Г.Нарансолонго: Говийн ургамлыг шууд услахад хөрсөнд нь хүрч үйлчилж чаддаггүй. Тиймээс дуслын системээр услах төсөл санаачилсан

Г.Нарансолонго: Говийн ургамлыг шууд услахад хөрсөнд нь хүрч үйлчилж чаддаггүй. Тиймээс дуслын системээр услах төсөл санаачилсан

Энэтхэг Улсын Мумбай хотод зохион байгуулагдсан Kids Education Revolution (KER) олон улсын чуулганд манай улсаас “Өсвөрийн парламент-2026” хөтөлбөрийн хоёр сурагч амжилттай оролцоод иржээ. Энэхүү чуулган энэ сарын 4-10 хооронд зохион байгуулагдсан бөгөөд тус чуулганд нийт 7 улсын 100 сурагч, 50 багшийн төлөөлөл оролцсон байна.

Монгол Улсаа төлөөлөн Өсвөрийн парламент хөтөлбөрийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хамрагдаж буй “IDEA2IMPACT” багийн сурагч Г.Нарансолонго болон Хэнтийн аймгийн Бэрх сумаас “Green bees” багийн сурагч Г.Дондогдулам,   Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал ЕБС-ийн англи хэлний багш П.Энхмаа нар оролцжээ.

Бид “Говийн Оазис” төслийг санаачлагч Г.Нарансолонготой ярилцлаа.

-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Сайн байцгаана уу? Намайг Гантөмөрийн Нарансолонго гэдэг. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг. Өсвөрийн парламент-2025 хөтөлбөрт хамрагдаж Энэтхэг улсад болсон Kids Education Revolution (KER) олон улсын манлайллын чуулганд амжилттай хамрагдаад ирлээ.

-“Өсвөрийн парламент-2026” хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 126 хүүхэд энэ хөтөлбөрт хамрагддаг. Өөрөөр хэлбэл, энэ жилийн тухайд 21 аймаг 9 дүүргийн 300 гаруй сурагчид  илтгэл, эссээгээ илгээж тэднээс 126 нь шалгарсан гэсэн үг.  Жил бүр өөр өөр сэдэвтэй зохион байгуулагдаж тэр хүрээгээрээ давхар хичээл орж, нөлөөллийн ажлууд зохион байгуулдаг.  

-Энэтхэг Улсад болсон Олон улсын чуулганыхаа талаар яриач?

- Манай улсаас хоёр сурагч, нэг багш оролцсон. “Teach for Mongolia fellowship” хөтөлбөрийн 2025-2027 оны оролцогч “Шийдэлч сурагч 2026” төслийн удирдагч багш, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал ЕБС-ийн англи хэлний багш П.Энхмаа, Хэнтийн аймгийн Бэрх сумаас “Green bees” багийн сурагч Г.Дондогдулам нар амжилттай оролцоод ирсэн.

Энэхүү чуулган,

  • Өөрийгөө удирдах,
  • Бусдыг удирдах
  • Дэлхийг удирдах гэсэн сэдвийн хүрээнд гурван өдрийн турш үргэлжилсэн.  

Тус чуулганд оролцоод миний хамгийн сайн ойлгосон зүйл бол Green door буюу ногоон хаалганы онол байлаа.  Энэ нь удирдагч хүн бусдыг академик сэтгэлгээгээр шүүхээс илүүтэйгээр энэрэнгүй сэтгэл, бусадтай ойлголцож хамтарч ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Мөн аливаа асуудлыг бүтээлч сэтгэлгээгээр яаж бодох ёстой вэ гэвэл эхлээд тухайн асуудлаа мэдрээд, төсөөлөөд, үйлдэл болгоод бусадтай хуваалцах гэсэн 4 зарчмыг маш сайн ойлгож авсан.

- Хэдэн улсын хичнээн хүүхдүүд оролцсон бэ?

- Долоон улсын 100 сурагч, 50 багш оролцсон. Энэтхэг сурагчид бид нарыг эхлээд Хятад хүүхдүүдтэй андуурч байсан. Тэгээд Монголоос ирсэн гэхэд маш сайхнаар хүлээн авч, найрсаг хамтарч ажилласан. Тэд маш их нээлттэй, үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг юм билээ. Харин Монгол сурагчид бүрэг ичимхий хүүхдүүд болохоор жаахан эмээгээд, буруу болов уу, зөв болов уу гэдэг айдастай байгаад байдаг.

-“Говийн Оазис” төслөө хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Одоо ямар шатандаа явж байна?

-Өнгөрсөн намраас эхлээд одоо Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэрэгжүүлж байгаа.

Манай төсөл бол хаягдал усыг дахин боловсруулаад тэрхүү усаа шүүгээд цэвэршүүлсний дараа дуслын усалгааны систем загварчлах төсөл юм. Төслийн материал нь хайрга элс, нүүрс, цаасан шүүлтүүр орсон гэдгээрээ байгальд ээлтэй төдийгүй ямар ч хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.

Энэхүү төслийн онцлог нь говийн ургамлыг шууд услахад хөрсөнд нь хүрч үйлчилж чаддаггүй. Тийм учраас дуслын усалгааны системээр илүү хөрсөнд нь хүрч үйлчлэх зорилготой.

Шүүлтүүрийн систем нь том саванд хамгийн дээр 0,5 мм хэмжээтэй хайрга, дараа нь 0,3 мм хэмжээтэй хайрга, доор нь элс, идэвхжүүлсэн нүүрс,  хамгийн доор нь цаасан шүүлтүүр  байрлана. Давхар бүрт нь цаасан шүүлтүүр хавчуулж өгнө.

Бидний эхний туршилтаар муу ус гарч ирсэн. Дараа нь илүү боловсруулаад нягтлаад гаргасан чинь үс,  тоос зэрэг нь шүүгдээд арай сайжирсан ус гарч ирсэн. Одоо бол усаа шинжилгээнд явуулсан байгаа.

Дараагийн шат нь ариутгах. Ариутгасан усаар шууд ургамал усалж болохгүй. Учир нь тэрхүү ус нь химийн бодистой байгаа учраас идэвхитэй үед нь уславал ургамал шууд үхнэ. Харин ариутгаснаас 24-48 цагийн дараа ургамлаа услахад аюулгүй болно. Мөн говийн нөхцөлд тохирсон дуслын усалгааны системээр загварчилж өгсөн нь говьд ургамлыг шууд услах юм бол ус нь ууршаад  ургамлын хөрсөнд хүрч үйлчилж чаддаггүй. Тиймээс дуслын усалгааны системээр илүү хөрсөнд нь хүрч үйлчилнэ гэдгээр сонгосон.

-Үеийнхээ хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Дараагийн өсвөрийн парламентад орох гэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд маш гоё хөтөлбөр байдаг учраас заавал оролцоорой гэж уриалмаар байна. 21 аймгийн 9 дүүргийн шилдэг хүүхдүүд оролцдог учраас найзалж, хамтарч ажиллаж маш олон зүйл суралцдаг. Тиймээс заавал хамрагдаарай гэж хэлмээр байна.

- Мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Улам их амжилт хүсье.

М.Үүрийнтуяа

Дэлхийн оюуны өмчийн байгууллагад онцлогдсон “Шимийн охь” БНХАУ-ын CFDF 114 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол ондоошлыг түгээв

56 мин

МАН-ын “кайф”-тай Баасан гараг

13 цаг 8 мин

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж байна

14 цаг 8 мин

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ

17 цаг 18 мин

Залруулга

18 цаг 51 мин

Усны газрын дарга З.Батбаяр: Бохирдуулсны төлбөр болон ус ашигласны төлбөр гэх хоёр өөр ойлголтыг зориудаар хутгаж бантан зуурч буй үйлдэлдээ “Оюу Толгой” компани ичих хэрэгтэй

18 цаг 53 мин

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өгчээ

22 цаг 49 мин

Соёлын сайдын халааг Ч.Номин, Б.Бат-Эрдэнэ хоёрын хэн нь үргэлжлүүлэх вэ

Өчигдөр 10 цаг 06 мин

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгох эсэхийг шийдвэрлэнэ

Өчигдөр 09 цаг 28 мин

МАН-ын олонх, цөөнхүүд талцаад зодолдох л үлдлээ

Уржигдар 18 цаг 47 мин

Дэлхийн геополитикийн байдал эгзэгтэй байгаа хүнд үед Н.Учралын Засгийн газарт туршлагатай мэргэжлийн баг хэрэгтэй. "Дадлагажигч” сайдууд хэрэггүй

2026-04-01

Түлхүүрийн нүхээр: Засгийн газрын сайд, УИХ-ын даргад горилогсдын нэрс “гуанзны меню” шиг л цуварч байна

2026-04-01

Монгол гишүүдтэй "Navillera" xамтлаг “Korean Arts and Culture Star Awards”-ын шагнал хүртжээ

2026-04-01

1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ

2026-04-01

Н.Учрал: Маргаашдаа багтаад Засгийн газар бүрдчих байх. Зарим сайд нарыг улираан ажиллуулна

2026-04-01

“The Devil Wears Prada 2” киноны эргэн тойронд: "Чөтгөрүүд" киногоороо дамжуулан тренд үүсгэсээр

2026-04-01

Б.Золтуяа: Туулын хурдны замд аль хэдийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгч, ТЭЗҮ гэх мэт зардлуудад хэдэн 10 тэрбум төгрөг зарцуулагдсан

2026-03-31

”Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

2026-03-31

Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 2582 хүн гарын үсэг зуржээ

2026-03-31

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ц.Сандаг-Очирын нэр яригдаж байна

2026-03-31

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Н.Учралын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ?

2026-03-31

1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ

2026-04-01

Г.Занданшатар АНУ-д Элчин сайдаар суух уу, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэх үү?

2026-03-31

Шинээр байгуулагдах засгийн газар дөрвөн дэд сайдтай ажиллана

2026-03-30

Түлхүүрийн нүхээр: Засгийн газрын сайд, УИХ-ын даргад горилогсдын нэрс “гуанзны меню” шиг л цуварч байна

2026-04-01

Мухардалд орсон Б.Энхбаярын эцсийн найдвар нь Б.Ганхуяг

2026-03-31

Супер од Jennie дотуур хувцасны Frankies Bikinis-тай хамтран ажиллаж, зуны уур амьсгал мэдрүүллээ

2026-03-31

Дэлхийн геополитикийн байдал эгзэгтэй байгаа хүнд үед Н.Учралын Засгийн газарт туршлагатай мэргэжлийн баг хэрэгтэй. "Дадлагажигч” сайдууд хэрэггүй

2026-04-01

Б.Золтуяа: Туулын хурдны замд аль хэдийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгч, ТЭЗҮ гэх мэт зардлуудад хэдэн 10 тэрбум төгрөг зарцуулагдсан

2026-03-31

Алдарт Селин Дион хүнд өвчнөө ялан дийлж дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа

2026-03-31

Засгийн газарт дархлагдсан "гулсуурын" сайд нараас хэн, хэн үлдэх вэ?

2026-03-31

Алдарт жүжигчин Angelina Jolie удаан хугацааны дараа олны өмнө ил гарлаа

2026-03-31

Тэргүүн шадар сайдад горилж буй Н.Номтойбаяр 2 тэрбумын орлоготой, 3,4 тэрбум төгрөгийн автомашинтай

2026-03-31

Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 2582 хүн гарын үсэг зуржээ

2026-03-31

МАН-ын олонх, цөөнхүүд талцаад зодолдох л үлдлээ

Уржигдар 18 цаг 47 мин

Б.Жаргалан: Туулын хурдны замыг анх аав санаачилж байсан нь үнэн. Аав бид хоёр Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж байгаа

2026-03-31

Монгол гишүүдтэй "Navillera" xамтлаг “Korean Arts and Culture Star Awards”-ын шагнал хүртжээ

2026-04-01

МАН-ын “кайф”-тай Баасан гараг

13 цаг 8 мин

Залруулга

18 цаг 51 мин

“ХҮНЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТОГТОЛЦОО, ХАРИУЦЛАГАТАЙ САЛБАР” уриалгыг дэвшүүлж байна

2026-03-30

Сурталчилгаа