэй байгаа хүнд үед Н.Учралын Засгийн газарт туршлагатай мэргэжлийн баг хэрэгтэй. "Дадлагажигч” сайдууд хэрэггүй

2026-04-01

Б.Золтуяа: Туулын хурдны замд аль хэдийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгч, ТЭЗҮ гэх мэт зардлуудад хэдэн 10 тэрбум төгрөг зарцуулагдсан

2026-03-31

Алдарт Селин Дион хүнд өвчнөө ялан дийлж дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа

2026-03-31

Засгийн газарт дархлагдсан "гулсуурын" сайд нараас хэн, хэн үлдэх вэ?

2026-03-31

Алдарт жүжигчин Angelina Jolie удаан хугацааны дараа олны өмнө ил гарлаа

2026-03-31

Тэргүүн шадар сайдад горилж буй Н.Номтойбаяр 2 тэрбумын орлоготой, 3,4 тэрбум төгрөгийн автомашинтай

2026-03-31

Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 2582 хүн гарын үсэг зуржээ

2026-03-31

МАН-ын олонх, цөөнхүүд талцаад зодолдох л үлдлээ

Уржигдар 18 цаг 47 мин

Б.Жаргалан: Туулын хурдны замыг анх аав санаачилж байсан нь үнэн. Аав бид хоёр Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж байгаа

2026-03-31

Монгол гишүүдтэй "Navillera" xамтлаг “Korean Arts and Culture Star Awards”-ын шагнал хүртжээ

2026-04-01

МАН-ын “кайф”-тай Баасан гараг

13 цаг 6 мин

Залруулга

18 цаг 49 мин

“ХҮНЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТОГТОЛЦОО, ХАРИУЦЛАГАТАЙ САЛБАР” уриалгыг дэвшүүлж байна

2026-03-30

Сурталчилгаа