Э.Бямбажав: Оюутолгойн хувь оролцоо, хөрөнгөө бусдын мэдэлд өгчхөөд, алдагдал, зээл, зээлийн хүүгийн дарамтад орж суудаг хөрөнгийн эзэн Монгол болчхоод байна

Э.Бямбажав: Оюутолгойн хувь оролцоо, хөрөнгөө бусдын мэдэлд өгчхөөд, алдагдал, зээл, зээлийн хүүгийн дарамтад орж суудаг хөрөнгийн эзэн Монгол болчхоод байна

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Уг сонсголд нийтдээ 300 гаруй хүнийг гэрчээр дуудсан ч тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, Ч.Сайханбилэг тэргүүтэй улстөрчид оролцохгүй байгаа. Монгол улсын эдийн засгийн гол "бай" болсон Оюутолгойн сонсгол нийт монголчуудын анхаарлын төвд буй. Тэгвэл гавьяат эдийн засагч, Элчин сайд асан Э.Бямбажав уг сонсголд зориулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Түүний сонсголд илгээсэн саналыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Өвгөн санхүүчийн санал

Оюутолгойн асуудлаарх УИХ -ын хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд,

Монголчууд “Оюутолгойн ордын ашиглалтаас хүртэх үр дүн, ашиг орлого нэмэгдэх болсон” гэж харж горьдож, бас хэлэлцэж шүүмжилж, зарим нь тэвчин хүлээж чадахгүйд хүрч буй маш чухал үед энэхүү нээлттэй хэлэлцүүлэг болж байгаад маш өндөр ач холбогдол өгч байна.

Хэлэлцүүлэг урьд тэгсэн ингэсэн гэхээс чухал нь цаашаа яах вэ? Одоогийн байдлаар, урьд байгуулсан гэрээнүүдийг өөрчилж сайжруулахгүйгээр тус ордыг цааш үргэлжлүүлэн ашиглах боломжгүй гэж Монголын олон нийт, эрдэмтэд, эдийн засагчид, жирийн малчин ч ярьж буй үе учраас Оюутолгойн ордын ашиглалттай холбогдсон зарчмын асуудлуудыг сайтар нээлттэй хэлэлцэж, шийдэх арга зам, чиглэл, боломжийг тодорхойлох нь чухал байна.

Миний хувьд Оюутолгойн гэрээ хэлэлцээрт биечлэн оролцож байгаагүй боловч ордын ашиглалтын талаарх хэлэлцээрүүдийн төслийн үеээс нь саналаа бичиж, бас шүүмжилж ирсэн. Бараг 20 шахам удаа хамгийн гол нь хэлэлцээрийн заалт бүрд чухам яагаад Монголын эрх ашигт тохирохгүй байгааг тайлбарлаж, өөрчлөх хувилбарыг боловсруулан санал болгож байсан. Тэхдээ “зүйтэй” гэдэг боловч гэрээнд тусгасан зарчмын заалт ховорхон, бараг үгүй.

Зарчмын асуудлаарх санал яагаад тусахгүй байгааг судлахад цаад эсрэг талын нөхөддөө итгэл үнэмшилтэйгээр, мэдлэгтэйгээр ойлгуулж батлан нотлох хэлэлцээний арга барил, бодлого, асуудлын цаадах үндэслэлийг нотлохгүй байгаатай холбоотой байх гэж үздэг. Үүний хамт цаад талын ноёрхол, тэр үеийн Монголын хүндрэлийг тэд ашигласантай ч холбоотой.

Зарим асуудлаар цаашид яавал зохих талаар саналаа гэрээний олон заалт, журам зарчмын талаар хэлэх байвч зарчмын гэж үзэж цөөн асуудлаар хэлье.

Нэг. Гэрээний зарчим:

Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан суурь зарчим буруу. Өнөө үед ийм зарчмаар гэрээ байгуулахаа бараг больсон. Манай нөхдүүд, түүний дотор сангийн экс сайдууд, зарим гишүүд, эдийн засагчид ч гэрээний зарчмаа ярихгүй, мэдээлэлгүй болохоор цаашид яах вэ? гэдгийг тодорхой гаргаж хэлэхгүй, бас л урьдын адил будилсаар байна.  Энэ нь ямар зарчмууд вэ? гэвэл:

Дэлхий дахинд бүр 1870 -аад оноос хэрэглэж байсан “Нимгэн капиталжуулалтын дүрмүүд” (Thin capitalization Rules) гэсэн голдуу Африкийн жижиг улс орнууд, Европ, Америк тивийн зарим улсад хэрэглэж байсан зарчмаар дээрх 2 гэрээг байгуулсан.  Африк тивийн зарим орнууд орд газрын нөөц, ашиглалт муугаас бус, энэхүү “нимгэн капиталжуулалтын дүрмүүд” – ийн зарчим нөхцлөөс болж өрөнд ороод хоцорсон. Энэ гашуун туршлагыг Монгол улс шинэ зууны үед давтах ёсгүй. Энэхүү зарчмуудыг зөвхөн үндэстэн дамжсан корпорациуд хэрэгжүүлдэг.  Тухайн орд газрын эзэн улс оронд хамгийн бага татвар төлөх, ногдол ашиг хуваахгүй байх, өрийн дарамтыг нь нэмэгдүүлэх, зээлээ төлж дуустал алдагдалтай ажиллуулах зарчмуудад суурьласан байдаг. Тухайлбал:

а) Уурхайн эзэн улс орон өөрийнхөө оролцоо хувьцаанд ногдох бүтээгдэхүүнийхээ борлуулах зах зээл, үнэ тогтооход ямар ч оролцоогүй байлгах, оногдох бүтээгдэхүүнээ худалдах, ашиглах эрхийг өгөхгүй байх

б) Бүх удирдлага, эрхийг зөвхөн гадны хамтран ажиллагч эдлэх, бүх шийдвэрийг илүү хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулагч гаргах. Ордын эзэн орныг уурхайн үндсэн болон өдөр дутмын үйл ажиллагаанд оролцуулахгүй байх.

в) Уурхайн хөрөнгө оруулалт, өдөр дутмын ашиглалтын зардлыг үндэстэн дамнасан корпорациуд дамжуулан өсгөхийн хамт хооронд нь хольж хутган ордын эзэн оронд хяналт тавих боломжгүй болгох замаар хөрөнгө оруулалтын хэмжээ болон ашиглалтын зардлыг дураараа өсгөх, ялангуяа биет бус хөрөнгийн зардал нэрээр нэмэгдүүлж, өртөг зардал өсгөдөг.

г) Хөрөнгө оруулагч гадаадын этгээд дээрх байдлаар өсгөсөн хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлаа ордын эзэн орны өр зээл болгохын хамт хүүгээс хүү (улирал дутам) тооцон АНУ -ын мужуудын үнийн дундаж өсөлтөөр уг хүүг өсгөн нэмэгдүүлэх арга хэрэглэх.

д) Дээр дурьдсан аргуудаар хөрөнгө оруулалт, өртөг зардлыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагаа явуулж буй ордын эзэн улсад хамгийн бага татвар төлөх, татвараас суутгах зардлыг олон арга, нэрээр өсгөх, групп компаниудын хоорондын тооцоогоор татвар бууруулах, хөрөнгө оруулагчтай хамаарал бүхий этгээдийн татварыг ордын эзэн орон төлөх зэрэг олон арга хэлбэр, зарчмаар хөрөнгө оруулагч өөрийн хүсэл шийдвэрээр тухайн ордыг ашиглаж, эцэст нь тухайн ордын эзэн улсыг өр зээлтэй, бага татвар авдаг, ногдол ашиг бараг үгүй болсон байх ийм хамгийн харгис хоцрогдсон, одоо дэлхий дахинд хэрэглэхээ больсон  “Нимгэн капиталжуулалтын дүрмүүд” гэдэг зарчмаар Оюутолгойн ордын гэрээнүүд байгуулагдсан.

Рио Тинто-той байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” -нд дээрх 5 зарчмын заалт бүрэн туссан, Монгол улс зөвшөөрсөн гэрээ болоод хэрэгжиж байна.

Гэрээтэй холбогдсон зарим өөрчлөлт, сайжруулалт тохирсон ч гэрээний суурь зарчмаа өөрчлөхгүйгээр Монголын талын ашиг сонирхол хангагдаж чадахгүй, амьдрал дээр гэрээний заалтаа л мөрдөх нь зайлшгүй. Энэхүү гэрээнүүдэд нэмж оруулсан зарим өөрчлөлт хэрхэн хэрэгжиж байгааг хойно дурьдах баримтаас харж болохоор байна.

Хоёр: Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай:

УИХ -ын 2019 оны 92-р тогтоолын дагуу хоёр тал уулзалт, хэлэлцээ хийсний дагуу 2021 онд маш чухал, Монголын иргэдийг, та биднийг баярлуулсан шийдвэр хамтарч гаргасан. Тухайлбал Оюутолгойн бүтээн байгуулалттай холбогдон Монголын талын 34%-д ногдоод байсан 2,3 тэрбум ам долларын манай зээлийн өрийг тэглэсэн, тэрчлэн гүний уурхай ашиглалтад ортол цаашид гарах бүх зардлыг Рио Тинто бүрэн хариуцах боллоо гэсэн шийдвэр Талууд гаргаж, Монголын ард түмнийг баярлуулсан. Үүнийг Оюутолгойтой холбогдож, Монгол улс, Засгийн газар нэгд урьдах зээлийн өргүй, хоёрт цаашид зээлийн өр үүсэхгүй гэж л баярлацгаасан.

Энэ нь чухал шийдвэр байсан. Ийм шийдвэр гаргаж, танай УИХ-ын 219 оны 92-р тогтоолыг хэрэгжүүлж чадлаа гэсэн албан бичиг Рио Тинто, Туркойз Хилл компаниудын захирал нарын гарын үсэгтэйгээр 2021 оны 12-р сард Засгийн газарт  Ерөнхий сайдын нэрээр ирсэн шүүдээ.

Гэтэл одоогоор Монгол улс Рио Тинтод зээлийн үндсэн өр 5 тэрбум гаруй ам.доллар, түүний хүү 6 тэрбум гаруй доллар, нийт 11-12 тэрбум долларын өртэй, цаашид ч өсөх юм ярьцгаагаад, хүүг нь бууруулах хэлэлцээ хийгээд байх боллоо. Энэ юу вэ? Монгол улсын Засгийн газар өргүй боллоо гээд шийдсэн дээрх шийдвэр ямар ч үр дүнгүй болоод байгаа юм уу?

Одоогийн байдлаар Оюутолгойд гүний уурхайн хөрөнгө оруулалт хийж буй бөгөөд уг уурхай ашиглалтад орох хүртлэх бүх хөрөнгө оруулалтыг Рио Тинто хариуцана гэсэн яасан бэ? Монголын ард түмнийг хуурсан юмуу гэж асуух, хэлэх багадаад байна? Арай ч дээ. Хэрэв аж ахуйн байгууллагын өр бол тэр нь Оюутолгойн гол эзэн Рио Тинто-д хамаарах зээл. Тийм зээлийг хувьцааны 66% -ийг эзэмшигч Рио Тинто төлөх ёстой гэдэг зарчмаа Монголчууд хаана хаанаа хатуу баримталмаар байна. Гэрээнд ил уурхайн ашиглалтын эргэлтийн хөрөнгийн зардалд Рио Тинто зээл олгох, түүнийг нь мөн л 2 тал хариуцах ямарч утгагүй заалт бий. Энэ заалтаар Монголын зээлийг өсгөөд байгаа бол бид үүнийг өөрчилхөөс нааш ил уурхай, гүний уурхайг ч ажиллуулж болохгүйд хүргэнэ. Эргэлтийн хөрөнгийн зардалд 2021 оноос хойш тийм их (14-16 тэрбум доллар) зээл ашиглалтын зардалд экспортын орлоготой давхцуулан авах хэрэгцээ байхгүй, тийм боломжгүй, эргэлтийн хөрөнгийн зардал нь тухайн жилийнхээ бүтээгдэхүүний үнэд шингэдэг, хөрөнгө оруулалттай ямар ч холбоогүй зардал. Эргэлтийн хөрөнгийн зээлийг Монголын аль ч банк олгоно. ОТ-оос илүү баяжмал олборлодог Эрдэнэт үйлдвэр зээл аваад явж байгаа шүү дээ. Тэгэхдээ нэг жилд 10 гаруй их наяд төгрөгийн зээл хэзээ ч аваагүй нь ойлгомжтой.

Гүний уурхайн бус хөрөнгө оруулалт гэж буй бол энэ нь Талуудын хэлэлцэх, тохирох, үндэслэлтэй, тооцоотой байх асуудал болно.

Гурав: Экспортын орлого

Оюутолгой компани нь Эрдэнэт үйлдвэртэй адилаар ил уурхайгаас жил бүр бараг л сая тн зэстэй тэнцэх баяжмал экспортолдог. Эрдэнэт үйлдвэр зах зээлийн хүнд үед ч одоо ч манай улсыг, улсын төсвийг аварч, хамгийн их татвар төлөгч байсаар байгаа. Гэтэл Оюутолгой нь 10 гаруй жил ил уурхай ашиглаж, ихээхэн орлого олдог атлаа хуваах ашиг гардаггүй гэх юм. Энэ яагаад вэ? Яахаар Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын зардал, компанийн жил бүрийн үйл ажиллагааны ашиглалтын зардалтай хольж хутгаад зэсийн баяжмалын ашиг алга болчихоод байна вэ? “Нимгэн капиталжуулалтын аргаа” болих бус уу? Оюутолгойн үйл ажиллагааны орлого, зардал нь хөрөнгө оруулалтаас тусдаа, өөр өөр эх үүсвэрийн санхүүжилттэй, бүртгэл тооцоо, журам өөр байдаг. Оюутолгой энэ 10 гаруй жил ил аргаар олборлосон 8 сая гаруй тн зэсийн баяжмал экспортолсон, тэр их валютын орлогын хэд нь ашиглалтын зардал болж, бусад нь хаачсан бэ?

“Нимгэн капиталжуулалтын дүрмийн” аюул, өртөг зардал хий өсгөх аргын илрэл мөн.

Дөрөв. Бүтээгдэхүүний борлуулалт:

 Оюутолгойн зэсийн баяжмал борлуулахад 34% эзэмшигч Монголын тал ямар ч оролцоогүй, эрх мэдэлгүй гэдгийг гэрээнүүдэд заасан. Хаана борлуулах, ямар үнээр худалдахыг бүгдийг 100% Рио Тинто мэддэг. Монголын тал 34%-д ногдох экспортын орлогоо мэддэггүй, зарцуулах эрхгүй, цаашдаа талуудын хувь оролцоо 50:50 болсон ч бүгдийг Рио Тинто шийдэхээр гэрээнүүдэд заасан. Өөрийнхөө хувь оролцоо, хувь хөрөнгөө бусдын мэдэлд өгчихөөд дээрээс нь алдагдал, зээл, зээлийн хүүгийн дарамтад орж суудаг хөрөнгийн эзэн Монгол болчихоод байна. Үүнийг өөрчлөх цаг болсон.

Тав. Уурхайн ашиглах хугацаа:

Гэрээг 30+20+20 нийт 70 жил ашиглана гэсэн заалттай боловч хичнээн баяжмал олборлохыг зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч шийдэх эрх олгосон. Энэ нь зэс, алт, мөнгө, молебдиний  агуулга сайтай “өрөм”-ыг нь аваад, бусдыг хаягдал болгох, тэд олох ашгаа олчихоод ядуу уурхай үлдээгээд яваад өгөх боломжийг хөрөнгө оруулагч Рио Тинто-д гэрээгээр олгосон.

Геологчидийн танилцуулж байгаагаар тогтоосон нөөцийн 50%-ийг хаягдал болгох тооцоолол байгааг хэлж байгаагаас үзэхэд, тэрчлэн уурхайг 30-42 жил ашиглаад дуусгавар болгоход чиглэсэн байдал одооноос Рио Тинто-оос гарч байгаа гэдэг нь нөөцийн 50%-ийг хаягдал болгох эрсдэл нотлогдож буй бус уу?

Иймд орд ашиглах боломж 70, 100 жил байсанч Рио Тинто-той хамтрах одоогийн гэрээнүүдийн хугацааг 50 хүртэл жил болгох, бүх хөнгөлөлт эдлэх, татвар тогтворжуулах хугацааг 2030 оноор хязгаарлах, Талуудын оролцоог 50:50% болгох зэрэг саналыг тавих цаг болсон.

Зургаа. Компаний удирдлага:

ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг дийлэнх олонх, олонхийн саналаар (ТУЗ нь Рио Тинто 6 : Монгол 3) гаргах, компаний үндсэн үйл ажиллагаанд Монголын тал оролцоогүй, тийм эрхгүй, компанийн өдөр дутмын бух асуудлыг Рио Тинто шийдвэрлэх журам тогтоосон. Рио Тинто-г төлөөлж ажиллах менежментийн баг нь Оюу толгойн бүх удирдлагын эрхийг авахын хамт хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиглалтын зардлын тооцооллыг энэ баг өөрөө хийгээд түүнээсээ өөрөө 6% -ийг менежментийн удирдлагын зардал нэрээр авдаг журам гэрээгээр тогтоосон. Энэ нь жилийн борлуулалтын орлогын 30% -ийг эзэлдэг.

Өөрт нь эрх өгсөн байхад тэд хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөх, ашиглалтын зардлыг ихээр нэмэгдүүлж, тэр дүнгээсээ өөртөө 6% авах нь тэдний дурын асуудал болсныг  цаашид зогсоох шаардлагатай. Ийм утгагүй журам дэлхий нийтэд хаана ч байхгүй. Энэ нь мөн л нимгэн капиталжуулалтын арга юм.

Гэрээнд зааснаар менежментийн багийн эрх үүрэг нь ОТ компаний эрх үүрэгтэй адилхан, давхацсан, өөрөөр хэлбэл менежментийн баг гэх нэгж гарган нэр өгөөд дээрх 6% -ийг ОТ компани өөрөө авч байгаа нь үндэслэлгүй. (Хувь нийлүүлэгчдийн гэрээний 8, 9 дэх заалт).

“Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний заалтаас үзэхэд “Нимгэн капиталжуулалтын дүрмүүд” гэдэг нь ямар аюултай, орд ашигт малтмалын эзэн улсын эрх ашиг хангагдахгүй, өрөнд ороод л үлдэх нь гэдэг маш тодорхой. Тэгэхээр энэхүү нээлттэй сонсголоор “Ийм ашиггүй гэрээ, түүний зарчмуудыг” өөрчлөхгүйгээр цаашид үр дүн гарахгүй, нэмэлт тохиролцоо, эерэг өөрчлөлт оруулсан ч үндсэн гэрээнүүдээ өөрчилхөөс өөр боломжгүй гэдгийг нотлон тогтоомоор байна. Ингэж чадвал энэхүү нээлттэй сонсголын үр дүн гарах ба Оюутолгойг цаашид шинэ гэрээгээр ажиллуулах нь чухал байна.

Гавьяат эдийн засагч, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Э.Бямбажав

2025-12-09

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 7 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 20 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 37 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 37 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 20 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа